Татвараа төлдөггvй эдгээр уул уурхайн компаниудын лицензийг нь хурааж vйл ажиллагааг нь зогсооё!
Ашигт малтмал, нөөц, орд, лиценз, хөрөнгө оруулалтын гэрээ, тогтвортой байдлын гэрээ, нинжа, байгал орчны нөхөн сэргээлт… гэх мэт vгс бидний хамгийн өргөн хэлэглээний vгс болж бvр цаг минут тутам сонсож уншиж байдаг vгс болтолоо Монголд моодонд орж чихний чийр, мэдрэлийн ядаргаа болж байна.
Сvvлийн vед амтай болгон шахуу л уул уурхай хэмээн ярих болсон өнөө цагт сайнаасаа илvv саар мэдээлэл л чих дэлсэх юм.
Ард тvмэн бид ч энэ олон мэдээлэл дунд төөрөлдөж нэг их сайн ухаж ойлгохгvй дэмий л гайхаширан төр засагтаа найдан суусаар.
Гэхдээ ямар ч байсан эх орны минь талаас илvv хувийг гадных...
*Ус уусан худагруугаа нулимах хэрэггvй*
МоАХ нь анх Монголын ард тvмний хvсэл эрмэлзлэл хэрэгцээ шаардлагаар байгуулагдаж Монгол оронд ардчилалын салхийг анх авчирсан тvvхэн гавьяатай байгууллага гэдэгтэй хэн ч маргахгvй буйзаа.
Байгуулагдсан цагаасаа ард түмний хүсэл зориг, шударга үнэний илэрхийлэл болж, хүний эрх, эрх чөлөө шударга ёсны төлөө тэмцсээр ирсэн бөгөөд 100 гаруй мянган гишүүнтэй Монголын хамгийн том төрийн бус байгууллага юм.
Нэгэн vе нам жим байсан МоАХолбоо өдгөө шинэ үе, шинэ залуу vеэр хvч сэлбэж, шинэ бодлого, сайн удирдлага менежментийн vрээр эрчимтэй үйл ажиллагаа явуулж, улс төр, нийгмийн хvрээнд идэвхтэй о...
О.Эрдэнэ-Өлзий: * Таван толгой, Оюу толгойг ашиглах эдийн засгийн хохиролгvй, илvv ашигтай гарц байна *
Сvvлийн vед нэлээдгvй маргаантай тулгарч, олны анхаарлын төвд байгаа Оюу толгой, Таван толгойг тойрсон асуудлаар Yндэсний Соёмбо хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишvvн, Иргэний хяналтын зөвлөлийн дарга О.Эрдэнэ-Өлзийтэй уулзаж байр суурийг нь тодрууллаа.
-Сайн байна уу. Сvvлийн vед олны анхаарлыг татаад байгаа Оюу толгой болон Таван толгойг тойрсон асуудал болон энэ тал дээр одоогийн ЗГ-аас баримталж байгаа бодлого vйл ажиллагаанд танай хөдөлгөөн болон таны байр суурь ямар байгаа талаар ярилцаж санал бодлыг тань хуваалцах гэсэн юм?
-Юуны өмнө нийт уншигч Монголынхоо ард тvмэнд энэ өдрийн мэ...
Нэг л хачин байна даа!!!
УИХ-ын хуралдаанаар "Татварын багц хуулийг хэрэгжvvлэх тухай" хуулийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг авч хэлэлцсэн.
Ингээд УИХ-ын гишvvн Ц.Баяртсайхан, Р.Нямсvрэн, Ч.Авдай нарын хэдэн гишvvн уг хуулийг санаачилан оруулж ирсэн *Татвараас зугтсан луйварчдыг өршөөх тухай хууль* 67.4 хувийн саналаар нэгдсэн хуралдаанаар дэмжигдэн төсвийн байнгын хороонд шилжлээ.
Мэдээж энэ хуулийг оруулж ирсэн нь цаанаа маш том лобби бодлого бөгөөд олигорхууд, эрх мэдэлтэн, луйварчин, хөрөнгөтнvvдийн нарийн зохион байгуулалттай точик сайтай шидсэн чулуу гэж олон хvмvvс vзэж байна.
