Ихэр хоёр хайр...
Ихэр хоёр хайр
Ээж аавын хайраас ургасан
Ихэр хоёр хайр минь ээ
Энэрэл хайрын охь болсон
Ижил хоёр үр мин ээ
Аав ээжийн сэтгэлийн уяа
Адилхан хоёр хайр минь ээ
Алтан дэлхийд мөрөө тамгалах
Алаг бөмбүүл эрдэнэс минь ээ
Уйлж хоносон шөнө бүрээрээ
Ухаарал бэлэглэсэн үрс минь ээ
Ундран гарах хайрын урсгалаас
Уудалж авсан дуслууд минь ээ
Хан буурал хорвоогоос
Хүсч авсан бэлэг юм шүү
Хүндлэл хайрын ногоон төглөөс
Хадгалж үлдсэн жимсхэн юм шүү
Аав ээжийн хайраас ургасан
Амин хоёр эрдэнэ минь ээ
Алдхан биеийг минь жаргааж ирсэн
Ангаахай бяцхан үрс минь ээ...
Хамгаас хайртай ...
5 минутын өмнө...
5-н минутын өмнө мартын 8-ны мессеж уншаад инээж байв. харин одоо... Үүнийг уншаарай тэгээд илүү олон хүнд дуулгаарай... https://enhmandah.blogmn.net/20977/#comments_bottom
Уруулаа буд бүсгүй минь...
Өлгийн зөөлөн бүүвэй сэтгэлээс тань уянгалсан
Өргөлийн цагаан сүү гараас тань цацарсан
Өглөгийн дээд хайр зүрхнээс тань ундарсан
Өрх гэрийн жаргал сэтгэлээс тань гэрэлтсэн
Сайхан эх орны минь саран гоо бүсгүйчүүддээ
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлж
Эрүүл энх, аз жаргалтай, инээд баясал дүүрэн явахыг ерөөе
Уруулаа буд бүсгүй минь
Унжгар дорой бүү яв
Нас бол цаасан дээр бичдэг тоо юм
Намбархаж бүү сүйд бол
Хүссэнээрээ амьдар бүсгүй минь
Хүлээж цөхөрсөн бол хая
Гоо сайхан яв бүсгүй минь
Гологдож биш шилж амьдар
Гадсан өсгийтэй ганган ша...
Тэр өдрүүд яг зүүд шиг...
Тэр өдрүүд яг зүүд шиг... Ийн хэлээд санаа алдан сууна. Одоогоос дөрвөн жилийн өмнөх энэ өдөр багшийн дээдийн оюутны 3-р байрны 403 тоот өрөөнд айл болон амьдрахаар бид очиж байсансан. Цөөхөн аяга таваг, нэг гудас, нэг хөнжил, нэг дэр, хоёр чемодан, хоёр тавиур гээд манайх цомхон ч гэлээ сайхан айл болсон. "МАНАЙХ". Энэ л оюутны байранд хүү, охин хоёр минь хүн болж, өнөөдөр бид хүний дайтай явна. Харин чи минь алгаа. Хамгийн үнэ цэнэтэй зүйлийг зүрхэндээ хадгалж явахад хүнд санагдах өдрүүд байх юм. Сайхан дурсамж, сайхан инээд, сайхан..., сайхан... Ийм тодотголтой зүйлүүд өнөөдөр надад цөөхөн ...
Жаргал хаана байдаг вэ?
Оройхон ажлаа дуусгаад гэрийн зүг алхаж явтал утас хангинан дуугарлаа. Харвал найз охин маань залгаж байнаа.
- Байна уу? Сайн уу? Сонин юу байна? гэвэл
- Байна, байна. Чи хаана байна? Уулзах хэрэг байна. Уулзаж байгаад тухтай ярья...
Ингээд бид хоёр уулзахаар боллоо. Жижиг кафед орж жүүс захиалангаа юу болсныг сонирхвол найз маань "Өнөөдөр дүүгийнхээ гэрт очлоо. Ийм уруу дорой амьдарч байгааг нь ер мэдээгүй юм байна. Уулын орой дээр шахуу дөрвөн ханатай гэр, гэр ч гэж дээ яйжийсан муухай оромжинд..." гэж ирээд хоолой нь зангирлаа. Чи чинь ерөөсөө дүүгийндээ очиж байгаагүй юм уу? Дүү чинь...
Би хаврын хүн...
Хавар төрсөн болоод ч тэр үү өөрийгөө хаврын хүн гэж боддог... Салхи шуурга тавиад онцгүй байдаг ч гэсэн хавар хамгийн сайхан улирал...
