Бичиглэл

Хүүхдийн өрөөг гоёх хамгийн хэцүү

Бичсэн: gereltuya 2008-12-15 11:47 Хөөрхөн

 

  Хүүхдийн өрөөг гоёход хамгийн хэцүү мөртлөө дизайны талаас нь үзвэл хамгийн сонирхолтой нь юм. Энэ өрөө нь хүүхдийн өсөлт бойжилт, зан ааш, цаашдын амьдралд маш их нөлөөтэй. Дизайнерууд хүүхдийг тав тухтай байлгах үүднээс өрөөг нь хичээл хийх, тоглох, амралтын гэсэн гурван хэсэгт хуваахыг зөвлөдөг. Боломжтой бол хүүхдийн өрөөнд жижигхэн спорт комплекс хийж өгвөл бүр ч сайн. Бичгийн ширээ нь сайн гэрэлтүүлэгдсэн байх хэрэгтэй бөгөөд гэрэлтүүлэг хүүхдийн өрөөнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүүхдийн өрөөнд хамгийн тохиромжтой нь ногоовтор туяатай гэрэл гэж үздэг. Ногоон өнгө нь тайвшруулах нөлөө...

Хувцсандаа тохируулж ярьж сур, эсвэл яриандаа тааруулж хувцасла

Бичсэн: gereltuya 2008-12-15 09:20 Ярилцлага

Энэ дугаарын  зочноор Сургалт, судалгааны “Лектор” төвийн тэргүүн Ц.Баатархүүг урьлаа. Түүний ярианаас “5Э” буюу эрүүл сэтгэлгээ, эрдэм боловсрол, эрхэм суртахуун, эх оронч үзэл, эв нэгдлийг эрхэмлэе гэсэн уриа хамгийн содон нь байлаа. Залуучууд энэ нийгэмд ямар үүрэгтэй юм бэ? Энэ асуултыг танд ч бас тавья.   

-          Лектор төв хүмүүсийг зүгээр л сайхан ярьж сургадаг байгууллага уу?

-          Манайх сургалт, судалгаа, олон нийтийн компанит ажил гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Манайхаас зохион байгуулж байгаа сургалтууд аль нэг салбарыг хамрахгүй, хувь хүний х...

Эзэгтэйн инээмсэглэлээр гэр бүлийн аз жаргал тодорхойлогдоно

Бичсэн: gereltuya 2008-12-15 09:03 Ярилцлага

 

Өглөө эрт гэрээсээ гарч, үдшийн бүрийтэй зэрэгцэн гэрийн зүг яардаг бүсгүйчүүд олон. Эмэгтэй хүн амьдралыг авч явна гэж бардамнахаасаа өмнө гэр бүлийнхээ аз жаргал, үнэ цэнийн тухай бодох ёстой гэж ярьсан энэ бүсгүйг Р.Оюундарь гэдэг. Тэрээр Гэр бүлийн радио 104,5-д хөтлөгч хийдэг.     

-          Эмэгтэйчүүд нийгмийг нуруун дээрээ үүрч байна гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-          Нийгэмд эмэгтэйчүүд голчлох үүргийг хүлээж, тэд байр суурь мэдлэг боловсролын хувьд эрчүүдээс илүү байна гэж ярьдаг. Эрчүүд нэг бол төрийн толгойд, байгууллагын удирдах албанд, эсвэл хар бор ажил хийгээ...

Би өөрийнхөө тухай...

Бичсэн: gereltuya 2008-12-08 13:31 Эргэцүүлэл

Ажлын гараа

Манай сэтгүүлийн “Боловсролын инфляци” гэсэн дугаар таны гар дээр очоод удаагүй байгаа. Жинхэнэ инфляцитай боловсролоос өөрийнхөө халбаганы хэмжээгээр хутгаж аваад, шинэхэн дипломоо өвөртөлчихсөн, ёстой л будаг нь ханхалсан  шинэхэн сэтгүүлч би ажлын гараагаа “Цаг төр, хүмүүс” сэтгүүлээс эхэлсэн. Ямар ч мэргэжлээр суралцаж төгссөн байлаа залуу хүн бүрийн дотор би л өөрчилж чадна гэсэн тийм оргилсон хүсэл байдагтай адил би ч гэсэн сэтгүүл зүйн салбарт өөрийнхөөрөө ажиллаж, орон зайгаа бий болгож чадна гэсэн хүсэл мөрөөдөлтэй байсан. Одоо ч байгаа. Сэтгүүл гэхээр л гоё чамин зургаар...

