Бичиглэл

Зүүд...

Бичсэн: gereltuya 2009-04-08 13:37 Зүгээр л
Ёоооё шөнөжингөө хар дарж зүүдлээд... Дахиж энэ яваа насандаа тийм эргүү кино үзэхгүй ээ. Ажлынхан бүгдээрээ яриад л, гэрт очихоор дүү нар үзээд байхаар нь "Эхнэрийн урхи" гэдэг киноны сүүлийн ангиудыг үзсэн юм л даа. Өчигдөр ээжийнхээ гэрт очиж уулзахад "Миний охин наад нүдээ хайрлаарай. Байнга юм бичиж, уншиж байдаг хүн" гэж захиж байсан юм. Орой нь гэртээ ирээд нөгөө киногоо үзэж байтал тэр нэг дүү охин нь ширээний өнцөгт нүдээ цохиод унаж байгааг нь хараад цочоод телевизээ унтраагаад унтаад өгсөн юм л даа. Гэтэл яав? Шөнөжингөө сохорч байна гэж зүүдлээд. Зүүдэнд охин, хүү хоёр маань их том...

Хайрламаар...

Бичсэн: gereltuya 2009-04-06 16:48 Эргэцүүлэл
Өнгөрсөн амралтын өдрүүдээр алга болох тухайгаа цухас дурдаад өнгөрсөн бөлгөө. Харин одоо юун тухай, хаашаа яваад ирсэн тухайгаа дэлгэрэнгүй бичнээ. Эрүүл мэндийн яам, Евродын холбоо, Италийн АИФО ТББ-с хамтран хэрэгжүүлж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэм хамт олны дунд сэргээн засах "Тэгш дүүрэн" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан сэтгүүлчдийн "Бид хамтдаа" уулзалтанд оролцоод ирлээ. Хэтэрхий урт оршил байлаа. Одоо шууд ярих юм руугаа оръё. АИФО байгууллага, тэгш дүүрэн хөтөлбөрийн тухай жичид нь бичлэг оруулах учир энд дуугай л өнгөрлөө. Хэ хэ... Хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл эмзэг б...

Би явлаа баяртай...

Бичсэн: gereltuya 2009-04-03 07:35
Урт удаан хугацааны томилолтоор явлаа. Ирэнгүүтээ мэнд мэднээ...

Тайлан бичнээ хө

Бичсэн: gereltuya 2009-04-02 09:44 Зүгээр л
Өнөөдөр "Миний цаг"-ийн гурван жилийн ой болж байгаамаа. Тэгээд хальт тайлан бичих санаатай. Би энэ гурван жилийн хугацаанд 294 бичлэг, 623 сэтгэгдэл бичсийн байна. Аан харин миний бичлэгүүд дээр 1162 сэтгэгдэл үлдэж. Блогийн хүрээнд 42 хүнтэй найз болсийн байна. Найзын жагсаалтанд ороогүй боловч танил, найз өөр хүмүүс бий. Мессэнжэрийн листэнд Блог гэсэн ангилал нэмэгдэж тэр жагсаалтад бас 42 хүн байна. Товчхондоо нэг тиймэрхүү. Гэхдээ дэлгэрэнгүй тайланг маргааш оруулнаа.
...

Хайр хүрчихлээ

Бичсэн: gereltuya 2009-04-01 13:28 Зүгээр л
    Анхны хайрын шалтгаан: Ёстой нэг амьсгаагаар хамаг ажлаа амжуулнаа гээд суужийтал найз эгч маань ярьж байна. Хагас бүтэн сайнаар үнэгүй амралтанд явах уу? Хоёулаа хотоос гарч агаар салхи амьсгалъя гэж зөндөө ярьсан. Бүтэхгүй байгаад байгаа ш дээ. Энэ амралтын өдрүүдээр амжуулнаа гэж байна. Уухайн тас зөвшөөрөөл. Нээрээ өөртөө цаг гаргая байз. Нэг сайхан агаар амьсгалъя. Сэлэнгээ эгчдээ хайртай шүү. Миний төлөө санаа тавьдаг цөөхөн хүний нэг. Зөндөө эгч хэрнээ миний найз шиг байж ойлгож байдагт.
     Удаах хайрын шалтгаан: Ажил хийж байтал Эрүүл мэндийн яамны сайт руу орж юм харах хэрэг г...

