Бичиглэл

Тaвaн тoлгoйн лицензийг 100% төр мэдэлдээ aвaх ёстoй

Тaвaн тoлгoйн 14% -ийг эзэмшиж буй гэгдээд бaйгaa олигархуудад хvн бvрийн уур хvрч бaйнa.

Oдooгийн бaйдлaaр Тaвaн тoлгoйн 1% нь л гэхэд 1-2 тэрбум доллар бaйгaa.

Тэгвэл 14-н *луйвaрчин* их oйрын ирээдvйд бvгд 1-2 тэрбум нoгooнтoй бoлнo гэсэн vг.
Энэ нь oдoогийн Мoнгoл улсын төсөвтэй тэнцvv буюу 14-н ширхэг Мoнгoл улсыг тэжээх мөнгө.
Дээрх 14-н этгээдэд Тaвaн тoлгoйн 1% -ийг хувaaж өгөхөд тус бvртээ 100 сaя нoгooн цoхинo.
100-н сaя нoгooн гэдэг aсaр их мөнгө шvv. 100-н сaя нoгooнooр хэдэн ч бaнк бaйгуулж юу ч хийж бoлнo.
Бvр 0.1% ийг нь өгөхөд 14 этгээд тус бvртээ 10-н сaя нoгooнт...

Бvv vзэгд!

Бичсэн: bolodm 2007-08-09 12:47 Болод.М- Шvлэг

Өөрийгөө амьдыг батлахын тулд

Өөрийгөө амьд гэдгийг харуулахын тулд

Өөрийгөө амьд гэдгээ мэдрэхийн тулд

Өөрийгөө амьд гэдгээ мэдэхийн тулд

Өрөөлийн амийг хороогч...

Бvv vзэгд!

/bm/

Амбий амбиц ихтэй явна.

Монголчуудыг байлдан дагуулж эрчимтэй хөгжиж чадсан урлаг бол яах аргагvй хошин урлаг.

 Өөрсдийн *дефиктээрээ* хоолоо олж иддэг хэдэн нөхдvvд гэж дооёолуулдаг хэдий ч, хvмvvст  бага ч атугай баяр хөөр инээд бэлэглэж байдаг хошин урлагийн жvжигчдийн буян их.

Сvvлийн vед манай хошин урлагийнхан дунд салж нийлэх хөдөлгөөн ихэссэн.

Учир нь адилхан нэгэн vе болж гарч ирсэн залуус хошин урлагийн хамтлаг болж нэлээдгvй хугацаанд ажиллаж чамгvй амжилтанд хvрч *од* болцгоосон хэдий ч захирал болсон нэг нь л хожоод, овойж оцойж харагдаад, даам гараад, нөгөө хэд нь шинэ залуу жvжигчидтэйгээ нэг зинд...

Гандантэгчинлэн хийд, Чойжамц хамбатан сэрээрэй!

Хvмvн төрөлхтний аж амьдрал соёл зан заншилд шашин өндөр байр суурь эзэлсээр ирсэн. Өдгөө ч энэ хэвээрээ л байна. Цаашид ч энэ янзаараа байх биз. Харин ч даяаршилын энэ зуунд шашин хоорондын өрсөлдөөн хvмvvсийн шашинд хандах хандлага хvртэл улам бvр өргөжих нарийн болох төлөвтэй.

Монголчуудын эрт дээрээс шvтэж сvсэглэж ирсэн ямар шашин байна аа? гэвэл эрт дээр цагаас бидний өвөг дээдэс хөх тэнгэр байгаль дэлхийгээ шvтэж ирсэн бөөгийн шашинтай улс байсан гэдэг.

Гэхдээ өнөөдөр бол бид бурханы шашинтай орон гэгддэг. Хоржоонтойхон хэлчих юм бол ламын шашинтангууд. Яагаад гэвэл манайхан бур...

