Бичиглэл

Цай уух зуур

Бичсэн: gereltuya 2008-10-14 09:13 Зөвлөгөө

 

Тоглоом зөвхөн зугаа биш

Таны сонгосон тоглоом хүүхдийн чинь оюуны хөгжилд хамгийн ихээр нөлөөлдөг. 0-6 сард нялх хүүхдэд бүх зүйл тоглоом мэт харагддаг тул энэ насанд нүд алаглам эрээн мяраан тоглоом авч өгөх хэрэггүй. Ер нь тоглоомын шаардлагагүй үе гэж болно. Үүнээс арай томрохоор нь жижиг зөөлөн тоглоом авч өгөөрэй. Хүүхдийн арьсыг гэмтээхгүй, сайн чанарын материалаар хийсэн тоглоом сонгоорой.

Хүүхдийг тань хүрээлж буй өнгийг анхаар. Хэдий чинээ олон өнгө байна, хүүхдийн танин мэдэхүй төдий чинээ илүү сайн хөгжинө гэсэн үг. Багадаа ямар нэгэн өнгө хараагүй хүүхэд хожим нь амьдралд ба...

Сонирхолтой...

Бичсэн: gereltuya 2008-10-14 09:12

“Сэтгэдэг” малгай”

Дотоод оюун ухааныг нээн илрvvлэх онолын судалгааны хvрээнд Австралийн хэсэг эрдэмтэд цуварсан соронзон хvчний нөлөөгөөр тархины vйл ажиллагааг сайжруулдаг малгай зохион бvтээжээ. Урьд хожид байгаагvй уг малгайны тусламжтайгаар хvний тархины ашиглагддаггvй хэсгүүдийг нээн гаргаж ирэх зорилготой аж. Зохион бvтээгчид нь “сэтгэдэг тархи” хэмээн нэрлээд буй уг малгай туршилтын явцдаа гайхалтай сайн vр дvн vзvvлсэн аж. Малгайг хэдхэн минутын турш өмсөхөд л хvний унших чадвар болон урлагийн мэдрэмж илт дээшилсэн байж. Зохион бvтээгчид анх энэ малгайг бvтээх санаагаа жvжигчин Даст...

Дахин сонгуульп саналаа өгөх үү?

Бичсэн: gereltuya 2008-10-13 09:56 HELP...
Өглөө ажилд дээр ирсэн цагаасаа хойш л энэ сэдвээр манайхан ярилцлаа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль хүчингүй боллоо. Ирц хүрээгүй. 14 хоногийн дотор дахин сонгууль явуулах ёстой. Дахиад явахаар та сонгуульд оролцох уу?

Бидний талаас илүү нь хаашаа ч хамаагүй явмаар байна гэнээээ

Бичсэн: gereltuya 2008-10-13 09:34 Эргэцүүлэл

Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу

 Гадаад байгаа монголчуудын тухай

Нэг найз маань Чех рүү гарах гээд бараг жил шахам хөөцөлдөж байгаа юм. “Энэ сард багтаад урилга ирчихвэл явна аа” гэсээр саяхан ажил дээр ирлээ. Багш мэргэжилтэй, боломжийн ажилтай, бас ч гэж бие хаа, царай зүсээр хүнд гологдоод байхгүй мөртлөө гадагшаа л бол хаашаа ч хамаагүй гарна гэх нь ...... сонин. Ардаа татлаа, түтлээ байх биш яв, яв гэж дэмжих хүн олон. Боломжийн цалинтай ажлаа хаяад, бүхэл бүтэн гурван жил хүний нутагт хар, бор ажил хийх юу нь сайхан байх билээ гэж би дотроо боддог. Тэгээд ч дөнгөж 25 хүрч яваа...

Ийм нэгэн зурхай

Бичсэн: gereltuya 2008-10-06 16:49 Зүгээр л

Хонь
Арай дэндvv тvрэмгий, хэрцгий, дээрэнгvй нь дэндсэн бvдvvлэг. Оюун ухааны сааталд ордог. Хамгийн энгийн зvйлсийг арай гэж тогтоох нь олонтаа. Хэрэв чаддаг байсан бол дэргэдэх хvнээ ямар ч эргэлзээгvй чадах байсан. Гэвч гол төлөв мэлрээд зогсож байхдаа таарсан элдэв хачин сонин зvйлийн эрэлд хатаж байдаг. Эрээ цээргvй, ний нуугуй, шар айраг, бvдvvлэг наргианд дуртай. Багадаа цэргийн жанжин, сансарын нисгэгч, эсвэл мисс болохыг мөрөөддөг байсан болохоор гол төлөв хаа ч явсан зодоон хийж явдаг байсан. Гэр бvлийн амьдралд аль болох мөнгө, төгрөгнөөс хол байлгаж байхгvй бол нvд ирмэхийн зуур...