Энэ хуулийн агуулга нь шуда...
Эрх мэдэлтнvvд тvрийвчээрээ ингэж нэгддэг
Нэг нам олонхи байх vед хийж чадаагvй, хэд хэдэн парламентыг дамнасан зарим хуулийг том жижиг долосн нам бvрдvvлдэг энэ УИХ батлав. Тухайлбал, АН засгийн эрх барьж байсан 1997 онд эхлvvлсэн Авилгын эсрэг хуулийи төслийг 2000-2004 онд vнэмлэхvй олонхийг бvрдvvлж байсан МАХН-ын vед ч халэлцэн баталж чадаагvй. Харин хvчний харьцаа тэнцvvхэн, олонхигvй энэ парламент баталж, хууль хэрэгжvvлэх, хяналт тавих vvрэг бvхий Авилгатай тэмцэх газрыг байгуулав. Тус газрын хамгийн тvрvvнд хийсэн ажил нь төрийн өндөр албан тушаалтан болон албан хаагчдын хөрөнгө орлогын мэдvvлгийг хуулийн хугацаанд
(Авилгы...
00 – гүй Улаанбаатар ба Давсаг Чангатай Монголчууд
Найзын бичсэн энэхvv бичлэг надад таалагдав. Танд ч гэсэн уншуулий гэж болоо.....
Бага байхад зун бүр амралтаараа хөдөө явж амардаг байлаа. Манай хөдөөнийхөн шиг сайхан гүндүүгүй хээ хаа байхгүй нүүдэлчид энэ дэлхий дээр ер нь л ховор доо ховор. Хөдөө ямар нүүдэллэсэн зуслан, намаржаа, өвөлжөө, хаваржаа бүртээ 2 – 3 метр гүн нүх ухаж жижиг амбаар барилтай биш. Тэгэсхийгээд л бут сөөг, эсвэл голын эрэг, жалга, судаг гээд тааралдсан газраа л тас хийтэл пар хийлгэдэг амар сайхан шүү дээ. За 00 ийн цаас бол бүүр ч хэрэггүй. Жижиг сажиг өөгүй чулуу л байвал барав. Хөдөө яваад энд тэнд бие засах б...
Би хэзэээ ч дахиж худлаа ярьж байхгүй
За байзаа хамгийн сүүлд худлаа хэлснийхээ горыг яг 22 хоног амсаж байна. 7 дахь хоног дээрээс нь би дахиж хэзээ ч худлаа ярьж байхгүй гэж амалсан юм өөртөө. Гэтэл 8 дахь хоног дээр нь за яадийн гэж бодоол дахиал худлаа ярьчдаг юм. Гэхдээ худлаа ярьснаа үнэн болгох гэж хичээгээд биелхэд 2 хоног дутуу байна. Энэ 2 хоног хүртэл би өдөр болгон өөрийгөө саатуулах гэж тэнэгтэж өгч байгаа.
Нээрээ ямар хэцүү байнаааа. Энэ ам нээрээ хэрэггүй газар худлаа үнэн бурж явдгаа болимоор юм. Ичмээр юмаа. Хэрвээ 2 хоногийн дараа биелэхгүй юм бол би бууж өгнө. Өгнөө өгнө өгнө яадийын. ...
Цара цара-ра-ра
Тэнгэрт хос гэрэлтэх одод бий
Тодоос тод цагаан өнгийн нэг л од нь чиний минь
Холоос чамайг хайрлах гэж харвасан
Хоёрхон алтан шаргал одны нэг нь минийх
Шөнийн саран чиний минь царай шиг туяатай
Ширхэг ширхэгээр хаялах цасан цав цагаахан
Тэр цасан дундаас мний хайр гэрэлтэнэ
Саргүй шөнөөр ч чамайгаа би хөтөлнө
Тэнгист эрхлэн тоглох 2 загас минь
Алтанхан титэм зүүсэн хөөрхөн нэг нт чи
Тэвэртээ сувдан сондор зүүсэн хонгорхон
Эгэлхэн мөнгөн сортой нөгөө хос нь би чинь
Цара цара-ра-ра******* ...