Аав болно гэдэг нэг шөнийн ажил. Аав байна гэдэг насан туршийн ажил

Бичсэн: gereltuya 2008-12-08 13:27 Зөвлөгөө

Хүүхдийн хүмүүжил, ёс суртахуун гэдэг үг амны уншлага болсон ч бид тэр болгон хүүхэддээ анхаарал халамж тавьж чаддаг билүү? Энэ сэдвээр ярилцахаар “Төгс амлалт” ТББ-ын гүйцэтгэх захирал, гэр бүл судлаач П.Буяндэлгэрийг урьлаа.

-         Хүүхдээ “болохгүй”, “боль” гэж хүмүүжүүлдэг уламжлалт хэвшил хэвээрээ л байгаа өнөө үед эцэг эхчүүдэд юуг анхааруулж хэлмээр санагддаг вэ?  

-          Бид хүүхдээ огт сонсдоггүй. Хүүхдээ өнөөдөр юу хийж, хэнтэй нөхөрлөж, ямар бэрхшээл тохиолдоод байгааг нь ихэнх эцэг эхчүүд мэддэггүй. Гэрээсээ оргохоор завдсан, амиа хорлох гэж оролдсон гээд олон хүүхэдтэ...

Би том хөлтэй. Гэхдээ бусдын хөл дээр гишгэхгүй

Бичсэн: gereltuya 2008-12-08 12:13 Ярилцлага

 

Хүний эрх гэдэг гарт баригдаж нүдэнд харагдахгүй мөртлөө амны уншлага болчихоод байгаа асуудлын талаар ярилцахаар “Монфемнет” ТББ-ыг зорьлоо. Өрөөнд олон залуус бужигнана. Өөрийнхөө бодож явдаг, хүмүүст хүргэхсэн гэсэн үгнүүдээ “урлаж” байлаа.  “Би том хөлтэй. Гэхдээ бусдын хөл дээр гишгэхгүй”, “Энэ гар хүчирхийлэл үйлдэхгүй” гэсэн зурагт хуудаснууд “агаарт” тогтсон хүний эрхийн тухай арай бодитой ойлголтыг надад өгсөн. Тус байгууллагын ерөнхий зохицуулагч Т.Ундаръяатай ярилцлаа.

-          Хүний эрхийн тухай улиг болтол ярьж байгаа. Олон байгууллага байгаа ч гэсэн гарч байгаа бодитой зүй...

Кетчуп-т зориулваа...

Бичсэн: gereltuya 2008-12-04 14:30

Энэ зургийг мессеэжерийнхээ аватор дээр, бас блогийнхоо хөрөг зураг дээр ч тавьсан юм. Нулимс муухай... Энэ үгийг Кетчуд хэлжээ... Уйлж суух муухай ч гэсэн... Ингээд өөрийгөө өмөөрөх гээд байдагийн. Ямартаа ч би зургаа сольсон. Эгч, дүү, найз нөхөд маань ч ингэж хэлж л байсан. Сэтгэлд санаа хэд хоног хэцүүхэн байсан л даа. Гэхдээ одоо би өөрийнхөөрөө өөдрөг амьдрах гэж хичээж байна. Нэг л өдөр бүхнийг өөрийнхөө өмнө сөхрүүлдэггүй юм гэхэд өөрийнхөөрөө амьдрах л болно. Надад өөрийн гэх өмч хөрөнгө, сая саяар нь тоолох мөнгө төгрөг алга. Гэхдээ сэтгэлээрээ баян хүн. Хоёр хөөрхөн зулүага маань ...

Та шоколаданд дуртай юу?

Бичсэн: gereltuya 2008-12-01 13:49 Зүгээр л

Шоколадыг эрүүл мэндэд хортой, тустай гэсэн маргаан одоо хэр үргэлжилсээр л байгаа. Хэдэн зуун дамжин өнгө зүс, амт чанараа өөрчилсөөр өнөөгийн бидний мэдэх шоколад бий болсон. Саяхан болтол шоколадыг арьсны өнгө, биеийн галбирыг "эвдээд" зогсохгүй, тамхинд донтохтой адил ажлаа алдахад хүргэдэг гэж үздэг байв. Тэгвэл харин одоо эсрэгээр харин ч шоколаданд хайр зарлаж, урьдын туйлшрал үгүй болж байна.