Сагс тоглох уу?

Бичсэн: gereltuya 2009-04-01 10:35 Зүгээр л
Нэг их завгүй "амьтан" суужийсан чинь мессэж иржийнэ. Хүүе хамт "Сэнгүр лиг" үзье гэж. Ойрд заал мааланд очоогүйг ч хэлэх үү, тэгье гээд л гарлаа. Спортын төв ордон руу ороод хамт үзэх хүнээ хайгаад, арай гэж олоод, хүмүүсийн урдуур хойгуур царай алдаж гүйсээр зэрэгцээд сууж авлаа. Талбай дээр Баянзүрхийн бухнууд, Тавантолгойн ёлнуудтай үзэж тарж байнаа. Ёлнууд хожвол шөвгийн дөрөвт үлдэхийн, хожигдвол хусагдана. Харин Бухнууд хожсон ч хожигдсон ч дөрөвт үлдэж байгаамаа гээд найз хэлжийнэ. За тэгэхээр нь Ёлнуудыг хожоосой билээ гээд хараал, дэмжээл, орилоол, алгаа ташаал, түгшээл, догдлоол... ...

Гутал муут гурвын ард...

Бичсэн: gereltuya 2009-03-31 11:44 Зөвлөгөө


Гутал - сэтгэл санааны толь

Өглөө сэтгэл нэг л таагүй, хэнтэй ч уулзмааргүй, хүний нүдэнд өртөлгүй шиг өдрийг өнгөрөөмөөр санагдвал өөрийн эрхгүй муухан, намхан шиг гутал юм уу пүүз өмсөөд гарах вий. Харин сэтгэл санаа өөдрөг, хүнтэй уулзаж, ажил бүтээж, наргиж хөгжье гэвэл хамгийн гоёмсог, өндөр өсгийтэй гутлаа өмсөөд гардаг ч байж магадгүй. Бид харин үүнийгээ тэр бүр анзаараад байдаггүй бөгөөд сэтгэл зүйчид гутал сэтгэл санааны толь хэмээн үздэг байна.

Ш  Өндөр өсгийтэй гутал хүсэл, тачаалаас атаархал, үзэн ядалт хүртэлх бүх төрлийн мэдрэмжийг төрүүлдэг. Гэхдээ л ө...

Нүдэнд харагдах хоёр далбагар дэлбээг чих гэдэггүй юмаа

Бичсэн: gereltuya 2009-03-30 11:36 Зөвлөгөө
Чихээр хатгуулахаар ээж тарваганы тос дусааж, тамхины утаа үлээх гээд янз бүрийн аргаар “эмчилдэг” байж билээ. Амь наснаас хол гээд хэрийн өвчнийг бид хайхралгүй өөрсдөө эмчлэх гэж оролддог. Тэгээд өнгөрсөн хойно нь амаа барьдаг. Чихээр хатгуулаад байна аа гэж ярьдагаас эмнэлэг барааддаг нь ч цөөн. Энэ удаагийнхаа “Эрүүл өөдрөг амьдрал” буландаа “ЭМЖЖМА” чих, хамар хоолойн эмнэлгийн эмч, анагаах ухааны доктор Э.Жаргалхүүг урьж чихний өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.
- Сүүлийн үед манай оронд зонхилон тохиолдож байгаа сонсголын өвчлөл, түүний шалтгаан нь юу байна вэ?
- Чих...