ЭМЗЭГЛЭЛ

Бичсэн: gereltuya 2007-08-02 20:45

Өнөөдөр гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаа ахынхаа хүү дээр очоод ирлээ. 12-хон настай бяцхан хүү ухаангүй хэвтэж байхыг нь хараад өрөвдөхгүй эмзэглэхгүй байхын арга алга. Хэдхэн өдрийн өмнө хурдан морь унаад наадмын торгон асрын өмнө бахтай зогсож, улсад морио айрагдуулсан сайн хүү гээд магтуулж байсан тэр хүүг өнөөдөр харахад үнэхээр бачимдахгүй байхын аргагүй болоод байна. Мөнгөтэй баячуудын морийг 4-н жил наадамд унаж, айраг түрүү алгасахгүй авч өгчихөөд өнөөдөр эмнэлгийн цементен шалан дээр хэвтэж байх ч гэж. Сарын 100000 төгрөгний цалин аваад морийг унаж өгдөг юм гэсэн. Угийн хөдөөний хүүхэ...

Улаанбаатар хотын газрын маргаан гай дагуулсаар...

Монгол Улсад газрын шинэтгэлийн бодлогыг хэрэгжvvлэх явцад Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн талбайн газар олголтын улмаас иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа билээ. Тиймээс тэдгээр хvмvvсийн нийтлэг эрх ашгийг хамгаалан хууль бусаар эмх замбараагvй олгогдсон газруудыг илрvvлэх, тvvнтэй холбогдох хууль тогтоомжийн гажуудлыг  арилгахаар Vндэсний Соёмбо хөдөлгөөн Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр ажиллаж байна. Бид ард тvмний  санаа бодлыг  сонсох, эрх ашгийг хамгаалах зорилготой юм.
Ийнхvv иргэний оролцоог идэвхжvvлж, санал хvсэлтийг сонсоход Сууц өмчлөгчдийн холбооны орчны газрыг батал...

Сандагдаржаалин хийдийг байгуулах vйлсэд хувь нэмрээ оруулцгаая!

Төв аймгийн Баян сумын Бамбар Эрдэнэ хувилгаан ламын Сандагдаржаалин хийдийг дахин сэргээж шав тавих ёслол 7 сарын 22-ны өдөр өргөн сайхан болж өндөрлөлөө.

Сандагдаржаалин хийдийн шав тавих ёслолыг Төв аймгийн Баян сумын Засаг даргын тамгын газар, Баян сумын нутгийн зөвлөл, Сандагдаржаалин хийдийн захиргаа, тус хийдийг сэргээн босгож байгаа лам Мөнхсайхан болон сvсэгтэн олон хамтран зохион байгуулсан бөгөөд тус арга хэмжээнд Монгол улсын ерөнхий сайд М.Энхболд, УИХ гишvvн Дондог, Гандантэгчилэн хийдийн хамба лам Чойжамц нар болон бусад хvмvvс оролцсон.

Мөн тус хийдийн нээлтийн vеэр зууны...

Амин , Масиас, Бокасса Улсаа хувийн өмч болгосон дарангуйлагчид

Далаад онд ТАБНУ, Уганда, Экваторын Гвиней улсуудад Бокасса, Амин, Масиас гэж гурван дарангуйлагч гарч ирсэн билээ. Бокасса хууль ёсны ерөнхийлөгч, өөрийн хамаатан Давид Даког тvлхэн унагасан. Амин танкны хvчээр замаа шулуутгасаң. Миасиасыг испаничууд ерөнхийлөгч болгоод явсан.
Энэ гурван хvн дорхиноо дэлхийн баячуудын эгнээнд багтсан билээ. Бокасса ТАБНУ-ын vндэсний бvх баялгийг өөрийн хувийн өмч гэж тооцсон. Амин Угандын эдийн засгийг балгас мэт болгосон. Масиас улсын санг өөрийн касс гэж vзсэн. Ингэж байж гурвуул vлгэрт гардаг шиг дороо баяжсан билээ.

Амин францын Фигаро сонинд өчихдөө ...

Хоёр хар боол хоорондоо ярьж байна гэнэ.

Бичсэн: Tji 2007-07-31 13:02

-Бид хоёр өдөр шөнөгүй, борив бохис хийлгүй ажиллаад л байх. Гэтэл идэж уух, өмсөх зүйх дээрдэхгүй. Харин энэ цагаан эзэн зүгээр л суух мөртөө тарган цатгалан, аз жаргалтай. Энэ ер нь ямар учиртай, юу болоод тэр вэ.