Хаадын ундааны түүх

Испанийн далайчин Кортес Ацтекийн индианчуудтай уулзах үедээ шоколад гэж нэрлэгдсэн бүлээн шингэн ууж байхыг нь ажиглажээ. 1519 онд Ацтекийн эзэн хаан Монтесума энэ ундааг...

Би өөрийгөө хайж байна...

Бичсэн: gereltuya 2008-12-01 13:48 Ярилцлага

Дүрслэх урлагийн дээд сургуулийн тавдугаар ангийн хаалга тативал өмнөөс инээмсэглэл дүүрэн даруухан залуу гар барин угтсан нь З.Түмэнжаргал байлаа. Тэрээр Азийн уран зургийн уралдаан, Дэлхийн усны уран зургийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн аж.

-          Яагаад зураач болохоор шийдэв?

-          Дэнжийн мянгад 39-р сургуулийн хоёрдугаар ангид сурч байхдаа Хүүхдийн урлан бүтээх төвийн зургийн дугуйланд явж эхэлсэн. Тэр жилийнхээ хүүхдийн уран зургийн уралдаанд түрүүлж, баярын бичгээр шагнуулсанаар кураач болох хүсэл төрсөн. Бага байхаасаа зураг оролддог байсан. Хүүхдийн урлан бүтээх ...

Зөрчилгүй амьдрал гэж байхгүй

Бичсэн: gereltuya 2008-12-01 13:47 Ярилцлага

                                             

     Өвөр монголчуудыг бид монгол хүн биш хятад гэж ойлгодог. Харин тэд өөрсдийгөө Монгол хүн омогшиж, бардамнаж явдаг. Сүүлийн үед Өвөрмонголд нэрд гараад байгаа үалуу яруу найрагч Ш.Мэргэнтэй уулзаж ярилцлаа. Тэрээр яруу найргийн гурван ном гаргаад байгаа бөгөөд “Зүрхний дуудлага” шүлгээрээ Өвөрмонголын уран зохиолын наадмын тэргүүн шагналыг авчээ.   

-          Та ямар сэдвээр судалгааны ажил хийж байна?

-          Анх 2006 онд Монголд болсон дэлхийн яруу найргийн 26-р их хуралд оролцохоор Монголд ирсэн. Хэдийгээр өөр газар нутагт амьдарч б...

Хамгийн гол нь хариуцлага

Бичсэн: gereltuya 2008-12-01 13:43 Ярилцлага

Амьдралынхаа талаас илүүг хүүхэд залуучууд, боловсрол, соёл шинжлэх ухааны салбарт зориулсан Ч.Сэрээтэр гуайтай дурсамжийн номоо хэвлүүлэхээр явж байхтай нь таарч, хэдэн хором хөөрөлдлөө. Тэрээр багшаас эхлээд боловсролын сайд хүртэлх албан тушаалыг хашиж байсан нэгэн юм. Дурсамжийн номондоо өөрийгөө төвийлгөхийг хүссэнгүй, зөвхөн өөрийн амьдарч байсан цаг хугацаа, өнгөрсөн үеийн түүхийг л хойч үеийнхэндээ хүргэхийг хүслээ гэж ярианыхаа өмнө өгүүлж байлаа.

-          Та хэдийнээс Ардын боловсролын яамны сайдаар ажилласан бэ?

-          1951 онд МУИС-ийн төгсөөд сургуульдаа гурван жил б...

Д.Пvрэвдорж : Тусгаар тогтнол

Бичсэн: gereltuya 2008-11-25 17:57 Шүлэг




Өглөөнөөс хойш хүмүүсээс Улс тунхагласны баяр гээд мэндчилгээнүүд "нисээд" л байсийн. Тэгсэн энэ шүлэгний энд тэндээс авсан хэсгүүд байв. Бүтнээр нь орууллааа... 

Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мөнгөн хэтний зоолог тээх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаа...

ИХ Л БОДОЖ БИЧЛЭЭ ШҮҮ...

Бичсэн: gereltuya 2008-11-24 10:28 Эргэцүүлэл

Тус  уу, ус уу?

