Бичиглэл

Зар...

Бичсэн: gereltuya 2009-02-10 09:32 Зүгээр л

Эх сурвалж...

Зохиогч Айн Рэндэд уг зохиолын санаа 1935 онд төрж, 1938 оноос эхлэн бичиж, 1943 онд туурвиж дуусгасан гэдэг. Хоёрдахь хэвлэл нь 1968 онд гарч, АНУ-ын их, дээд сургуулиудыг жинхэнээсээ байлдаг дагуулж байв. Энэ номын тухай маргаан мэтгэлцээн анги, танхим, дотуур байр гээд хаа сайгүй өрнөж, шүүн хэлэлцэж байжээ. Үг хэлэнд бүү итгэ, үзэл бодолд ч бүү итгэ, гагцхүү үйл хэрэгт л итгэ гэсэн зарчмыг нэвт шингээсэн роман юм. Дэлхий дахиныг байлдан дагуулж байсан, одоо ч эрэлт хэрэгцээтэй байгаа энэхүү бүтээлийг Ч.Батчулуун, Б.Батбуян нар монгол хэлнээ хөрвүүлэн уншигч түмэндээ хүргэж б...

Ажил хэрэгч хүний амжилтын түлхүүр-Нэрийн хуудас

Бичсэн: gereltuya 2009-02-05 08:51 Зөвлөгөө

Дундад зууны үед язгууртан хатагтай нар өөрийн нэрийг бичсэн жижигхэн цаасыг бусдад илгээж, танилцан мэндчилдэг байсан бөгөөд энэ хэрэглээ нь дэлхий нийтээр өргөн тархаж ажил хэрэгч хэн бүхний өөрийгөө танилцуулах, бусад хүнтэй танилцах соёлын нэгээхэн хэсэг болон тогтжээ. Өнөөдөр хүмүүс бие биетэйгээ танилцах хамгийн түгээмэл хэлбэр нь нэрийн хуудас солилцох явдал болжээ. Түүнийг хүмүүс өөр хоорондоо танилцах, баяр хүргэх, талархал илэрхийлэх, эмгэнэл илэрхийлэх зэргээр хэрэглэдэг бөгөөд нэрийн хуудсыг хэд хэдэн янзаар тухайлбал, албан ажлын, хувийн буюу гэр бүлийн хэрэгцээний гэж төрөлжүүл...

Би хаан шиг байж чадахгүй байна

Бичсэн: gereltuya 2009-02-03 08:49 Үзэл бодол

 

Би “хаан” гэж мянга хашгираад ч хаана ч тусыг эс олно. Дэлгүүрт ороход худалдагч нь утсаар яриад, хумсаа будаад  хүн байна ч гэж тоохгүй байх тохиолдол гардаг. Үүнийг чинь үзье дээ гэвэл их үнэтэй ш дээ, авахгүй байж баахан хардаг юм гэж тээршаах нь ч энүүхэнд. Таны өмнө уранхай хувцастай, бүр харах царайны мөнгөгүй гэмээр хүн зогсож байлаа ч худалдагч л юм бол үйлчлэх ёстой. Үүнийг би хэлээгүй үйлчилгээний ажилтны ёс зүйн журамд тэгж заасан байдаг юм билээ. Зарим нэг дэлгүүр хоршоо, хоолны газар, баар ресторан, цаашлаад төрийн албаныхан өөрсдийгөө хүнд үйлчилж байна гэдгээ мартаад, шүдээ з...

Кино хийх консерв хийхээс амархан болжээ

Бичсэн: gereltuya 2009-01-30 06:58 Ярилцлага

Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэсэн үгийг сонсоогүй хүн байхгүй бизээ. Түүхийг жинхэнэ утгаар нь хүмүүст харуулах боломж бол баримтат кино. Тусгаар тогтнол, эрх чөлөө хэмээн цээжээ дэлдэх хүн олширсон ч нүдэнд харагдахуйц зүйл хийсэн нь цөөхөн. “Хүмүүс” буландаа кино судлаач, баримтат киноны найруулагч Т.Чимидийг урьж ярилцлаа.