Гэр хорооллынхоны зээл авах гол барьцаа хөрөнгө нь хашаа байшин

Бичсэн: gereltuya 2008-10-06 09:23 Ярилцлага

Хөгжлийн шийдэл Төрийн бус байгууллага нь саяхан байгуулагдсан. Бизнес эрхлэгчдийг дэмжих болон шинэ бизнес эрхлэгчдэд нь туслалцаа үзүүлэх, ажлын байр бий болгож, ур чадварыг нь хөгжүүлэх, ажилд зуучлах замаар ажилгүйдлийг бууруулах, бичил бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих гэсэн зорилттой ажилладаг. АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг, АНУ-ын Хөдөө Аж Ахуйн Яам болон Си Эйч Эйф Интернешнл байгууллагын санхүүжилттэйгээр Гэр Санаачлага төслийг хэрэгжүүлж эхлээд байна. “Хөгжлийн шийдэл” Төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Б.Сэржмаатай уулзаж ярилцлаа. 

-         Гэр Санаачлага т...

Танин мэдэхүй

Бичсэн: gereltuya 2008-10-06 09:22

 

Шонхор хамгийн хурдан жигүүртэн

Хуурай газарт чита төрлийн ирвэс богино зайд саадгvй тvрvvлнэ. Булчинлаг ч туранхай эл амьтан тун шаламгай. Цагт 112 км газрыг ажралгүй туулж чаддаг байна.  Харин агаарт хамгийн их хурд үзүүлдэг нь шонхор шувуу юм. 55-270 миль/цагийн хурдтай нисдэгээрээ хамгийн хурданд тооцогддог юм байна. Усны ертөнцөд далбаат загас хурдны аварга бөгөөд 68 миль/цаг хvртэл хурдлана. 2006 онд Калифорнийн Беркелийн их сургуулийн биологич Шейла Патек том эрvvт шоргоолжийг амьтны ертөнцийн хамгийн хурдан идэштэн болохыг тогтоожээ. Уг шоргоолж 145 миль/цагийн хурдаар олз руугаа...

Хүнсний ногоогоо хэрхэн хадгалах вэ?

Бичсэн: gereltuya 2008-10-06 09:21 Зөвлөгөө

Хэрэглэгч

Өвөл, хавар ногооны олдоц муудаж, үнэ нь тэнгэрт хаддаг. Харин үнэ хямд дээр нь эрүүл, чанартай ногоог хэрэгцээндээ хадгалаарай. Төрөл бүрийн ногоог хадгалахад өөр өөрийн онцлог тохирсон нөхцөл шаарддаг. Ногоо, цагаагаар бялхсан намрын улиралд ирэх өвлийн хүнсний ногоогоо яаж зөв, амт шимттэйгээр нь хадгалах аргуудыг сонирхцгооё.  

 

Шинэхэн ургацын ногоогоо

 яаж хадгалах вэ?

            Бөөрөнхий байцаа нь нэлээд чийглэг, шүүстэй учир овоолж тавихаар амархан мууддаг. Тиймээс тавиур дээр өрж хадгалах нь тохирмжтой. Төмстэй хамт зооринд хадгалж болохгүй. Манайхан зоорь л бол ...

Ц.Шаравжамц: Мөнгө дагаж хүч ирнэ гэсэн бодолтой залуус олон байна

Бичсэн: gereltuya 2008-10-06 09:20 Ярилцлага

 

Сагсан бөмбөгийн монголын лигт тоглож байгаад NBA-д тоглохоор яваад ирсэн Ц.Шаравжамцын тухай мэдэхгүй хүн ховор бизээ. Харин тэрээр одоо “Bayanzurh buulls” багийн дасгалжуулагч хийхийн хажуугаар “Кингс Кидс” сургуульд биеий тамир болон, түүхийн багшаар ажиллаж байгаа ажээ.

-          Сүүлийн үед юу хийж байна даа? Их л чимээгүй байх шиг…

-          “Кингс Кидс” сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байгаа. Мөн  арав, арваннэгдүгээр ангиудад дэлхийн түүхийн хичээл англи хэлээр зааж байна.  

-          Спорт хөөж байсан хүн түүхийн багш хийнэ гэхээр нэг л бууж өгөхгүй байна? 

-  ...