 

Хөдөөнөөс ирсэн эгч “алга” болчихов. Таван шараас хотын төв рүү, танай руу очихоор явлаа шүү гэж ах утасдсанаас хойш хоёр цаг өнгөрлөө. Урд нь ганц нэг удаа  ирж байсан болохоор нь санаа зовсонгүй. Эхэндээ зам бөглөрөө байлгүй, одоо л хүрээд ирэх байх гэж байсан ч удаад байхаар нь автобусны буудал дээр очиж хүлээлээ. Байдаггүй. Яалтай билээ. Ямартаа ч гэртээ хүлээж байхаас өөр арга үлдсэнгүй. Бүрэнхий болсон хойно эгч бухимдуухан орж ирээд “Хотынхон хүн чанаргүй, муу хүмүүс юм” хэмээн гомдоллов. Эгч манай гэрийн ойролцоо хоёр цаг гаран төөрчээ. Бид ч инээд ханиад болж түүн...

Таашааж, тааруулж хэрэглээрэй шар айргийг...

Бичсэн: gereltuya 2008-11-23 12:12 Зөвлөгөө


16-р зуунд шар айргаар зарим төрлийн өвчнийг анагаадаг байж. Харин Европчууд 18-19-р зуунд эмийг усаар биш шар айргаар даруулж уудаг зуршилтай байсан нь аюулт холер өвчин тусахаас сэргийлсэн гэсэн яриа байдаг. Шар айраг нь натурал усан үзмийн дарсны адил микроб, вирус устгах чадвартай аж. Нэг сонирхолтой түүх сөхөхөд эмчийн зөвлөгөөгөөр Арнольд Шварценеггерын ээж нь хүүдээ бага зэрэг шар айраг уулгадаг байж. Үүний үр дүнд хүү нь өвдөх нь багасч, бадриун, өсгөлүүн бие бялдартай болсон гэдэг. Шар айрагнаас өөр ямар ч төрлийн ундаа бие организмаас илүүдэл хортой хөнгөн цагааны давсыг гадагшлу...

Чапаев хайр дурлалд азгүй байжээ

Бичсэн: gereltuya 2008-11-23 11:54

 


 

        Домогт баатар Василий Чапаев 1887 онд тариачны гэр бүлд төржээ. Тэр долоон сартай дутуу төрсөн учир ээж Екатерина Семеновна нь арьсан өлгийнд өлгийдөж хүн болгосон гэдэг.

Чапаевынх есөн хүүхэдтэй айл байсан агаад дөрөв нь багадаа нас барсан юм байжээ. Аав нь түлээчин. Хөвгүүд нь аавдаа бүр багаасаа л тусалж өссөн аж. Васяг найман настай болоход Иван Степанович түүнийг шашны сургуульд ном үзүүлэхээр суулгав. Харамсалтай нь сургуулиа төгсөх боломж Васяд олдоогүй юм. Нэг удаа тосгонд нь шинээр сүм баригдаж, орой дээрээ загалмай залах ёслол болжээ. Васяд уг загалмайг тавих хүнд...

Өглөөний жавраас охиныг минь “өмөөрсөн” тэр ахад баярлалаа

Бичсэн: gereltuya 2008-11-21 11:48

Өглөө охиноо дагуулаад гэрээсээ гарлаа. Жавартай хүйтэнд жаахан охиноо хурдал, хурдал гэж яаруулсаар зам гарч нэлээд яаруу алхтал ард машины сигнал хангиналаа. Явган хүний замаар явж байхад гэсэн шүү юм бодоод, хяламхийвэл нэг ах “Наашаа суучих. Дөхүүлээд өгье” гэж байна. Охин маань ч түрүүлээд дэгдчихэв. Машинд суугаад таньдаг хүн мөн үү, биш үү гэж эргэлзлээ. Харин тэр ах “Өглөө болгон та хоёрын хөтлөлцөөд явж байгааг хардаг юм. Нэг удаа ч гэсэн хүргээд өгчих юмсан гээд л бодож байсан. Өнөөдөр гайгүй завтай байхад таарлаа” гэж ярьлаа. Өглөөний жавраас охиныг минь “өмөөрсөн” тэр ахад үнэхээр ...

