Бичиглэл

Сүүлийн үед...

Бичсэн: gereltuya 2008-11-14 11:24 Зүгээр л
Үүнийг сонсох дуртай болоод байгаа...

Хэрэглэгч мөнгөө төлчихөөд уур уцаар худалдаж авах ёсгүй

Бичсэн: gereltuya 2008-11-14 10:53 Ярилцлага

Өдөр тутам бухимдал төрүүлж байдаг асуудлуудын нэг нь үйлчилгээний соёл, ажилтнуудын муухай харьцаа гэж хэлж болно. “Lady” төвийн захирал Р.Лхагвадуламтай үйлчилгээний байгууллагуудын алдаа, оноо, үйлчилгээний соёлын талаар ярилцлаа. Тэрээр “Бөхийлтийн өнцөг ихсэх тусам ашиг, нэр хүнд нэмэгддэг гэдгийг эзэд хэлдэг ч ажилтнуудаа дадлагажуулдаггүй учир үйлчилгээний соёл дэндүү өрөвдөлтэй хэвээр байна” гэсээр яриагаа эхлүүллээ.      

-       Дэлгүүрээр ороход худалдагч нь утсаар яриад, хүн орж ирж байна гэж тоосон шинжгүй л байх юм. Бизнесийн байгууллагуудад үйлчилгээний соёл маш муу байх шиг....

Тус, дэм

Бичсэн: gereltuya 2008-11-12 10:47 HELP...
Таны тусалсан хүн өөрийг тань гомдоож байсан уу? эсвэл Өөрт тань тусалсан хэн нэгнийг та гомдоож байсан уу? Яагаад?

Өөрийгөө хайгаад үзээрэй...

Бичсэн: gereltuya 2008-11-11 14:21 Зүгээр л

Google дээр өөрийнхөө нэрийг оруулаад хайгаад үзсэн чинь үр лүн нь нэг иймэрхүү. Бүгдээрээ биш л дээ... Хаа сайгүй, талаар нэг тарчихсан байдаг байгаа, хэдэн бичлэг маань...
http://www.orloo.info/readfull/life/3650-gadaadad-baigaa-mobgolchuud

http://gesumn.blog.gogo.mn/

http://www.mglclub.com/?mid=forum1&page=3&comment_srl=562728&listStyle=webzine&document_srl=692928

http://www.burhanhaldun.mn/index.php?view=article&catid=1%3A2008-03-25-04-22-37&id=595%3A---v------&option=com_content&Itemid=15

http://mongolhuraldai.org/index.php?option=com_content&task=view&id=354&Itemid=80

http://news....

Тав тухтай унтлагын өрөө

Бичсэн: gereltuya 2008-11-10 10:15 Зөвлөгөө

 

Унтлагын өрөө

Хүн амьдралынхаа 1/3-ийг унтаж өнгөрөөдөг. Хүн унтаж байхдаа маш эмзэг байдаг тул фэнг шуйд энэ өрөөг их анхаардаг ажээ. Сүүлийн үед фенг шуйн ойлголтууд амьдралд өргөнөөр нэвтэрч хүмүүс ч түүнийг дагах болсон. Энэ удаагийнхаа “Тухтай амьдрал” булангаар унтлагын өрөөний интерьер болон фенг шуйн зөвлөгөөг хүргэе.

 

Унтлагын өрөөний фенг шуй

1.       Унтлагын өрөө тэгш өнцөгт болон дөрвөлжин хэлбэртэй байвал тохиромжтой. Ийм хэлбэрийн өрөөнд энерги чөлөөтэй нэвтэрдэг.

2.       Унтлагын өрөө ганц хаалгатай байвал сайн.

3.       Нарны гэрэл цонхоор орон дээр шууд тусах...

Бидний үед уран бүтээл хийдэг байлаа. Одоо үйлдвэрлэл явагдаж байна

Бичсэн: gereltuya 2008-11-10 10:13 Ярилцлага

 

“Энэ хүүхнүүд үү” киноны Дулмаа гэхээр жүжигчин Мягмарыг танихгүй хүн ховор биз ээ. Тэрбээр 15 настайдаа урлагийн амьдралд хөл тавьж олон сайхан дүр бүтээжээ.

Энэ эрхэмтэй залуу нас, уран бүтээлийнх тухай дурсамжийг хуваалцъя хэмээн зорьж очсон ч бидний яриа өнөөдрийн театр, кино урлагийн тухай яриагаар үргэлжилсэн юм. Хүүхэд залуучуудын театраас жүжигчин болох гараагаа эхэлсэн тэрээр өдгөө өсч өндийсөн театрынхаа тухай ярих бүртээ хоолой нь зангирч, нулимсаа барьж ядаж байлаа.    