Тахиа болсон бvргэд
Бvргэдийн дэгдээхий санамсаргvй тахианы дэгдээхийнvvдийн дунд уначихжээ. eeрийгee тэдэнтэй адилхан гэж бодоод тахианы дэгдээхий мэт аашилдаг байв. Тэдэн шиг донгодож, идэх зvйл хайн гvйдэг байлаа. Нэгэн eдeр тэнгэрт нисэн буй бvргэдийг олж харжээ. “Ямар гайхамшигтай шувуу вэ? Ямар их eндeрт нисэж байна вэ? Би ч бас энэ шувуу шиг нисэж чаддагсан бол тvvн шиг халин дvvлэхсэн” гэж eгvvлэхэд нь дэргэд нь байсан дэгдээхийнvvд “Бид нар чинь дэгдээхий шvv дээ. Битгий хоосон мeрeeдeeд бай. Тэр чинь бvргэд. Чи тvvн шиг нисэж чадахгvй” гэцгээв.
Бvргэдийн дэгдээхий маш их гуниглажээ. Хэн нэгэн тvvнийг ...
Yхтлээ амьд яв!
Би хэрэв сэнс бол миний салхинд эргэж байгаа салхин сэнсэний эргэлт ямар байх нь надаас л шалтгаалж байна гэсэн vг, хэрэв би өөрийгөө нар гэж бодвол миний илгээж байгаа цацраг туяа толинд тусаад эргээд ойх нь надаас шалтгаалж байна гэсэн vг...
Тэгэхээр бусдад гомдох бусдад атаархах, бусдыг vзэн ядах, бусдаас хvлээх, бусдад өшөрхөх хэрэг vгvй!
Харин vхтлээ л амьд явах хэрэгтэй!
...
Уриалга, Сонордуулга!
Анх гарч ирэхдээ “Бурханы телевиз” нэртэй, бурханы шашныг сурталчлан дэлгэрүүлэх зорилготой гарч ирсэн суваг бол ТV-9 телевиз.
Япон улсын бурханы шашны байгууллагаас Монголын уламжлалт бурханы шашныг дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах зорилгоор тухайн үеийн ерөнхий сайд Н.Энхбаяр болон, Гандагтэгчинлэн хийдийн хамба лам Чойжамц нараар дамжуулан 120 сая орчим төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж бэлэглэсэн гэдэг.
Гэтэл удалгүй тус телевизийг “Бурханы телевиз” биш “Н.Энхбаяр”-ын телевиз гэх болсон. “ЕС” гэдэг нь Ерөнхий сайд гэсэн үгийн товчлол ч гэх тайлал ч гарсан…
Монгол улсын ерөнхий...
Ерөнхий сайд байхдаа Н.Энхбаяр нэг тэрбум 263 сая 500 мянган төгрөгөөр хэвлэлийнхний амыг барьжээ
Намбарын Энхбаяр маань Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа "Надад 500 сая төгрөг өгье.
АПУ хувьцаат компанийн хувьцааг 30,30, 30 гэсэн гурван багц болгож өгөөч гэж миний өрөөнд хvртэл хvн орж ирдэг боллоо. Би хөөгөөд гаргасан шvv" хэмээн Өргөө кино театрт болсон сонгогчдын уулзалтад ам алдсан хvн. Ам алдвал барьж болдоггvй гэдэг энэ дээ. Тэр цагаас хойш "Энэ Зууны манлай авлигач", "Авлигын загалмайлсан эцэг" хэмээн нэрийдээд багагvй хугацаа өнгөрчээ. Хаана л жагсаал цуглаан болно тvvнийг ингэж цоллоно. Өндер дээд албан тушаалд хvрэхийн тулд сонин, хэвлэлийнхнийг худалдаж авсан, авлиг...
Хотын даргын ширэн нvvр арай дэндэж байна!