Өөрсдийгөө энүүхэн хүрээндээ битгий цоожил

Бичсэн: gereltuya 2008-11-17 10:06 Ярилцлага

Гудамжинд явж байгаад хэн нэгнээс туслалцаа гуйхад тэр бүр зөвшөөрөхгүй юм. Магадгүй хэлний бэрхшээлээс болдог биз дээ гэснээр бидний яриа эхэллээ. Дөрвөн долоо хоногийн хугацаатай манай улсад томилолтоор ажиллаж байгаа Германы иргэн Карин Керн бидний амьдралын хэв маяг, ахуй, хүмүүсийн талаар ярьж байна.  

-          Манай оронд ирээд анхны сэтгэгдэл ямар байна?

-          Улаанбаатар их бохир хот юм гэсэн сэтгэгдэл төрж байна. Ирээд 21 хонож байгаа ч зам цэвэрлэж байгаа хүн олж харсангүй. Их олон байшин шинээр баригдаж байгааг, байшингуудын дундуур явахад их бэрхшээлтэй байдгийг өөрийн ...

Хүнд өөрт нь заяагдсан цорын ганц өмч нь бие

Бичсэн: gereltuya 2008-11-17 10:03 Ярилцлага

Эрүүл байж өөдрөг амьдаръя гэвэл хоол унд, амсаж зүүхээс эхлээд олон зүйл дээр санаа тавих хэрэгтэй гэж ярьдаг. Гэсэн ч өөрийнхөө биеийн эрхтэн, түүний онцлог, ямар “хайр халамж” эзнээсээ хүсэн хүлээж байдгийг бид бараг мэддэггүй. Хүний биеийг бүрдүүлэгч эсээс эхлээд эрхтний системийн ажиллагаа, бүтэцийн тухай өгүүлэх “Хүний би” ном, DVD-ний хамт худалдаанд гарч байгаа аж. Уг номын орчуулагч, редактор Д.Энхзаятай ярилцлаа.

- “Хүний бие” гэсэн ном уншигчдын гар дээр очиж байна. Энэ номын онцлог, давуу тал нь юу вэ?

- Монгол хэл дээр хэвлэгдээд байгаа энэ төрлийн номну...

HELP !!!!!!!!!!!!!!!!!

Бичсэн: gereltuya 2008-11-14 23:57 HELP...

Гудамжинд хэн нэгэн танаас туслалцаа гуйвал та яах вэ?

Яарч байгаа учраас туслаж чадахгүй Ямар ч байсан туслана Хандлагаас нь шалтгаална Тухайн цаг үед би ямар байгаагаас шалтгаална Мэдэхгүй

 

Таныг завгүй байхад хэн нэгэнд зайлшгүй тусламж хэрэгтэй байгааг мэдвэл ажлаа хойш тавиад түүнд туслаж чадах уу?

Тэр хүн хэн байхаас хамаарна Хэн ч байсан туслана Чухал ажил учраас хойшлуулж чадахгүй Надад тэр хүн эргээд тус болж чадах эсэхийг бодно Мэдэхгүй

 

 

...

Инээдэм үү, эмгэнэл үү...

Бичсэн: gereltuya 2008-11-14 17:03


Шүүгчид прокурорт асуулт тавьж, хариулсныг нь залруулан хэлж өгчээ

 

Нийслэлийн шүүхийн тэргүүн шүүгч Б.Сарантуяа: Ямар учраас энэ дөрвөн хүний хэргийг нэгтгэсэн бэ? (асуулт)

 

Прокурор Б.Энэрэл: Маш олон хэрэг байсан учраас хоёр хоёроор нь нэгтгэх чигийг дээрээс өгсөн (хариулт)

 

Шүүгч С.Бат-Эрдэнэ: Үймээнд оролцсон цаг хугацаа нь тохирч байгаа учраас хэргийг нэгтгэсэн гээд хариул л даа. Юун дээрээс өгсөн чиг гэж хэмээн залруулав.


Байшин барив. Хэдэн сарын дараа нурав. Шүүх хурал болж байна. Тоосгыг буруутгав.

-       Чамаас л болж энэ байшин нурлаа.

-       Би ямар ч хама...


Өмнөх хуудас | 7 -р хуудас Нийт 36 хуудас| Дараагийн хуудас

Миний Найзууд

- gereltuya
- tungaamaa
- Tji
- bolodm
-