Хөшиг хэрэглээ төдий бус интерьерийн салшгүй хэсэг

Бичсэн: gereltuya 2009-03-30 09:42 Зөвлөгөө

Байрандаа засвар хийсний дараа тавилга сэлтээ сонгох гээд чамлахааргүй ажил ундарлаа. Өөрийнхөө сэтгэлд таарсан тавилгыг сонгох гэж их хотын гудамжаар хөлөө эцтэл бэдэрсний эцэст ямартаа ч сэтгэл хангалуун байхаар сонголт хийж чадлаа. Гэтэл хамгийн чухал зүйлээ мартчихаж. Энэ бол хөшиг. Хүүхдийн өрөөнд үлгэрийн баатруудтай, хачин чамин хөшиг сонгочихож болох л байх. Харин унтлагын, зочны, гал тогооныхоо өрөөнүүдэд ямар хөшиг сонгох вэ гэж хэсэг бодлоо. Хананы дагуу өнгөтэй байвал зүгээр юм гэж шийдээд дахиад л дэлгүүр хэсэх ажилдаа оров. Голдуу л материал, эдэлгээг нь бас ү...

Тамтай юм бэ?

Бичсэн: gereltuya 2009-03-24 14:45
Түрүүнээс хойш худалч хүнд бараг мэддэг таньдаг болгоноос нэг ийм юм ирээд байхын. Ёстой тамтай юм аа. Сүрдүүлээд байгаа ч юм шиг. Би ч уул нь ийм юманд итгээд байдаггүй л дээ. Гэхдээ л...

Хэрвээ та үүнийг хэнд ч илгээхгүйгээр ганцаараа уншчихаад устгах юм бол бүтэн жил юу ч үгүй хоосон байх болно!

Дуустал нь унш.
    

    

    

    

    

    

Как приманить Деньги.
    

Таны ажиллаж байж олсон мөнгө танай гэрт тогтоосой гэж хүсч байгаа бол орлого олсон өдрөө нэг ч төгрөг үрж болохгүй, бүгдийг нь гэртээ нэг хонуулах хэрэгтэй. Эртний ухаантнуу...

Юм юмнаас

Бичсэн: gereltuya 2009-03-23 08:33 Зүгээр л

Хүний боломжийн хязгаар хаана хүрээд зогсох вэ?

100 метрийн гүйлтэд 10.6 секундийн амжилт үзүүлж байсан эрчүүд энэ зууны эхээр 9.69 секунд гүйж амжилтаа ахиулжээ. Хамгийн сүүлийн жишээ бол Бээжинд болсон зуны ХХIX олимпод Ямайкийн гүйгч Усейн Болт ийм амжилтыг үзүүлж спорт сонирхогчдыг гайхшируулсан. 2030 онд 100 метрийн гүйлтэд тамирчид 9.45 секунд гүйх бөгөөд амжилтын буухиа ч үргэлжилсээр байна гэж эрдэмтэд үзжээ. 150 жилийн дараа энэ амжилтын буухиа 8 секундэд тун дөхөж очих бололтой. Судлаачдын математик загварчлалаар 100-150 жилийн дараа 100 метрийн гүйлтийн дээд амж...

Өнөөдрийн талхны төлөө ирээдүйгээ барьцаалж болохгүй

Бичсэн: gereltuya 2009-03-23 08:30 Ярилцлага

Урсгал дагасан нэг нь албан тушаалын бялуунаас ахиухныг авдаг нь өнөөгийн манай нийгэмд жирийн л үзэгдэл болчихсон. Нэр цэвэр, үзэл бодолдоо тууштай үлдсэн цөөн хэдэн улс төрчдийн нэг нь МСДН-ын дарга А.Ганбаатар. Түүнтэй улс төр, эдийн засгийн зарим асуудлуудын талаар ярилцлаа.

-          МСДН яагаад АН-аас “тасарчихсан” юм бэ?

-          2000 онд таван нам нэгдэж АН-ыг байгуулсан. АН-ын явуулж байгаа үйл ажиллагаа, бодлого чиглэлийг санаанд нийцэхгүй байсан болохоор бид хамтарч МСДН-аа сэргээн байгуулсан. Угаасаа нам гэдэг бол хамтын байгууллага. Хамтын байгууллагаас ...