/Төрийн байгууллага vйлчилгээний завхарал-1/
Манайхан ичихгvй худлаа залдаг юу ч болоогvй юм шиг ямар ч гэмгvй хvн шиг царайлж чаддаг худалч залхай этгээдийг *Ширэн нvvртэй* гэж шоглон нэрлэдэг.
Тэгвэл манай нийслэлчvvд хотын даргынхаа ширэн нvvрийг гайхаад барахаа больжээ. Хаа л явсан, юу ч ярьсан, ямар ч юм болоогvй юм шиг сайхан гэмгvй хvvхдийн өхөөрдөм царай гаргаад мишээж малийж явдаг ховорхон чадвартай болохоор нь тvvнийг тэгж нэрлэсэн бололтой.
Хотын утаа урьд хожид байгаагvйгээр ихсэж амьсгалах аргагvй болоод байхад мань хvн юу ч болоогvй юм шиг малийтал мишээгээд л ...
*Нууц эсвэл Мэдэхгvй* гэж мянган vгний таглаа!
/Төрийн байгууллага vйлчилгээний завхарал-1/
Мэдэхгvй гэж мянган vгний таглаа гэж нэгэн vг бий. Тэгвэл төрийн байгууллага албан тушаалтануудын хувьд МЭДЭХГYЙ-ээс гадна НУУЦ гэдэг нэг мянган vгний таглаа болж аль эрт соц vеэс ид моодонд ороод олон жилийг vдэж байгаа бөгөөд өдгөө ардчилсан ил тод нийгэм бvхий улс болсон хэдий ч моодноос гарах янзгvй мөнхийн моод чигээрээ байх шинжтэй байна.
Тухайлбал ямар нэгэн төрийн албан тушаалтанаас ямар нэгэн зvйл тодруулах талаар иргэн бvv хэл ямар нэгэн ТББ, иргэний холбоо, за тэр ч байтугай сэтгvvлчид хvртэл мэдээлэл авах гэхээр нь ур...
Хууль зөрчсөн нь хамаагvй бид тохиролцоод зохицчихсон!
/Төрийн байгууллага vйлчилгээний завхарал-2/
Хууль зөрчлөө, ноцтой аюул уршиг нvvрлэлээ, ард иргэдийн амгалан тайван аюулгvй нөхцөлд амьдрах боломж нөхцөлийг хаалаа, эрvvл амьдрах аргагvй боллоо... гэхчилэн газрын маргаан тойрсон бөөн маргаан мэтгэлцээн хэрvvл уруул нийслэлийн хаа сайгvй өдөр бvр шахуу өрнөсөөр.
Тvvнд нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улсын байцаагч, эрхэм албан тушаалтан төрийн албан хаагч, газрын албаныхан *Тохиролц, Зохиц!* гэсэн дvгнэлт, албан бичиг чулуудсан болж ажлаа хийсээр.
Yvний цаана авилгал хээл хахууль газар авч цэцэглэсээр. Yvний уршгаар хот төлөвл...
Хууль зөрчсөн нь vнэн байна. Гэхдээ хоорондоо зохицоцгоо!
/Төрийн байгууллага vйлчилгээний завхарал-1/
Төрийн байгууллага, vйлчилгээний завхрал хэрээс хэтэрлээ гэж хэн хvнгvй ярих болсон. Гэхдээ сvvлийн ганц нэг жилд иргэний нийгмийн төлөөлөл хөдөлгөөнvvдийн эрчимтэй vйл ажиллагаа тэмцэлийн vр дvнд арай л гайгvй болж байгаа тал ажиглагдаж байна гэх.
Төрийн байгууллага ажил vйлчилгээний завхарлын нэг том vvр уурхай бугласан буруу харсан хатиг болсон нь нийслэлийн газар олголт, газрын асуудал тойрсон маргаанаас тод томруун харагддаг.
Энэ тухай наад захын жишээ цөөн хэдэн баримтан дээр тулгуурлан өгvvлье!
Албан тушаалтан: Хууль зөрчсө...