Хоёр боол хоорондоо ярилцаад учрыг нь олсонгүй. Тэгээд нэгийг эзнээс очоод асуугаад ир гэж гэнэ.

Нөгөөх нь бэргэж бэргэж, очоод эзнээсээ асууж байна.

-Бид ажиллаад ажиллаад аз жаргалгүй, та зүгээр суугаад аз жаргалтай байдгын учир юу вэ. Үүнийг тайлбарлаад өгөөч.

Эзэн нь хэсэг харж зогссоноо, "интеллект" гэж нэг юм байдаг юм аа. За байз чамд яаж тайлбарлая даа гэснээ. Хананы н...

Хийжvvлсэн ундаа аюултай!!!

The independent сонинд бичснээр зарим хийжvvлсэн ундаа хvнийг vхэлд хvргэх аюултай гэнэ. Хийжvvлсэн ундааны бvтцэд байдаг зарим бодис эсийн митохондрийн ДНК-г эвдэлдэг гэнэ.

Ийм дvгнэлтийг Шесрфилдийн их сургуулийн молекулын биологи, биотехнологийн профессор Питер Пайпеф гаргалаа. Хөгшрөлтийн ажиллагаа, спиртийн дон зэрэгтэй холбоотой. Тухайлбал, паркинсоны өвчин, элэг хатууралт нь ердийн хийжvvлсэн ундаанаас vvсч болохыг Пайпер сануулж байна. Организмд өөрчлөлт оруулах гол буруутан нь Е211 (бензоат натри) гэх олон орны хvнсний vйлдвэрт өргөн ашиглагддаг дагавар бодис болдог аж.

Тvvни...

Таван толгойн гэрээний төсөл |2007 оны 7 сар|

ИРГЭН ТАНАА...

Оюутолгой, Таван толгойн гэрээг Засгийн газар олон нийтэд дэлгэх хvсэлгvй байна. Тиймээс УИХ дахь Ардчилсан Намын гишvvдэд тараасан гэрээний хувилбарыг /төсөл/ та бvхэнд хvргэж байна.


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, “ЭНЕРЖИ РЕСУРС ” ХХК-ИЙНХООРОНД БАЙГУУЛАХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ
Ашигт малтмалын тухай хуулийн 29 дvгээр зvйлийг vндэслэн нэг талаас Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Сангийн сайд,

Vйлдвэр худалдааны Сайд, Байгаль орчны Сайд /цаашид хамтад нь “Сайд” гэх/, нөгөө талаас хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар хvсэлт гаргасан Монгол Улсад vvсгэн б...

АПУ арай ч дээ!!!

Зууны манлай vйлдвэр АПУ компани ажилчдынхаа амьдрал ахуйд байнга анхаарал халамж тавьж тусалж дэмждэг гэсэн нэгэн пи ар-ын төлбөрт мэдээ телевизийн бvх сувгаар шахуу нэгэн зэрэг оройжин маргааш өглөөжин гарав.

Учир юу гэвэл монголын хамгийн томд тооцогдох мань компани таван ажилчиндаа таван ханатай монгол гэр олгосон юм байх. Тvvнийгээ л АПУ хоншоортой хаялагатай буянтай баян газар гэж ард тvмэнд ойлгуулж өөрсдийгөө дөвийлгөх гэсэн мэргэн санаа пи арчдынх нь толгойд  төрж л дээ. Тэгээд л телевизvvдийг дуудаж бvх сувгийн мэдээгээр нэвт цацжээ.

Мэдээ эхлэхдээ хэдэн монгол гэр харуулаад л *А...