-          Сайн байна уу, та? СУИС-даа багшилж байна уу?

-          Сайн. Санаа байгаад хүчрэхээ болил...

Манжууд бидний язгуур соёлыг гутааж, үндэсний хувцасыг өөрчилсөн

Бичсэн: gereltuya 2008-11-04 18:58 Ярилцлага

 

Өнгөрсөн есдүгээр сард АНУ-д зохиогдсон загварын шоунд манай загвар зохион бүтээгчид оролцоод ирсэн аж.  “Монгол костюмс”  төвийн дизайнер Э.Баярзултай үндэсний хувцасны талаар ярилцлаа.   

 

-          Нэг үеэ бодвол манайхан хувцаслалтдаа их анхаардаг болжээ. Харин үндэсний хувцасны хэрэглээ бага, түүнийхээ талаар судалдаг хүн ч ховор байх шиг…

-          Үндэсний хувцас гэдэг тухайн цаг үеийнхээ түүхийг өгүүлж байдаг соёлын үнэт өв юм. “Монгол костюмс” төв   монгол хувцсны түүх соёл, билэгдэл хүндэтгэлийг  хойч үедээ бага ч болов таниулах зорилгоор  үндэсний хувцасны анхны хувийн му...

Энэ биеийнхээ цусыг есөн удаа юүлсэн

Бичсэн: gereltuya 2008-11-04 08:55 Ярилцлага

Олон хүүхдийг эхийн цагаан сүүгээрээ хүн болгосон энэ буурай өнөөдөр хүүхдүүдээ хүрээд ирээсэй гээд л харуулдаж, сургийг нь тавьж сууна. Хөвсгөлийн, Зүүнхараагийн зургаан хүүхэдтэйгээ уулчихаад үхвэл гомдох юм алга гэж яриад уйлж байлаа. Өөрөө дөрвөн хүүхэд төрүүлж, мөн дөрвөн гурван ихрийг сүүгээрээ хүн болгосон Б.Оюунчимэг 1993 онд “Монголын гайхамшиг”-аар шалгарч байжээ. Яслийн нэг ангийн 30 гаруй хүүхдийг хөхүүлж, элэгний өвчтэй олон хүнийг цагаан сүүгээрээ хөл дээр нь босгож, 40 гаруй литр цусаа хэн нэгнийг амьдруулахын төлөө өгнө гэдэг хамгийн агуу өгөөмөр сэтгэл.

-          Яслийн н...

Монгол цагдаа...

Бичсэн: gereltuya 2008-11-03 10:30 HELP...
Ирэх долоо хоногт цагдаа нарын тухай нийтлэл бичихээр шийдлээ. Цагдаа нарыг хэрхэн үнэлдэг вэ? Тэд үнэхээр ард түмнийхээ амгалан тайван байдлын төлөө ажиллаж чаддаг уу? Цагдааг гурван сарын зурсээр бэлтгэж байгаа нь зөв үү? Цагдаа нар итгэл хүлээхээр ажилладаг уу? Эрийн муу цагдаа гэдэгтэй санал нийлэх үү? Айж сандарсан үелээ цагдааг хамгийн түрүүн санадаг хэрнээ эргээд тэднийг адлаад байдаг нь зөв үү? Олон зүйлийг эргэцүүлж байж энэ нийтлэлийг бичих нь зөв болов уу. Надтай санал бодлоо хуваалцаарай....

Д.Сайнбаяр: XXI зуун бол Монголчуудын хөгжил дэвшлийн зуун

Бичсэн: gereltuya 2008-11-03 09:08 Ярилцлага

NTV телевизийн Бизнес төлөвлөлт, маркетингийн албаны дарга Д.Сайнбаярыг энэ дугаарын зочиноор урьлаа. 

-          “Global CEO” нэвтрүүлгийн дараагаас та телевизэд ажиллах болсон. Яагаад ийм сонголт хийв?

-          - Олон компани надад ажлын санал тавьсан. Гэхдээ би хэвлэл мэдээллийн салбарт ажиллаад үзье гэж шийдсэн. Медиа салбар бол нийгмийн хөгжлөөс нэг шатаар өмнө явдаг салбар. Нийгмийн чиг хандлагыг тодорхойлж, хүмүүсийг соён гэгээрүүлэх үүрэгтэй хүчтэй зэвсэг. Харин манай салбар ингэж чадаж байгаа юу үгүй юу? Баруунд хамгийн чадварлаг, хамгийн өндөр цалинтай хүмүүс телевизэд ажиллада...

