Бичиглэл

Ээждээ би согтуу очихгүй

Бичсэн: gereltuya 2007-07-08 18:36 Шүлэг
Ээждээ би согтуу очихгүй

Ижий тэнгэрт нар мандахаа больчихно

Намайг гэх цацлын сүү ээдэж

Наснаасаа урьтаж ижий минь өтөлчихнө

Ээждээ би согтуу очихгүй

Ижий минь бүүвэйн дуугаа мартана

Энгэрийн цэцэг гандаж шувуу буцаад л

Ижий минь үсэнд намрын хяруу буучихна.

Ээждээ би согтуу очихгүй

Энхрий хүүгээ тэнцэж ядан гуйвлахад

Элгэндээ мэгшиж дэндүү их гомдоод

Ижий минь надаасаа алсад явчихна.

Ээж дээ би согтуу очихгүй

...

Бага нас

Бичсэн: gereltuya 2007-07-08 18:26 Шүлэг

Хатуу өвлийн есөн есийг тэсэж

Хаврын их шуургыг даваад

Дуулим талын хуурай хөрсөнд

Дуртайдаа ургадаг тачирхан өвс шиг

Тэр үеийнхний минь бага нас

Тэнгэрийн зүүдэнд ч багтаагүй юм

Тэвчээр хатуужлын үтрэмд нунтаглууланхан өссөн юмаа

Өнөөгийн хүүхэд тоох ч үгүй

Өлмий доорхи чулуутай адил үзэж

Өшиглөж орхидог ёотонг бид

Өвлийн урт шөнө зүүдлэнхэн өссөн юм

Арьс нэхийг дотуур нь жийрэггүй өмсөж

Адууны махыг давс ч холилгүй идэж

Айлын нутаг дээрээс олсон шаазангийн хагархай

Алаг чулуу хоёроор тоглож өссөн юм

Тэр үед хөдөө нутагт ном дэвтэр байсангүй

Телевиз, кино, гэрэл зураг

Телеон,...

Харийн бэр боллоо ч гэсэн халуун сэтгэлд чи минь ойр шүү

Бичсэн: gereltuya 2007-07-08 18:21 Эргэцүүлэл

Алаг дэлхийд намайг ганцаардал бүү үзэг гэж

Ашгүй бурхан надад гар таталгүй заяасан

Амины хэдэн нөхөдтэй билээ би...

Энэ шүлгийг яг л надад зориулсан юм шиг. Ангидаа толгой цохидог сурлагатай хэн хүн халдаж найздлаад байдаггүй дөртөн охиныг байрны буланд тамхи татаж, бүтэлгүй хайр, шохоорхол гээд хов жив хошуу нэмэхээр юу юм болгоныг ярьж зогсдог гэж тэр үед лав ангийхан маань төсөөлөөгүй байх. Гэнэн мөрөөдөл дэврүүн хүслээр жигүүрлэсэн бидний он цаг урсан аль хэдийн амьдралд өөр өөрийн өндөрлөгийг бий болгохоор зүтгэцэгээж. Хааяа нэг уулзаж, уйлж, дуулж, үр хүүхэд, хань ижил, аж амьдрала...

Найз 1

Бичсэн: tungaamaa 2007-07-06 18:10

Найзуудаа би тэд дүгээр эд дүгээр гэхчлэн дугаарладаггүй л дээ. Өнөөдөр миний нэг найзын төрсөн өдөр болж байгаа юм. Завгүй ажилтай тэр найз маань тэмдэглэхгүй л юм шиг байна. Угаас тэгж байгаад л нэг тэмдэглэчих учраас ... За байзаа. 1 гэж дугаарласан нь зөв ч юм байна. 3-4 наснаасаа найзалжээ. Цэцэрлэгт хамт, дунд сургуульд хамт сурсан юм. Бидний гадна төрх их төстэй , хүүхэлдэйндээ хувцас оёоод,  өдөржин л тэднийд айл гэрдэж тоглодог байж билээ. Бас манай найз чихрийн цаас цуглуулдаг хоббигоо надаа зааж өгөөд надаа хэсэг хувь тасалж өгсөн юм. Би нэг хэсэг овоо цуглуулж байгаад, тэр үед гоё ...