Мэдэж байгаа юу манайхаааааннннн

Бичсэн: gereltuya 2009-03-22 16:43 Блогчдод хамаатай

https://hvsliinjiguur.blogmn.net/21642/

Амьдрал нэг л олсон дээр тогтдог

Бичсэн: gereltuya 2009-03-20 15:09 Ярилцлага

Байгалтай тэмцдэг, тэр ч утгаараа эрсдэл ихтэй уулын спорт эмэгтэй хүнээс ихээхэн эр зориг, тэсвэр хатуужил шаарддаг. 13 настайгаасаа эхлэн энэ спортод сэтгэлээ өгч өдгөө дэлхийн дээвэр Эверест, Африк тивийн ноён оргил Климанжорад мөрөө гаргаад ирсэн анхны монгол эмэгтэй Д.Эрдэнэтогтохыг “Хүмүүс” буландаа зочноор урьлаа.

-          Яагаад уулын спортоор хичээллэх болсон бэ гэдгээс яриагаа эхлэх үү?  

-          Аав маань уулын спортын мастер хүн. Дагаж явсаар энэ спорт руу орчихсон. Хамгийн анх 13 насандаа Цамбагарав ууланд гарч байлаа. Тэр үед зуны амралтаар ууланд гарна ...

Цагаан хорноос цааргалъя

Бичсэн: gereltuya 2009-03-20 10:35 Зөвлөгөө

Ихэнх хүмүүс хоол цайныхаа давсыг их хийхгүй бол амтгүй байна гээд нэмдэг.  Давсны найрлагын 40 хувийг сода буюу эрдэс бодис, үлдсэн 60 хувийг хлор бүрдүүлдэг. Хлорт нэгдлийг бидний бие организм өөрөө ялгаруулж гаргаж чаддаггүй аж. Давсанд натри хэмээх химийн элемент агуулагддаг бөгөөд  энэ нь хүний биед шим тэжээлт бодисын тоонд орох боловч хэтрүүлэн хэрэглэвэл хор болдог байна. ДЭМБ-аас хүний өдөрт хэрэглэх давсны дундаж хэмжээг таван граммаар тогтоосон байдаг ч Монгол хүний өдрийн хэрэглээ нь түүнээс даруй гурав дахин их байгаа юм.  Өөрөөр хэлбэл өдөрт нэг хүн 15 грамм д...

“Төөрдөг байшин шиг” Улаанбаатар

Бичсэн: gereltuya 2009-03-19 12:15 Үзэл бодол


Хаврын хавартаа хог нь толгой дээгүүр эргэлдэн “бүжиглэж”, хамар сэтэлмээр үнэр ханхийн сэтгэл аягүйцүүлдэг Азийн цагаан эсвэл арай өөр өнгөтэй дагина Улаанбаатар хотод бид амьдарч байна. Хаана юу байгааг нь олж очих гэж “уйлахаас” наахнуур юм болж бухимдсаар бид ч дасчихаж. Зүү багтах зайтай газар болгонд нь ямар ч зохион байгуулалт, төлөвлөлтгүйгээр байшин барьчихсан болохоор гудамж талбай, байшингаа дугаарлахад төвөгтэй болжээ. Нэг саяас давсан хүнтэй хотын хувьд гудамж, талбай, албан байгууллагуудын нэр, хаяг анхаарлын төвд байх ёстой. Албан байгууллага, орон сууц, гэр хо...


Эрчүүддээ...