30 Настан

Бичсэн: gereltuya 2008-10-28 12:45 Үзэл бодол

Саяхан эгчийн маань төрсөн өдөр боллоо. “Нэг их баяртай ч байгаа юм шиг, бас гунигтай ч юм шиг. Нээрээ нэг л мэдэхэд гуч хүрчихэж. Хөгширчихсөн ч юм шиг, яагаа ч залуугаараа ч юм шиг” гэж ярьж байлаа. Гучин насны босгыг алхаж байгаа залууст ямар баяр, гуниг төрдөг юм бол? Уншигч та ч гэсэн гучин насыг дайраад өнгөрсөн, эсвэл гуч хүрээгүй, тэр үед тийм зүйлийг хийчихсэн байна даа гэсэн зорилго тавьж байгаа залуу, дөнгөж гуч шүргэж яваа хүрч нэгэн ч байж ч болох юм.

Гучин настнуудын амьдралд бусдаас арай л содон сонин зүйл бий. Бид 1978 он буюу социализмын үед мэндэлсэн. Бүгд а...

30 нас

Бичсэн: gereltuya 2008-10-21 12:37
30 настай хүмүүс юу бодож хэрхэн амьдардаг талаар бичих гэсэн юм. 30 настнууд дараах асуултад хариулт өгч туслана уу?
1. 30 насны босгыг алхахад юу ажиглагдаж байна вэ?
2. Та 25 настайгаасаа өөрчлөгдсөн үү?
3. Бүхийл амьдралынхаа хэдий хэр хугацааг өнгөрөөсөн гэж боддог вэ?
4. 30 насныхаа төрсөн өдрөөр ямар бэлэг авахыг хүсдэг вэ?
5. Цаашдынхаа амьдралыг хэрхэн төсөөлж байна вэ?...

Эзэгтэйн нэрийн хуудас гал тогоо

Бичсэн: gereltuya 2008-10-21 10:31 Зөвлөгөө

 

Ихэнх эзэгтэй нар ганц хутга заазуураар л  зүсч, хэрчих ажлаа амжуулдаг. Яг адилхан бүтээгдэхүүнээр хоол хийгээд байхад хэн нэгний хоол атаархмаар гоё харагдаж байсан уу? Тэгвэл түүний нууц нь зориулалтын хутганд ч байж болох юм. Магадгүй мах хэрчдэг хутгаараа улаан лооль хэрчих гээд хамаг шүүсийг нь гоожуулж, зүгээр л хальс болгоод хаячихсан тохиолдол гарч байсан л байх. Тэгвэл гал тогоондоо ганц хутгаар бүхнийг хийх бус зориулалтаар нь ашиглаж болох хэд хэдэн төрлийн хутгатай байвал хоолны үзэмжид нөлөөлөхөөс гадна нэг бүтээгдэхүүний амтыг нөгөөд нь холихгүй байх сайн талтай.

Гал тогоон...

Өнгө болгон өөрийн аялгуутай

Бичсэн: gereltuya 2008-10-21 10:30 Ярилцлага

Германы иргэн Gertrud muller: Өнгө болгон өөрийн аялгуутай

        - Германчууд ямар өнгийг таашаадаг вэ?

    - Яг тийм өнгө гэж хэлэхэд хэцүү л дээ. Ер нь тухайн улиралын моданд орж байгаа өнгийг сонгодог. Түүнээс өөр өнгийг сонгож хувцаслах нь тийм ч таатай харагдаад байдаггүй. Ямар ч зүйлд өнгө нь зохицохгүй байвал муухай харагддаг. Харин миний хувьд өнгө бол агаар гэсэн үг. Гоё өнгө харвал бараг шүлс гоождог. Өнгө болгон өөр өөрийн аялгуутай гэж би боддог. Цэнхэр хурц нарийхан, улбар шар өнгө Африкийн модон хөгжтүүд шиг гүнзгий аялгуутай.

- Та ямар өнгөнд дурт...

Санаад байна...

Бичсэн: gereltuya 2008-10-16 17:42
Өдөр хоног өөрийнхөөрөө урссаар... Санаад байна... Тэсэхгүй нь ээ... Тэнгэр бүүдийх бүрт цээжин дээр бул хар чулуу дараад байгаа юм шиг өвдөөд... Тэр өдрүүдийн сайхан дурсамжийг бодох бүрт нулимс урсаад... Өнөөдөр бүр ажил ч хиймээргүй санагдаад... Ийм л жимээр амьдрал үргэлжлэнэ... Бурхан байдаг юм бол явж очоод заргалдмаар байна... Буцаагаад авмаар байна...  Яагаад... Яагаад ганцхан үүнд л хариулт авмаар байна... Санаад байна......