Амралт

Бичсэн: tungaamaa 2007-07-06 18:00
 

Амралтаа аваад Хөвсгөл аймаг явнаа. Тэгээд гэртээ шалгалтад бэлтгэнэ. Ажлын холбогдолтой хүмсүүд ирсэн үед гадуур ажилтай явна. гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Гадагад явий гэж боджийсон боловч бийгээс бийг шалтгааны улмаас болилоо. Кансэлдцан. Ойрд шороо царайлаал гадуур явдаг ажилтай болсоон. Энэ жилийн Наадмаар урьд жилийн наадмуудын адил хэд хэдэн панз үсэргэх санаа байна. Нодлин даанч том наймаа хийцэн байсан, Тэрэлжид амарч яваад цүнхээ хулгайд алдаад хамаг ашиг орлогоо алдцан. Уурандаа бүх алдсан юмаа авсан ч Шисейдогийнхо пудрийг авч чадаагүй арай л авах гэхээр гар салганаад байхаар нь....

Засгийн газар бvрэн бvрэлдэхvvнээрээ огцор!!!

Бичсэн: bolodm 2007-07-03 11:13 Нийтлэл- Улс тєр

-Өнөөдрийн Эв нэгдлийн гэх сайхан нэртэй засгийн газар бvрэн бvрэлдэхvvнээрээ огцрох vндэслэл байна уу?
-Байна. Бvр зөндөө их хангалттай их байна!

-Анх байгуулагдсан цагаасаа л Эв нэгдлийн гэхээсээ илvvтэй Эрх ашгийн сонирхол дээр тогтсон ЗГ байсан. Учир нь МАХН-хан албан тушаалд нугасгvй дуртай урд нь сайдын суудлыг зvvдлэхээс хэтэрдэггvй байсан хэдэн жижиг намын жижигхэн дарга, *урваач шарваач* нараар багаа бvрдvvлсэн. Энэ нь эргээд ЗГ газар нэг баг болж ажиллаж чадахгvй кабинетийн зарчим алдагдахад хvргэсэн. Yvний тод жишээ бол дураараа сайд нарынх нь хууль зөрчсөн тэнэг алхмуудаар нэ...

Сувдан ээмэг

Бичсэн: tungaamaa 2007-06-28 09:27
Сувдан ээмэгээ өнөө өглөө хайгаад олсонгүй. Нэг юм алга болчихоор байж сууж чадахаа больдог зан маань бас л хөдөлж өглөөжингөө энэ тэндхийг онгичов. Яалт ч гүй өнгөрсөн долоо хоногт зүүж байсан юм. Үнэ цэнийг нь мэддэггүй байсан ч бол яахав, ядаж байхад гоёлын чулууны эхний 5-д ордог энэ тэр гээд сонссоноос хойш их хайрлаад байдаг болсон юм. Тэгж тэгж Далай багшийнхаа хэлсэн "Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд " гэдэг сургааль үгийг санаад зөндөө зөндөө юмнууд, найз нөхөд, ажил төрөл, надад стиллллл байж л байхад Сувданхан ээмэгний төлөө харамсаад яахав гэж бодлоо....

Усны нөөц усны бохирдол

Бичсэн: bolodm 2007-06-26 10:51 Нийтлэл- Байгаль орчин

Манайд агаарын бохирдол, цөлжилттэй зэрэгцэн нэгэн том хvндрэл асуудал vндэсний аюулгvй байдлын хэмжээнд босч ирж байгаа тухай өмнөх нийтлэлдээ дурдсан билээ. Yvний наад захын жишээ болж манай томоохон голуудын ус татарч зарим нь бvр урсгал тасарч байгаа явдал. Манай монголын байгалын vзэгслэнт газрын нэг болох Улаан цутгалан хvртэл vгvй болсон жишээ юм. Монголчууд эрт дээр цагаасаа усыг чандмань эрдэнэ хэмээн дээдэлж ирсэн. Усны эхэнд айл буудаггvй, хашаа хайс барьж хамгаалдаг тэрч байтугай сvv

цагаан идээ утгасан шанагаараа голын уснаас утгадаггvй, усанд бохир оруулах тэр тусмаа цус ор...

Монгол орны минь ус мөрөн хатаж ширгэж дууслаа

Бичсэн: bolodm 2007-06-25 12:48 Нийтлэл- Байгаль орчин
*...Хэрлэн Онон Туулын тунгалаг ариун мөрнvvд

Хөвсгөл Увс Буйрын гvн цэнхэр нуурууд

Хvн малын ундаа болсон тойром бvрд уснууд...*

гэж манай нэрт яруу найрагч Миний нутаг шvvлгэндээ нэгэнтээ бахдан өгvvлсэн байдаг.