Зам хөндлөн гарахдаа “нисэхсэн”
Өдөртөө хэдэн удаа зам хөндлөн гарах бүртээ дайрчих шахан өнгөрөх машинуудаас айхдаа “болдог бол нисэхсэн” гэж мөрөөснө. Гарцаар гарч байгаа хэрнээ шүү дээ. Түгжрэл дунд гацаж гацчихаад арай гэж “сугарахаараа” гарц хаа байгааг ч мартан хаазалдаг жолооч нарт хааяа гомдох шиг... Жолооч нь ч тэр, явган зорчигч ч гэсэн улаан гэрэл асчихаад байхад улайм цайм дайраад л байдаг. Жолооч нь Замын хөдөлгөөний дүрмээ баримталж, явган зорчигчид нь гарцгүй газраар мал шиг “бэлчихээ” больчихвол замын хөдөлгөөний соёл бага гэсэн дээшлэх байх аа гэсэн горьдлого төрдөг юм. Замын цагдаагий...
Нойр хоолонд л учир бий
Монгол эрчүүд сумогийн дэвжээнээ зодоглосноос хойш манайхан энэ спортыг наян настай буурайгаасаа найман настай хүүхэд нь ч сонирходог болсон. Шударга үнэнээрээ барилддаг гэж сумод манайхан ам сайтай байдаг. Саяхан их аварга Хакухо М.Даваажаргалын дэвжээнд долоо хоног бэлтгэл хийж, “Сумо миний мөрөөдөл” цуврал нэвтрүүлэгт оролцоод ирсэн Соёл-Эрдэнэ дээд сургуулийн оюутан Б.Занабазартай уулзаж, сумо бөхийн спортын талаар ярилцлаа.
- Хэзээнээс эхлэн сумогоор хичээллэж байгаа вэ?
- 2003 оноос сумогоор хичээллэж эхэлсэн. Монголын сумо бөхийн холбооны дэргэд...
Дотуур хувцас нууц гоёл
Эрчүүдийн дотуур хувцас сайн чанарын майк, дотоожоос бүрддэг бол эмэгтэйчүүдийнх чанартайгаас гадна чамин загвартай, тансаг материалтай хөхөвч, дотоож, дотуур цамц, унтлагын хувцас, татуурга, шилэн оймс… Дотуур хувцас хоёр сая жилийн түүхтэй. Эхэн үедээ бүсгүй хүний нууц эрхтэнийг халхлах үүрэгтэй байсан бол XҮIII зууны эхээр өнөөгийн дүр төрхөө олсон байна. Даавуу, торгоноос эхлээд хийж болох бүхий л материал, түмэн загвараар дотуур хувцасыг урлаж байна. Нэг үгээр хэлбэл дотуур хувцас гэдэг эмэгтэй хүний эрхэмсэг, нууцлаг байдлыг илтгэж байдаг хувцас аж.
Сүүлийн үөд до...
сар шинэдээ сайхан шинэлцэгээв үү?
Уул нь цагаан сараас өмнө баярын мэнд хүргэж ганц бичлэг оруулах санаа байгаад л байсан юм. Харамсалтай нь чадсангүй... Өнөөдөр шинийн гурван... Хождоогүй хэмээн найдаж байна. эрхэм та бүхэндээ сар шинийн мэнд дэвшүүлж, эрүүл энх аз жаргал, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Цагаан сарын энэ гурван өдөр аль болох хүмүүсээс зайдуухан байх гэж их л хичээлээ. Баярлаад хөөрөөд байх шалтаг шалтгаан байхгүй ч гэсэн бусдыгаа хүндлэх гэсэн үүднээс энэ баярыг хүндэтгэж байна. Гэртээ ганцаараа өнжсөн анхны шинийн нэгэн, ажил дээрээ шөнө дөл болтол суусан бас л анхны шинийн нэгэн ба...
Балет бүгдэд зориулагдсан урлаг
Тайзан дээр бүжих тэднийг хараад бахархахгүй байж чадахгүй нь. Хүний үйл хөдлөлөөр дамжуулан сэтгэлийн асар их таашаалыг балет л өгч чадах юм шиг... Тэд өөр ертөнцөөс ирж, энгийн биднийг баясгах мэт мэдрэмж төрүүлдэг. Бид тэднийг бахдан алга нижигнүүлэн ташихад хангалттай гэж бодож байсныг маань “Royal” балетийн сургуулийн захирал Б.Төгөлдөр өөрчилж чадсан юм. Эмэгтэй хүн бүр бие, хөдөлгөөнөөрөө дамжуулан бусдад баяр баясал бэлэглэж чадна гэснээр бидний яриа эхэлсэн юм.