Үнэн санагдаад ...

Бичсэн: gereltuya 2008-10-16 13:20
Үнэн санагдаад байхаар нь http://oops-goyo.blogspot.com/-оос аваад ирлээ Егөөтэй ертөнцийн гуравууд

Мөнгөгүй хүний ирээдүй нэг бүрхэг
Мөрийтэй тоглоомчдын амьдрал нэг бүрхэг
Төргүй ард түмний төөрөг нэг бүрхэг

Ядуу тарчиг айлын дээвэр нэг цоорхой
Ярьдаг томчуудын баталсан хууль нэг цоорхой
Ятгасны үгээр зардаг төсөв нэг цоорхой

Хоол нэхээд ходоод завгүй
Хор найруулаад улс төрчид завгүй
Хоёуланд нь түүртээд төр завгүй

Нам нам дагаад улс төр нэг бутархай
Лам лам дагаад шашин нэг бутархай
Ийш тийш цацсаар эдийн засаг нэг бутархай

Түшээдийн бодсон нь хийхдээ нэг өөр
Түмэн...

Тоглоом зөвхөн зугаа биш

Бичсэн: gereltuya 2008-10-16 09:10 Хүмүүжил

Таны сонгосон тоглоом хүүхдийн чинь оюуны хөгжилд хамгийн ихээр нөлөөлдөг. 0-6 сард нялх хүүхдэд бүх зүйл тоглоом мэт харагддаг тул энэ насанд нүд алаглам эрээн мяраан тоглоом авч өгөх хэрэггүй. Ер нь тоглоомын шаардлагагүй үе гэж болно. Үүнээс арай томрохоор нь жижиг зөөлөн тоглоом авч өгөөрэй. Хүүхдийн арьсыг гэмтээхгүй, сайн чанарын материалаар хийсэн тоглоом сонгоорой.

Хүүхдийг тань хүрээлж буй өнгийг анхаар. Хэдий чинээ олон өнгө байна, хүүхдийн танин мэдэхүй төдий чинээ илүү сайн хөгжинө гэсэн үг. Багадаа ямар нэгэн өнгө хараагүй хүүхэд хожим нь амьдралд бага мэдрэмжтэй болох нь тогт...

Ноолууран эдлэл өдөл тутмын хэрэглээ боллоо

Бичсэн: gereltuya 2008-10-15 17:03 Зөвлөгөө

 

Ноолууран хувцас нь тааруулж, зохицуулж чадвал өмссөн хvндээ чимэг болдог. Харин зохихгvй бол өө сэвийг нь улам тод болгочихдог талтай. Тэгээд ч биед эвтэйхэн, зөөлхөн. Дээр нь хонины болон тэмээний ноосон хувцастай харьцуулахад эдэлгээ урттай байдаг. Тэмээний ноос нэг л суначихсан бол дахиад урьдын хэлбэртээ ордоггvй. Хонины ноос ч ялгаагvй. Гэтэл ноолуур хичнээн сунаж өөрчлөгдсөн ч vйлдвэрийн угаалтаар нэг угаалгаад, арчлуулчихсан байхад эргээд хэвэндээ ордог онцлогтой. Урьд нь тансаг хэрэглээнд тооцогддог байсан бол одоо энгийн, өдөр тутмын хэрэглээ болж чаджээ. Сvvлийн vед хvмvvс чөлөөт...

Люшерийн сэтгэл зүйн тест

Бичсэн: gereltuya 2008-10-15 12:36 Зүгээр л

Хэн нэгнийг амлалтаа хэрэгжүүлэх хүртэл...

Бичсэн: gereltuya 2008-10-14 19:36
Блогийнхоо өнгө төрхийг жаахан өөрчиллөө... Хүмүүс хүйтэн өнгөтэй, жаахан тиймэрхүү гээд байхаар нь... Нээрээ ч хараад байхнээ тийм санагдаад... Хүүг амлалтаа биелүүлж гоё загвар хийж өгөх хүртэл хүлээж байна... Угаасаа компьютерийн техник ажиллагаа талдаа муу, загвар энэ тэр хийхдээ муу болохоор блогмний бэлэн загвараас л аваад тавьчихлаа. Дашрамд хэлэхэд Хүүг  хүлээж байгаа шүү......

Өмнөх хуудас | 8 -р хуудас Нийт 36 хуудас| Дараагийн хуудас

Миний Найзууд

- gereltuya
- tungaamaa
- Tji
- bolodm
-