Боодол цайг мөнгөний оронд хэрэглэж байжээ

Бичсэн: gereltuya 2008-09-30 11:01

 

Боодол цайг мөнгөний оронд хэрэглэж  байжээ

МЭӨ 2737онд Хятадын эзэн хаан Шен Нан санамсаргүйгээр цайг нээсэн гэдэг. Тэрээр нэг өдөр цэцэрлэгт хүрээлэндээ буцалсан ус уугаад сууж байтал хажуугийн бутнаас навч хийсэн аяганд нь оржээ. Навч буцалсан усыг хандлан, эргэн тойронд сайхан үнэр түгээхийг анзааран, ууж үзтэл сайхан амттай болсон байж. Ингэж л цайг анх  нээсэн бөгөөд амны цангаа, алжаал ядаргааг тайлж, нойр сэргээдэг гэж үнэлдэг.

Японд цай бэлтгэх аргыг 552 онд буддын лам нар зааж байсан байна. Тэд цай бэлтгэх аргыг шашны хүндэтгэл гэж үздэг байсан аж. 618 оноос хойш худалдааны бара...

Өөртөө хайртай бол өглөөнийхөө цайг уугаарай

Бичсэн: gereltuya 2008-09-30 10:56 Зөвлөгөө

Нэр

Lipton

Dilmah

Ahmad

Akbar

Gruner

Hagebutten

Fenchel

Kamillen

 

Үйлдвэрлэсэн улс

...

78...

Бичсэн: gereltuya 2008-09-29 09:02
Өдөр хоног ингээд л урсаад байх юм... Намайг хүлээгээч... Аваад яваач...

Хуурай магтаал...

Бичсэн: gereltuya 2008-09-27 11:27 Эргэцүүлэл
Бид сонгуулиас сонгуулийг өртөөлөн амьдарч байгаа ч юм шиг. УИХ-ын сонгуулийн лай, гай  дуусаагүй байхад ИТХ-ын сонгууль эхэллээ. Өчигдөрхөн нэг хүн өөрийнхөө хөргийг бичүүлэхээр надтай уулздаг юм байна. Өөрөө гурван хуудас өөрийнхөө тухай материалыг гартаа барьжээ. Уншаад үзлээ. Хорвоо дээр түүнээс төгс төгөлдөр хүн үгүй мэт. Аймгийн алдарт уяачаас эхлээд нэлээд олон хэргэм зэрэг сэтэртэй. Харин яриад нэлээн суусны дараа "ийм хүн биднийг удирдах юм гэж үү?" гэсэн голох сэтгэл төрсөн. Бэлдээд ирсэн зүйл нь яруу найргийн хэллэгт оруулчихвал Зэ гэж эхлээд л магтаал байдлаар хөвөрчихмөөр санагдаа...

Шийдвэр гаргалаа...

Бичсэн: gereltuya 2008-09-26 08:51
Номоо хэвлүүлье гэж шийдлээ. Айхтар сүрхий яруу найраг, өгүүллэг, тууж, нийтлэл байхгүй ч гэсэн хайртай түүнийхээ итгэлийг нь алдахгүйн төлөө өөрийнхөөрөө мөрөө гаргах ёстой гэж... Тэнд миний зүрхний өчил, хайр, инээд, нулимс, ганцаардал... бүтнээрээ багтахгүй л байх. Гэхдээ... Би чаднаа гэж өөрийгөө зоригжуулъя...

Францын шинэчлэгчид 17-р зууны үед брокеруудын ажлыг хийдэг байжээ

Бичсэн: gereltuya 2008-09-23 09:45

 

Vнэт цаасны vйл ажиллагаа явагддаг анхны биржvvд 1531 онд Антверпен болон Лион хотод байгуулагдсан гэж vздэг байна. Харин анхны хувь нийлvvлсэн компаниуд ХVI-ХVII зууны үед Англид vvсчээ. Англи, Голландад vvссэн худалдааны анхны компанийн хувьцаа нь тэдгээрийг байгуулсны дараа худалдах, худалдан авах гvйлгээний объект болсон юм.

XII-р зуунд Францын шинэчлэгчид хөдөө аж ахуйн өрийг зохицуулах асуудалтай тулгарсан гэдэг. Тэд ашиг олохын тулд тариаланчдын банкинд тавьсан өрийг чөлөөлж, нэг ёсны брокеруудын ажлыг хийдэг байсан юм. Иймээс тэднийг тухайн үеийн хувьцаа наймаалагчид гэж тодор...

Та үнэт цаасны арилжаанд ороцох гэж байна уу?