- Хүүхдүүд хэдэн наснаасаа эхэлж балетаар хичээллэх нь зүйтэй вэ?
- Дэлхий дахин...
Эрхэм хүндэт блогчдоо гэж...
Блогмн сайтын үүсгэн байгуулагдсаны гурван жилийн ой тохиож байгаа бөгөөд ойн хэмжээнд авах арга хэмжээний талаар зарим нэг хүнтэй зөвлөлдлөө. За за тэр яахав... Манай блогмн-ийн гурван жилийн ой болж байна. Тэгээд Хүү, Хүслийнжигүүр хоёртой жаал юм яриад... Манайхан дэмжнэ гэдэгт гүнээ итгэж байна. Ингээд гуравдугаар сарын 14-ний бямба гаригт хотоос гарч ууж идэх, агаар салхиар амьсгалах... гэх мэтчилэн олон төлөвлөгөө байгаа учир блогчдыг өргөнөөр оролцохыг урьж байна. Энэ дашрамд та нөхдийнхөө гэгээн дүрийг харж, дотносон танилцах хүсэлтэй байгаа. Бичих гэсэн чинь нэг л болж өгдөггүй ээ. Я...
Long long time
Хэдий удаан бичээгүй юм бэ? Нээрээ энэ хооронд шинэчлэгдсэн юм ч гэж алга л байна дөө. Маргааш цагаан сар эхлэх гээд ямар ч байсан 1 долоо хоног орчим бизи байх төлөвтэй. Тэгээд 3 сар гарч Мартын 8 болно.Дулаарна.
За ямар ч байсан нөхдөө сар шинэ дээ сайхан шинэлж алт мөнгө их хурааж айл хунар их хэсээрэй.
Өлсгөлөн баавгай үдэшлэгт бүжиглэдэггүй...
Бээжингийн олимпийн чимээ бүдгэрээгүй байхад дараагийн олимпийн бэлтгэл бусад орнуудад аль хэдийнэ эхэлжээ. Дараа жилийн наадам даан ч хол байна даа гээд л бид сууж байна. Энэ талаар ярилцахаар чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, олон улсын шүүгч Б.Төмөрбаатартай уулзлаа.
- Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийнхан ойрын үед ямар тэмцээнд оролцохоор төлөвлөж байгаа вэ? Олимпоос хойш шигшээ багийн бүрэлдэхүүн өөрчлөгдсөн үү?
- Бээжингийн олимпийн дараа шигшээ багийг татан буулгасан. Буцааж байгуулж амжаагүй байна. Олон улсын жишгийн да...
Өнөөдөр миний хэл уствал маргааш би үхнэ
Энэ дугаарынхаа зочноор Монголын үндэсний номын сангийн захирал, орчуулагч, доктор профессор Г.Акимыг урьлаа. Эх хэл, бичиг, соёлын талаар түүнтэй ярилцлаа.
- Монгол хэлний зөв бичгийн алдаа мадаг хэрээс хэтэрлээ. Хүн болгон өөрийнхөө дураар бичиж байна гээд л маргаан гарч байна. Та энэ талаар ямар бодолтой байна?
- Ямар ч хэлэнд аман ба бичгийн хэл гэж байдаг. Бичгийн хэл гэдэг ярьж байгаагаараа бичихийн нэр биш. Яаж бичих ёстой вэ түүгээр нь л бичих учиртай. Харин ярианы хэл гэдэг хурдан ярих, цаг хугацаа хэмнэх, хурдан ойлголцох үүднээс зарим үсгийг...
Хүү төрлөө...
Одоогоос гурван жилийн өмнөх энэ өдөр ээж аав, эмээ өвөө, эгчийгээ баярлуулан миний хүү мэндэлсэн юм. Ээж аавынхаа хайраас ургасан энхрий охины минь үргэлжлэл болж ихэрлэж ирсэн хайртай хүү минь... Олон өдөр, цагаар өвдөж ээжийгээ зовоолгүй чи минь миний энгэрт тэврүүлсэн. Тэр өдөр өчигдөрхөн юм шиг бүхий л зүйл тодоос тод сэтгэлд минь үлджээ. Хань минь хүүгээ харах гэж эмчээс гуйсаар байж, арай гэж зөвшөөрүүлээд орж ирэхдээ хамгийн түрүүнд "Ямар сонин толгойтой юм бэ?" хэмээн уулга алдаж билээ. Хадам ээж маань /Би уул нь хадам гэдэг үгийг хэрэглэх дургүй/ "Хүү төрүүлж өгсөнд баярлалаа" гээд ...