Хүн л хүний бурхан байдаг|зээлдэв|-1
Сайхан хүнтэй уулзаж инерги авах гоё байдаг.Би Филиппины гэр бүлийнхээ тухай бичмээр санагдлаа. Монголд Дэлхийн банкны төсөлд зөвлөхөөр ажиллаж байсан Манни анх манай ээжтэй найзууд болсон. Ээж Англиар сайн ярьдгүй ч гэсэн нилээд сайн найзууд болжээ. Нутаг руугаа яваад ирэх тоолондоо ээмэг зүүлт юухан хээхэн бэлэглэнэ. Бид тэр хүний талаар их сонссон хөөрхий амьтан хөгшин хүний нутагт хэцүү байгаа гээд их санаа зовно. Тэгж байгаад би Филиппинд 3 сарын сургалтанд хамрагдхаар болдог юм. Ээжийн найз Манни бас нутагтаа өвөлжихөөр шийдсэн Манилад гэр нь байдаг болхоор манайд ирээрэй гээд урьсан л д...
Монголын Засгийн газар болон “Айвенхоу майнз Монголиа инк” ХХК-ийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл
Бичсэн: bolodm 2007-08-10 11:57
Монголын Засгийн газар болон “Айвенхоу майнз Монголиа инк” ХХК-ийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг дэлгэрэнгvйгээр нь танилцуулах гэж байна. Энд бидний зvгээс ямар нэгэн нэмэлт тайлбар хийхийг зориогvй бөгөөд зөвхөн та бvхэнд төслийн талаар ойлголт өгөх зорилоо.
“Энэ бол “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээний төслийн анхны хувилбар болохоос бус УИХ-аар хэлэлцсэн даруйдаа батлах төсөл биш шvv” гэсэн анхааруулж байна.
Гэрээний vйлчлэх хугацаа хийгээд хувь эзэмших хувилбар
1.3 Хөрөнгө оруулагч нь энэхvv гэрээ хvчин төгөлдөр болох өдрөөс өмнө “Оюутолгой” ордод нийт...
Монголчуудыгаа уриалж байна!
Олимпод оролцох баг тамирчидаа дэмжихийн нийт монголчууд тvvн дундаа гадаадад ажиллаж сурч амьдарч байгаа элэг нэгт Монголчууддаа Цогц харилцаа төв төрийн бус байгууллага уриалж байна.
Энэхvv уриалгынхаа хvрээнд бодит санхvv болон сэтгэл санааны дэмжлэг vзvvлэх vvднээс *Олимпын сан*-г дэмжиж , *Бидний сэтгэл таны зvтгэл, Олимпын алтан мядалийн төлөө* аяныг өрнvvлж хандивын данс нээжээ.
Таны сэтгэлээсээ хандивласан 10 доллар ч гэсэн таны дэмждэг тамирчингийн бэлтгэл сургуулуулилт зардралд бодит тус дэм болж олимпод амжилт vзvvлэхэд нь нөлөөлнө гэдэгт бид итгэлтэй байна.
Та Монгол шуудан б...
Хэл загатнав...
Тиймээ vнэндээ vе vе хэл загатнуулсан зvйл байна шvv!
Нэлээд дээр юмдаг манай ганц хоёр телевизийн сувгийн мэдээллийн хөтөлбөрvvдээр 10-н жилийн дунд ангийн гурван сурагч архи ууж эрvvлжvvлэгдсэн тухай мэдээлэл их л том сенсаци болон гарсан. Сургуулийн нэр, захирал болон анги удирдсан багш гээд баахан хvнээс тодруулага авч байх юм. Нөгөө муу нусаа гоожуулсан гурван хvvхдээс айхтар эрэн сурвалжлагч сенсаци таригч сэтгvvлч *Та нар хэдэн шил архи уусан, яагаад уусан* гэж ирээд л ярилцлага авч байга нь гээд бөлтөгнvvлж өгөв.
Энэхvv мэдээллийг vзээд vнэнийг хэлэхэд нөгөө муу гурван хvvхдийг бур...
Өмнөх хуудас
| 22 -р хуудас Нийт 36 хуудас| Дараагийн хуудас
|
|
|