Бичсэн: gereltuya 2009-03-18 15:08 Баярын мэндчилгээ
Эрчүүддээ баярын мэнд хүргэе. Хүүхнүүд амьдралыг авч явна, тэд зүтгэж байна, бүсгүйчүүд... Ийм үг чихэнд таатайхан сонсогдох ч... Алдарын оргилд хүрсэн бүсгүйчүүд олон байгаа. Тэд эрчүүдийг хэн ч биш хэмээн ширвэж магадгүй ээ. Гэхдээ  би тэгж онгирч чадахгүй. Магадгүй чадваргүйдээ, эсвэл тэнэгтээ ч байж болох л юм. Уйлахдаа мөрийн чинь түших гэж, инээхдээ хамтдаа хөөрөх гэж нөхрөөрөө, хүүгээрээ, ааваараа, найзуудаараа, ерөнхийдөө эрчүүдээр би хань татдаг. Миний амьдрал, амжилт, нулимс бүхэнд эр хүний мөр байгаа. Нэг үгээр хэлвэл эрчүүдгүйгээр би хэн ч биш байх байсан байхаа... Хүүдээ, аавдаа, ...

Хүү минь би чамд хайртай....

Бичсэн: gereltuya 2009-03-17 08:14 Зүгээр л
Шөнөжингөө чамайгаа зүүдэллээ. Сэрээд үнсэхсэн хэмээн санаашран хэвтлээ. Дэндүү хол байна даа гээд санаа алдлаа. Өглөө хамтдаа сэрэхсэн гээд л бодол хөвөрнө. Өглөө хөтлөлцөн гэрээсээ гарч, орой нь бас хамтдаа байхсан. Өдөржингөө ажил дээр царай чинь харагдаад... Ажлаа хийгээд сууж байхад царай чинь дэлгэцэн дээр тодорч гарч ирээд инээх шиг... Үгүй би чинь галзуураагүй байгаа даа. Үгүй дээ, хүү минь... Ээж нь хүүгээ санаад байна. Ойрдоо бүүр их. Хүүгээ тэврээд унтахаар нам унтдаг юмаа. Цагаан сараар л хүүгээ эргэж очсон. Өвөө эмээ хоёр нь ч сайн л хардаг юм. Гэхдээ л хүүтэйгээ охинтойгоо хамтда...

Жонатан Гулибелийн аялал

Бичсэн: gereltuya 2009-03-17 07:46 Би уншлаа
Ийм нэртэй ном уншсан юм. Эхлээд уншихаар хэтрүүлэг ихтэй юм шиг санагдаж байсан ч гэсэн уншаад байхаар өнөөгийн бидний амьдарч байгаа нийгмийг яг тэр чигээр нь харуулаад өгчихсөн байгаа юм. Ингээд зарим нэг зүйлүүдийг тэмдэглэхээр шийдлээ. Ихэнхдээ хүмүүсийн хэлсэн үгний ишлэлүүд байгаа юм. Та өөрийн амьдралыг мэднэ. Хэрэв үүнийг няцаах юм бол өөр хүн таны амьдралыг мэдэхийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг.  Амжилт, алдаа хоёрын аль аль нь суралцах, өсөн дэвжих үндэс болдог. Хилээр бараа таваар орж ирэхийг хориглох аваас бараа таваарын оронд цэрэг орж ирдэг.  /Фредрик Бастиа/ ...

3 жилийн ой тэмдэглэх тухайд...

Бичсэн: gereltuya 2009-03-12 09:09 Блогчдод хамаатай
Гуравдугаар сарын 21,22-нд блогмн-ийхэн уулзая гэж байсныг эрхэм нөхөд санаж байгаа буй за. Амралтанд очоод хонох эсэх дээр санал хуваагдаад байгаам шиг байна. Хоногоор явах ч хэцүү л байна. Гэхдээ миний хувьд олонхийг дагана. Харин аятайхан агаар салхитай газар мэддэг хүн байвал санал болгоорой. Би нэг газартай ярьсан боловч тэднийх захиалгатай байгаа гэнэ. Явахаасаа өмнө нэг уулзаж мөнгө төгрөг энэ тэр юмаа тохирвол ямар вэ гэж асуух гэсэн юм. Хариу хүлээж сууна...
...

Өмнөх хуудас | 4 -р хуудас Нийт 36 хуудас| Дараагийн хуудас

Миний Найзууд

- gereltuya
- tungaamaa
- Tji
- bolodm
-