ДУРЛАХГҮЙГЭЭР ҮНСЭЛЦЬЕ...
Ийм нэртэй дуу байдаг тээ? Харин өнөөдөр хүнээс сайхан гэхэд хаашаа муухайн гэхэд бүүр хаашаа юм тийм нэг санал хүлээж авлаа. Битгий буруугаар бодоод байгаарай, та нар... Цалин сайтай, ирээдүйтэй ажлын санал. Гэхдээ урьд нь өөрийгөө тийм ажил хийнэ чинээ зүүдэлсэнгүй явлаа. Тэрээр хэлэхдээ "Энэ чиний төлөө хийж чадах цор ганц зүйл ч байж магадгүй. Гэхдээ дургүйд хүчгүй гэдэг болохоор шийдвэр гаргах эрхийг чамд олгоё. Маргааш өглөө харицугаа хэлээрэй. Хамгийн гол нь манайд түмэн сэтгүүлч байна. Чи өөрийн гэсэн байр сууриа олохын тулд ... Харин энэ бол чиний амьдралын баталгаа... Сайхан ирээдүй....
ИХ үҮСРЭЛТИЙН ӨМНӨХ ТЭСРЭЛТ ҮҮ? /ӨНГӨРСӨН ОНЫГ ЭРГЭН САНАЯ/
Долдугаар сарын нэгний өдрийн үйл явдлыг эрх баригчид яагаад хүнд ойлгогдохоор ярьж тайлбарлахгүй байгаа юм болоо? Эмээ, өвөө хоёр энэ насандаа ч үзээгүй муухай явдал гээд, ээж аав хоёр болдог юм болдгоороо боллоо гэлцээд, ах болохоор цагдаа нарыг буруутгаад, харин би юу ч ойлгохгүй үлдэх шив. Уул нь бүх телевизээр жагсаал цуглааны тухай мэдээ шил шилээ даран урсаж байсан ч ажил ойрхон болохоор хачин жигтэй үйл явдлыг өөрийн нүдээр хармаар санагдаад МАХН-ын байрны тийшээ байн байн гүйж очсон. Жаахан байхад байрны банди нар нөгөө байрныхантай чулуугаар байлддагтай адилхан ч юм...
Муу хүн үхдэггүй гэдэг үг ямар үнэн юм бэ?
Өөртөө яг ингэж хэлсэн... Өөрөө өөртөө, тэгээд бас энэ амьдралд үнэн голоосоо гомдоод байна. Гурав хоногийн өмнө ажлаасаа тараад харьхаар явж байгаад замын хашлага дээр хальтирч унаад хөлөө гэмтээчихлээ. Тэгээд л 2 хоног гэртээ хэвтэж байхдаа ингэж бодсоон. Өвдсөндөө ч биш, зүгээр юунд ч юм бэ дургүй хүрээд... Намайг хальтирч унахад машин ирээд мөргөчихгүй яав даа гэж хүртэл бодоод... Би энэ амьдралд хайртай. Гэхдээ хэтэрхий их, бүүр их ганцаардаж байна. Өвдөөд уйлахад хажууд хэн нэгэн сэрүүн бөртөлзөх ямар сайхан гэдгийг одоо л хамгийн ихээр мэдэрч байна. Намайг үхэх гээд хэвтэж байсан ч... И...
Би нэг зэрэг 60 хүүхэдтэй ажиллахгүй ээ гээд хэлчих зоригтой багш алга
- Боловсрол үнэгүйдэж байгаа тухай бараг хүн бүр ярьж байна. Гэхдээ бодитойгоор хийсэн зүйл харагдахгүй л байна шүү дээ. Та гарцыг хэрхэн харж байна?
- Миний бодлоор боловсролоо чанартай болгоё гэвэл багшаа чадвартай болгох хэрэгтэй гэж боддог юм. Өнөөдрийн манай нийгэмд багш чанартай байх, өөрийгөө хөгжүүлэх боломж дутмаг байгаа. Өөрийнхөө ажилд эзэн болоод, ажилдаа бүхнээ зориулж, өөрийнхөө ажлын утга учрыг ойлгосон цагт л хүн хөгждөг. Бид зах зээлийн нийгэмд шилжиж ороод хориод жилийг үдэж байна. Энэ хугацаанд ерөнхий боловсролын болон дээд сургуулиуд багшийг шилж ...
Өмнөх хуудас
| 5 -р хуудас Нийт 36 хуудас| Дараагийн хуудас
|
|
|