Бичсэн: gereltuya 2008-09-23 09:44 Зөвлөгөө

Нэр

“Таван богд” брокер диллерийн зкомпани

“Монсек” ХХК

“Аргай бест” ХХК

“Ханш инвест”ХХК

“Алтан сан” ХХК

“Би ди Сек” ХК

“Мэргэн санаа” ХХК

 

 

Байг...

Компъютерийн гар 00-ийн суултуураас бохир

Бичсэн: gereltuya 2008-09-23 09:43 Зөвлөгөө

Английн хэсэн судлаачид Лондон хотын оффисуудаас хоолны хордлого үүсгэдэг бактер илрэх эсэхийг шалгасан аж_. Тэд нэг компаний оффисоос 33 ширхэг компъютерийн гарт шинжилгээ хийхэд дөрөв нь эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй, тав нь ажлын байрныхаа 00-ийн суултуур дээрхээс тав дахин илүү нян илэрсэн байна. Энэхүү судалгаагаар хэд хэдэн хүн ээлжлэн хэрэглэдэг компъютерийн гар өвчин тараах гол эх үүсвэр болдог гэнэ. Ажил хийж байхдаа хооллодогоос комъютерийн гар хоолны үлдэгдэлд бохирдож, нян өсөх таатай нөхцөл болдог. Мөн бие зассаныхаа дараа гараа угаах ёстой гэсэн энгийн дүрмийг зарим аж...

Өөрийнхөө сонирхдог зүйлийг цуглуулж, хайрлаж, хадгалж байгаасай

Бичсэн: gereltuya 2008-09-22 11:52 Ярилцлага

 

Одоогийн хүүхэд хүнээ байж, компъютер тоглохоос өөр юм мэдэхгүй гэх үгс томчуудын амнаас их унадаг. Харин арван хоёрхон насандаа өөрийн гэсэн цуглуулгатай болж, өмнөө олон олон зорилго тавьсан нэгэн хүүтэй уулзлаа. Б.Өлзийхутаг энэ сард өөрийн бие даасан “Миний төрсөн жил- Дэлхийн шууданд” нэртэй марк, дугтуйн үзэсгэлэнгээ гаргасан юм. Тэрээр одоо хятад хэлний Үйцай сургуулийн долдугаар ангид суралцдаг юм.   

-         Яагаад марк цуглуулах болсон бэ?

-         Би өөрөө хулгана жилд төрсөн. Тэгээд төрсөн жилийнхээ зурагтай  маркыг 2005 оноос эхлэн цуглуулж, 2008 онд Монголын Филателийн...

Эрэлхэг тугалган цэргүүд хүүхдүүдтэй хамт нэг өдрийг өнгөрөөнө

Бичсэн: gereltuya 2008-09-22 11:51

 

 “Жангар” хүүхдийн номын редакциас есдүгээр сарын 27-нд сонирхолтой арга хэмжээ зохион байгуулахаар бэлтгэж байгаа аж. Бүтэн өдрийн турш хүүхдүүдийг үлгэрийн орноор аялуулах энэ арга хэмжээний тухай “Жангар” хүүхдийн номын редакцийн зураач Б.Нарантулгатай ярилцлаа.    

-          “Жангар” хүүхдийн номын редакцийн талаар танилцуулахгүй юу?

-          Манай “Жангар” хүүхдийн номын редакци 2006 онд байгуулагдсан. Одоо дэлхийн шилдэг үлгэрүүд таван цуврал ном гаргахаар ажиллаж байна. Хамгийн эхний ном нь “Ах дүү Гримийн үлгэрүүд” нэртэйгээр хүүхдүүдэд хүрсэн бол одоо “Ханс Кристиан Андерсе...

Messengereer...

Бичсэн: gereltuya 2008-09-22 11:12
Өнөөдөр - Билгийн тооллын 15, ШОУ одтой, наргианч гахай өдөр. Өдрийн наран 5:22 минутад мандан, шөнө болтол жаргахгүй. 12 жилтнээ эерэг сайн харь гарагынханд сөрөг муу. Эе, эвээ ололцох, хамт олноороо шоудах, архи пиво уух, бөөнөөрөө цэнгэх зэрэг vйлнээ сайн. Гэртээ харих, яаран сандарч хамт олноосоо зугтах, шалтаг тоочих vйлд муу. Шоуны сайн цаг нь оройн 6-н цагаас хойш болой. Хол газар яваар одогсод Bar, Pub, Karaoke-г зориж Боргио зооглож биесээ энхрийлбэл зохино...

Өмнөх хуудас | 9 -р хуудас Нийт 36 хуудас| Дараагийн хуудас

Миний Найзууд

- gereltuya
- tungaamaa
- Tji
- bolodm
-