- Баримтат кино хийхэд судалгаа хийхээс эхлээд олон хүндрэл учирдаг байх. Та ер нь хэдэн кино хийсэн бэ?

- Би гуч гаруй баримтат кино хийсэн хүн. Эдгээр киноны гол чиглэл, агуулга нь монголчуудын түүх, соёлын уламжлалыг хадгал...

Та ажил дээрээ өөрийн гэсэн байр суурьтай юу?

Бичсэн: gereltuya 2009-01-30 06:17 Зүгээр л

Цаашдаа ажилдаа амжилт гаргах найдвар танд байна уу уу? Арай хий хоосон цагаа үрж, нэг л байран дээрээ эргэлдээд байгаа юм биш биз? Доорх асуултуудад хариулангаа ирээдүй өөд хараад үзээрэй.

1. Ажил дээрээ утсан харилцааг ямар тохиолдолд хэрэглэдэг вэ?
а. Хувийн ажилд бол тун ховор. - 6
б. Хайрттайгаа болзох гэж ганцхан удаа - 0
в. Хайртдаа өөрийн зовлон жаргалаа дэлгэх гэж - 3
г. Хэлэх ярих гэснээ маш товчоор илэрхийлдэг. - 2
д. Маш чухал, яаралтай тохиолдолд - 3
е. Намуухан хөгжмийн аянд утсаар ярьдаг. - 2

2. Томоохон төсөл хэрэгжүүлэх багийн гишүүн болчихвол та,
а. Хүнд хэц...

Үнэн...

Бичсэн: gereltuya 2009-01-29 08:09
Өргөс цэцэг хоёроо
Өмнө чинь дэлгэсэн
Өөрөө жаргая гэвэл
Өрөөлийг хайрлаж яваарай...

Би хүүхэдтэйгээ ойлголцож чадахгүй нь...

Бичсэн: gereltuya 2009-01-28 08:58 Эргэцүүлэл

            “Та надад биш мөнгөнд хайртай” гэж охин уурсан хашгирч, намайг ийм байдалд орсонд тэгж ярьвал та буруутай гэж хэлсэн тухай танил эмэгтэй ярьж суулаа. 16 настай охин нь жирэмсэн болж, хэнд ч хэлэлгүй зулбуулах эм уучихаж. Хоёр хоног ухаангүй хэвтсэнийхээ дараа ээждээ хэлсэн үг нь энэ. Хүнтэй адилхан мөр бүтэн, гэдэс цатгалан байлгах гэхдээ аав бид хоёр нь үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол хуруу хумсаа хуйхлан зүтгэж байхад хэмээх түүний үг ч нэгийг хэлэх шиг. Би ч гэсэн жаахан охинтой. Өглөө сэрж ядан нойрмоглох түүнийгээ цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд, орой бараг унтсан хойно нь...

Эв найртай айлд гай ирдэггүй...

Бичсэн: gereltuya 2009-01-21 09:25 Ярилцлага

Та бидний дунд алхаж яваа хүмүүс дотроо ямархан бодол тээн амьдардаг бол? Өөр өөрийн төсөөллөөр амьдралаа бий болгон, түүнийхээ төлөө тэмцэж яваа. “Хонгорзул” дуугаараа олны танил болсон дуучин Н.Энхбаттай хэсэг зуур хөөрөлдлөө. Түүнийхээр хүн байхын утга учир юу юм бол?

- Эр хүн байхын утга учрын талаар яриагаа эхэлье.

- Эр хүн өрхийн тэргүүн ноён нуруу нь. Тийм ч учраас би гэр бүл зохиож өнөр өтгөн нэгэн айлыг бий болгосон. Эх орондоо айл нэмж, түмэн олондоо бүл нэмж яваа жирийн л нэгэн. Сайн эцэг, сайн хүн байх юмсан гэж бодож явдаг. Нийгмээ дагаад хүний зан ав...