Хөвсгөл

Бичсэн: tungaamaa 2007-07-20 18:45

Амралтаа авчихаад Хөвсгөл нуурын эрэгт очиж хэд хоног амраад ирлээ. Бодлогсон бол ажлаа тийш нь нүүлгэчээд тэнд л амьдраад баймаар сайхан нутаг байна лээ. Хотод ирсэн хот миа санагдаад. Уйлмаар санагдаад.Унгамаар... за арай биш байна. Үнэхээр магтах сайхан үг олдохгүй хараад харааны хүрээ гүйцэхгүй тийм нутаг. Бага зэрэг мэдээлэл өгхөд Хөвсгөл нуурын урт 137км, өргөн 42 км, гүн 262 км, цэнгэг уст нуур. Байгал далай энэ 2 гэвүү дээ. Дэлхийн цэнгэг усны нөөц газар гэнэ шүү. Далайн ус хойлойн ангинад их сайн гэнэ. Баахан хөлөө дүрж, уснаас нь уув. Сүхбаатар онгоцоор 1 цагийн аялал хийсэн, сэтгэлд...

Хэвлэлийн бага хурлыг чанарын өндөр төвшин зохион байгуулна

СОЁЛ мэдээллийн төв бvх төрлийн Хэвлэлийн бага хурал, семинар, зөвлөгөөнийг чанарын өндөр төвшинд зохион байгуулахаас гадна байгууллага хамт олон уран бvтээлчид болон сэтгvvлчидтэй хамтран ажиллана. Соёл мэдээлийн төв нь байгуулагдаад удаагvй ч гэсэн нэлээдгvй хэвлэлийн бага хурлыг амжилттай зохион байгуулаад байна.

Соёл мэдээллийн төв урлаг соёлын холбогдолтой хэвлэлийн бага хурлыг хямдралтай болон vнэгvй зохион байгуулж өгөхөөс гадна пи ар реклам сурталчилгааны цогц vйл ажиллагааг ч гvйцэтгэж өгнө.

Соёл мэдээллийн төвийн давуу тал:

-Байрлал сайтай:

Хаяг: Хотын төвд буюу Баруун дөрвөн...

Авилгал өгөх vv!!!

Авилгал гэх улс эх орны хөгжил дэвшлээс хойш чангаасан нийгмийн дайсан болсон зvйлтэй бvх нийтээрээ тэмцэж бvр Авилгалтай тэмцэх газар хvртэл байгуулаад байна. Гэтэл авилгал гээчтэй харин ч тэмцэж шударга vнэнийг тогтоох ёстой шvvхийн шийдвэр гvйцэтгэхийн зарим албан хаагчид ажлаа хийхгvй дээр нь хохирогчдоос далд аргаар авилга шаардаж өгөхгvй бол гэдийж суудаг хандлага байх шиг! Yvнд эрхэм Д.Одбаяр сайд та юу хийж ямар арга хэмжээ авч байна аа? Ингэж олон хохирсон иргэд асууж байна! Уг нь Д.Одбаяр сайд хийж хэрэгжvvлсэн ажилтай ард тvмний дунд нэр хvнд сайтай хий багатай хэл амнаас холуур бай...

Наадмын маргааш наадам!

*Наадмын маргааш намар* гэж өвлийн бэлтгэл ажилдаа ханцуй шамлан ордог байсан цаг өнгөрч өдгөө наадмын маргаашнаас найр наадам эхэлж найзгайрал хавтгайрдаг болсон гэхэд хилсдvvлэг болохгvй.

Учир нь улсын наадмын маргаашнаас залгаад л энэ тэндхийн жалга довын, нутаг орны найр наадам ундарч жиб хөлгөлсөн томчууд пад хар болтолоо наадам наргианд умбан хэсдэг моод дэлгэрээд удаж байгаа.

Энэ л vед манай эрхэм дээдэс, төрийн албаны албан тушаалтнууд амралтаа авч наадмын зугаалганд морддог.

Ерөнхийлөгч наадмын хаалтан дээр наадамчин олондоо хандаж хэлсэн vгэндээ наадмын маргааш намар гэд...

LIBERTARIAN SUMMER SESSION

Бичсэн: Tji 2007-07-10 14:02

Мэдэхгүйгээс бүү ай, харин хуурамч мэдлэгээс айж бай. Хорвоо дээрх муу муухай бүхэн түүнээс үүдэлтэй байх нь олон.

 

Монголын Либертари Сан, Нээлттэй Академиас хамтран "Либертари зуны сургалт"-ыг оюутан залуусын дунд гурав дахь жилдээ зохион байгуулж байна.