Залуу насандаа хүний нутагт хэн ч биш амьдрах гунигтай

Бичсэн: gereltuya 2009-01-21 09:22 Ярилцлага

Сурч боловсрохоор, ажил амьдралын мөр хөөн мянга мянган залуус гадагшаа “урсаж” байгаа. Боломж бололцоо гарвал хэзээ ч гэсэн гадагшаа явахаар төлөвлөж байгаа нь ч түүнээс дутахааргүй олон. Ирланд улсад дөрвөн жил амьдраад ирсэн Д.Цогбадрахыг “Гадаадад байгаа монголчууд” булангийнхаа зочноор урьлаа. Тэрээр одоо Үндэсний түүхийн музейд боловсролын ажилтнаар ажиллаж байгаа юм. 

-          Ирландад байгаа монголчуудын амьдрал хэр байна? Та хэр хугацаагаар тэнд амьдарсан бэ?

-          2003-2007 оны хооронд Ирландад амьдарсан. Хэлний курст суралцаад, хажуугаар нь хар бор ажил хи...

иргэний бүлтгэл мэдээллийн төв үйлчилдэг бус чирэгдүүлдэг газар

Бичсэн: gereltuya 2009-01-20 11:01 Үзэл бодол

Монгол Улсад “данстай” иргэн бүрийн үйлчлүүлдэг газар нь яах аргагүй иргэний бүртгэл мэдээллийн алба. Шинэхэн мэндэлсэн үрийнхээ төрсний гэрчилгээ, гадаад паспорт, иргэний үнэмлэхээ авахаар өдөртөө цөөнгүй хүн тус газрын харъяа албадаар үйлчлүүлдэг. Харин тус газрын хүнд суртлын талаар иргэдийн гомдол тасардаггүй.  

Иргэний бүртгэл мэдээллийн төв рүү лавлагаа авахаар очлоо. Сүүлийн нэг жилийн хугацаанд хоёронтоо очиж байгаа маань энэ. Гайтай хулгайчаас болж иргэний үнэмлэхээ алдаад очиж байсан бол саяхан гэрлэлтээ батлуулахаар  лавлагаа авах гэж байгаа найзынхаа хамт тэдни...

Цоо шинэ амьдрал уу, эсвэл...

Бичсэн: gereltuya 2009-01-20 08:46 Зөвлөгөө

Өдөр бүр дэлхийн сая сая хүүхнүүд Холливудын сайхан бүсгүйчүүдийн толигор сайхан зүс царай, гоолиг биеийг биширч, тэдэнтэй ижил болохыг хүсдэг. Бусдын харааг өөр дээрээ унагаахаар хөөрхөн болохын тулд тэд чамлахааргүй мөнгө, бас эрүүл мэндээ золиосолдог. Эмнэлгийн зүгээс мэс  засал хийх шаардлагагүй боловч хувь хүн өөрөө хүсч, ихэнх тохиолдолд нүүр царай, бие галбираа улам гоё болгох зорилгоор хийлгэж байгаа мэс үаслыг гоо сайхны мэс засал гэж нэрлэдэг байна. Манайд ч бас давхраа хийлгэж, хамраа өндөрсгөхөөс эхлээд уруул, хөхөндөө силикон шахуулах, хавиргаа тайруулах гээд  ...

Эрч хүч амтагдаад л...

Бичсэн: gereltuya 2009-01-19 15:19 Зүгээр л
"Ай хө чи минь хаана явнаа" ийм сэтгэгдэл уншлаа. Гангаа бичжээ. 2009 оныг өөрийнхөө хувьд их өөрчлөлтийн жил болгон зарлачихаад, завгүй гүйгээд л байна. Минийхээр эргэдэггүй хорвоод гомдож сууснаас өөрийнхөөрөө эргэх тэр ертөнцийг дотроо, сэтгэлдээ бий болгох гэж хичээгээд л... 104,5 радиогийн "Халуун цай" нэвтрүүлгийг сонсоорой. Ухаарал, хайр, уртаас урт уужуухан амьсгаа авч нэг зүйлийг бодуулна вий. Надад л лав тэгж санагдсан. Тус нэвтрүүлгийн энэ оны анхны дугаар буюу 2009 оны нэгдүгээр сарын 3-ны дугаарт зочноор оролцож, хүмүүстэй санаа бодлоо хуваалцлаа. Олон зүйлийн талаар цоо шинээр бо...

Ядуу оронд баян байлаа ч жаргадаггүй

Бичсэн: gereltuya 2009-01-19 15:14 Ярилцлага


Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Будхүүтэй орон нутгийн болон бүсчилсэн хөгжлийн талаар ярилцахаар зочноор урьлаа. Олон жил яригдаж байгаа ч биеллээ олж амжихгүй зарим талаар хүмүүст хий хоосон үг мэт санагдах болсон. Тэгвэл орон нутагт ажиллаж байгаа  хүмүүс л илүү бодитоор харж, үнэлж цэгнэх болов уу.  

-          Орон нутгийн болон бүсчилсэн хөгжлийн тухай бид чамлахааргүй л ярьдаг. Харин яг тухайн аймаг дээрээ ямар байна вэ?

-          Дархан-Уул аймаг төвийн бүсийн тулгуур төвийн нэг  нь болж байгаа юм. Тэгэхээр үйлдвэ...

Амжилтын үндэс - Албан тасалгаа

Бичсэн: gereltuya 2009-01-12 12:52 Зөвлөгөө

Ажлын байрыг хоёр дахь гэр гэдэг. Хүн хоногт сэрүүн байх цагийнхаа дийлэнхийг ажил дээрээ өнгөрүүлдэг. Тийм болохоор ажлын байрны тав тух, нөхцөл гэдэг хүний эрүүл саруул явах, сэтгэл санаа өөдрөг байхад нөлөөтэй. Ажиллаж байгаа орчиндоо сэтгэл хангалуун байх нь ажлын бүтээмжийг дээшлүүлдэг. Тийм ч учраас албан байгууллагууд ажилчдынхаа тав тухыг бүрдүүлж, үйлчлүүлэгчдээ сэтгэл хангалуун байлгах үүднээс дотоод засал чимэглэлдээ ихэд анхаарах болсон.  

Оффисын төрлүүд

Виртуэл багууд: Гишүүд нь өөр байшин аль эсвэл бүр өөр хот, улс, тивийн өөрийн ажлын байрнаас эсвэл өөр оффисоос ажиллана.

...

Тэр бум хүнтэй хятадын тамирчныг, морин дэл дээр өссөн монгол хүү ялж байлаа

Бичсэн: gereltuya 2009-01-12 09:44 Ярилцлага

 Өдгөө нас сүүдэр ная гарч яваа энэ буурайг Ц.Даржаа гэдэг. Одоогоос хагас зууны өмнө тэрээр Монголын спортын тавцанд жинхэнэ од болон гялалзаж байсан нэгэн. Улаанбаатар-Бээжин, Бээжин-Улаанбаатар гэсэн маршрутаар 3000 километр аялсан монголын багийн гишүүн, манай улсад анх зохиогдсон дугуйн олон улсын тэмцээний аварга, Монгол улсын гавъяат тамирчин, гавъяат багш хүн юм. 3000 километр замыг дугуйгаар туулсан 13 залуугаас одоо гурван хүн амьд сэрүүн байгаа аж. Ардын төр засгаас хойш дэлхийд ялагдашгүй гэгдэж байсан Хятадын тамирчдыг ялж байсан анхны монгол хүн, жанжин Сүхбаатарын талбай дээр ар...

Бүх л зүйл шив шинэхэн, харин би л...

Бичсэн: gereltuya 2009-01-05 09:25
За хө, эрхэм та нөхөддөө шинэ оны мэндийг их л хожуу хүргэж байна., уучлаарай. Цаг хугацаа хэтэрхий, хэтэрхий гэж хэлэхэд ч багадмаар тийм хурдан урссаар... Шинэ жилийн, шинэ долоо хоногийн анхны өдрөө гэж... Харин би ширээнийхээ ард яг хэвээрээ...