Либертари зуны сургалтаар та хувь хүнийг эрхэмлэх үзэл, хувийн өмч, зах зээл, ардчилал, эрх зүйт ёс, хязгаарлагдмал засаг гэх зэрэг чөлөөт нийгмийн үндсэн зарчимуудтай танилцаж, эрх чөлөөнд суралцсан таван өдрийг Либертари үзэл санаатай хамт өнгөрүүлэх болно.

Энэ удаагийн сургалт 2007 оны 7 дугаар сарын 18-наас 22-ны өдрүүдэд "Дуган ха...

Дахиад л ...

Бичсэн: gereltuya 2007-07-09 19:22 Зүгээр л

Өнөөдөр чинь ямар сонин өдөр вэ? Ёстой буруу хөл дээрээ босчихсон юм байх даа. Муу мэдээг дараа дараагаар нь сонсоод. Найз маань машин дотроосоо цүнхээ алдчихаж. Баяр наадам гээд хүмүүс дэлгүүр хоршоогоор хэсээд, яаруу сандруу явж байгаа энэ үе л хулгайч нарын хувьд хамгийн их ажилтай байдаг юм шиг байна. Гэхдээ хэнэггүй зан, болгоомжгүй байдал та биднийг эд мөнгө, сэтгэл санааны хүнд байдалд ороход нөлөөлдөг гэдгийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрнө байх. Цүнх бол яах вэ? Харамсаад өрөөс нь уйлж дуулаад байх зүйл биш. Ингээд бодоод байхад муу гэсэн бүхнийг бид бүгдээрээ мэддэг. Гэсэн ч хорхойсож да...

Хүүхэддээ заавал сануулаарай

Бичсэн: gereltuya 2007-07-09 19:21 Эргэцүүлэл

Өнөө өглөө хар үүрээр сэрчихээд мэдээ үзэж суулаа. Гэтэл нэг айоын хоёр хүүхэд ойролцоох эзэнгүй хашаандаа нуугдаж тоүлож байгаад хөргөгчинд орж тоглоод гарч чадалгүй амиа алдсан тухай сонслоо. Үнэхээр хэлэх үг алга. Үүний буруутан нь хэн бэ? Газар хатуу, тэнгэр хол гээч л болж байх шиг. Хэзээ ч хүүхдээ балчир гэж битгий голоорой хүмүүсээ. Дотроосоо онгойдоггүй гэж хэлж ойлгуулсан бол... би ч хоёр хүүдээ ингэж хэлж байгаагүй юм байна бодоод байсан чинь. Зүгээр л сайн тайлбарлаад хэлээд өгвөл хүүхэд сайн ойлгодог шүү дээ. Харин ээж, аавууд бид чинь "болохгүй" гэсэн ганц үгийг омогтойхон хэлчихэ...

Сайхан наадаарай

Бичсэн: gereltuya 2007-07-09 18:20

Та бүхэндээ ардын хувьсгалын 86-н жилийн ойн баярын мэнд хүргэе. Хөлстэй тохом, хүүхдийн гийнгоо, бөхчүүдийн дэвээ, сурын уухай энэ бүхэн монгол түмний хийморийг жилдээ ганц сэргээж, баясал цэнгэлийг авчирдахг гэхэд болно. Урин дулаан цаг болоод ч тэрүү энэ баяр бусад баяраас арай өргөн дэлгэр болдог байж болох. Гэвч зугаа цэнгэл архи дарс нь арай л ихдээд байх шиг санагдаад. Өнөөдрөөс баяраа тэмдэглээд эхэлчихжээ хүмүүс... Морь бөх гээд сүйд болоод байдаггүй ч монгол хүний ген цаанаасаа догдлуулаад байгаагаа нууж чадахгүй нь . Хүй долоон худагт очиж морьдын бариаг ганц ч удаа үзэж байгаагүй ю...


Өмнөх хуудас | 23 -р хуудас Нийт 36 хуудас| Дараагийн хуудас

Миний Найзууд

- gereltuya
- tungaamaa
- Tji
- bolodm
-