Баярын ширээний “гоёл”

Бичсэн: gereltuya 2008-12-22 09:17 Зөвлөгөө

Хүүхнүүд гоёлоо зэхэн, хүүхдүүд гацуураа чимэглэн шинэ жилийн баярыг хүлээж байна. Найз нөхөд, хамт олны баярт уригдаж явсаар нэг л мэдэхэд 12 сарын 31 болчихно. Эзэгтэй та хамгийн сайхан оройг тэгс ингэс гээд өнгөрөөхөөр хам хум хоол хүнс цуглуулж бялуу, буузаар шинэ оныг угтаж хэрхэвч болохгүй шүү. Гэр бүлийнхнийгээ сэтгэл хангалуун баяр жаргалтай байлгах зүйл бол халуун дулаан уур амьсгал бас сэтгэл гарган “урласан” баярын ширээ. Ганган ногоон гацуур, өнгө өнгийн чимэглэл, хөгжилтэй анивчих гэрлээс гадна тансаг ширээ энэ үдшийн чухал хэсэг байх  нь. Баярын бялуу, хоол унд, амттан тэргүүтн...

“Диваажингийн мод” аз жаргал бэлгэддэг

Бичсэн: gereltuya 2008-12-22 09:15 Зүгээр л

Шинэ жилийн хамгийн том бэлэг тэмдэг нь мөнх ногоон гацуур юм. Ганцхан энэ баяраар л гацуурыг гэртээ, гудамжинд ер нь бvхий л хvссэн газартаа засч, хамгийн гоё тоглоомоор чимэглэн, гоёлын гэрэл асааж, оройд нь од тогтоодог. Барууны оронд гацуур модондоо сахиусан тэнгэрийн дүртэй тоглоом хамгийн түгээмэл өлгөдөг. Энэ нь сахиусан тэнгэр шинэ жилээр тэднийг ивээж, хүссэн бүхнийг нь бүтээнэ гэж итгэдгээс үүдэлтэй аж. Шинэ жилийн модыг эртний Германаас үүсэлтэй гэж үздэг. Учир нь эртний германчууд мөнх ногоон гацуурыг хамгийн чухал бэлгэ тэмдэгээ болгодог байжээ. Бремений Адам хаан есөн жил тутам...

Таны сав суулга “эрүүл” үү?

Бичсэн: gereltuya 2008-12-22 09:12 Зөвлөгөө

Хоол ундыг эрүүл ахуйн шаардлага хангасан сав суулганд бэлтгэх нь хамгийн чухал. Чанартай сайн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг ч сав нь элдэв төрлийн химийн бодис, хүнд металл агуулж байвал таны болон гэр бүлийнхний тань эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх нь дамжиггүй. Өдөр тутмын хэрэгцээ болсон гал тогооны сав суулгыг төрөл бүрийн материалаар, олон янзын арга технологиор хийж байгаа бөгөөд тэдгээрийн хүний биед үзүүлэх нөлөөллийн талаар хамтдаа сонирхъё.

Хөнгөн цагаан. Уг материалаар хийгдсэн сав суулга нь хөнгөн авсаархан, хямд, амархан халдаг, түргэн буцалдаг гэх мэт давуу талтай ч халал...

ХАЙР ГЭДЭГ ЧИНЬ ТЭР ЧИГЭЭРЭЭ НУЛИМС...

Бичсэн: gereltuya 2008-12-19 09:40
Өөрийгөө ойлгохоо болиод уджээ. Сүүлийн үед харин жаахан уужуухан байх гэж байдгаараа хичээгээд тэгээд "Хайр гэдэг чинь зүгээр нулимс юм байна" гэж бодоод л... Хүүдээ хайртай, хааяахан санаад уйлдаг юм. Нялхаараа юм байж ухаантай. Одоо өвөө, эмээтэйгээ Багануурт амьдарч байгаа. Охиноо санаа адлахынх нь тоогоор өрөвдөөд байдаг юм. "Би аавыгаа санаж болохгүй тэ, та уйлна" гээд л... Амралтын өдрүүдээр ээж дээрээ очсон юм. Сэмэрч үл барагдах хорвоо... Мэдэхгүй ээ, ээжийгээ, хүүгээ, охиноо гэсэн хайр минь нулимс болоод л урсах юм. Өөр юу ч хийж чадахгүй нь....
...

Өмнөх хуудас | 6 -р хуудас Нийт 36 хуудас| Дараагийн хуудас

Миний Найзууд

- gereltuya
- tungaamaa
- Tji
- bolodm
-