Гэтэл өнөөдөр Монгол орны хувьд усны хомсдол нvvрлэж аюулын харанга дэлдэх боллоо. Нөгөө сайхан нуур гол горхи булаг шанд тойромууд маань хатаж ширгэж дууслаа. Наад захын жишээ гэхэд л Улаанбаатарчуудын маань ундны усны гол хэрэгцээг хангадаг ганцхан гэж хэлж болох Туул голын маань урсгал тасрах нь энхvvхэнд хэвийн vзэгдэл болсоор удлаа.

Монгол орны маань vзэгслэнт байгалийн ...

МИ-8 нисдэг тэрэгний осолд төр засаг эрх мэдэлтнvvд 100% буруутай!!!

МИ-8 нисдэг тэргэний ослыг монголын ард тvмэн цочирдон хvлээж авлаа. Ажил vvргээ гvйцэтгэж яваад алтан амиа алдсан хvмvvсийн араас эмгэнэн гашуудаж байна.

Юуны өмнө эх орон ард олныхоо төлөө албан vvргээ гvйцэтгэж яваад алтан амиа алдсан багийн гишvvд болон тэдний ар гэрийнхэнд гvн эмгэнэл илэрхийлье!

Төр засаг тvмэн олон эрвийх дэрвийхээрээ энэхvv аймшигт осол хvнд гарз хохирлыг даван гарахын тулд хичээж арга хэмжээ авч санал санаачлагуудыг өрнvvлж эхэлсэн. Монгол тvмэн сайхан сэтгэлээр талийгаачдын хойдоход буян санаж ном уншуулж зул хvж асааж ар гэрийнхэнд нь хандив тусламжийн сан хvртэ...

УУЛЗАХААР БОЛЛОО ХҮМҮҮСЭЭ

Бичсэн: tungaamaa 2007-06-14 18:19

2007 ОНЫ 6 ДУГААР САРЫН 16-НЫ БЯМБА ГАРАГТ ӨДРИЙН 15.00 ЦАГТ BRAUHAUS-ИЙН БАРУУН ТАЛЫН ЦАГААН СААРАЛ 5 ДАВХАР БАЙШИНД БАЙРЛАХ THE BULL НЭРТ РЕСТОРАНД ЗАЯА ОХИНЫ ЭМЧИЛГЭЭНД ТУСЛАХ ЗОРИЛГООР САЙХАН СЭТГЭЛТ ХҮМҮҮС УУЛЗАХ ГЭЖ БАЙНА.

УУЛЗАЛТАНД ОРОЛЦОХ ХҮМҮҮС МЭДҮҮЛГЭЭ ӨГНӨ ҮҮ. АМ, ШҮДЭЭ БАС ӨГНӨ ҮҮ. УУЛЗАЛТЫН PASSWORD - ЗАЯА . ДООР СЭТГЭГДЭЛ ХЭЛБЭРЭЭР МЭДҮҮЛЭГ ӨГӨХ МАШ ЧУХАЛ ГЭДГИЙГ АНХААРНА УУ. МӨН ТА БҮХЭН ӨӨР, ӨӨРСДИЙН ГЭСЭН САНАА ОНООГОО САЙТАР ЦЭГЦЛЭЭД ИРВЭЛ МӨН ЧУХАЛ ГЭДГИЙГ САНААРАЙ.БАЯРЛАЛАА.

/Жич: Уулзалтын газрыг олон хүн суугаад ярихад тохиромжтой гэж сонгосон болно. Тиймээс олон хү...

*Доронодын хөгжлийг дэлгэрvvлэх залуус* холбоо байгуулагдлаа

Бичсэн: bolodm 2007-06-14 09:18 Нийтлэл-Дорнод аймаг

Дорнод аймгийн Улаабаатар хотод ажиллаж амьдарч байгаа залуусын vvсгэл санаачлагаар *Дорнодын хөгжлийг дэлгэрvvлэх залуус* холбоо байгуулагдлаа. Тус холбоо нь төрөлх нутаг Дорнод аймгийнхаа хөгжил дэвшил хvн зоных нь ажил амьдралд хэрэг болохуйц төсөл хөтөлбөр боловсруулж хэрэгжvvлэх судалгаа шинжилгээ хийх зэрэг өргөн хvрээтэй олон талт ажил хийхээр төлөвлөөд байгаа юм байна. Мөн олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрvvдтэй хамтран ажиллахаар болжээ. Энэхvv ажлынхаа эхлэл болгож Дорнод аймгийн Зvvн бvсийн эрvvл мэндийн төвийн төрөх тасагт Японы олон улсын байгууллагатай хамтран мэс заслын vед...

Анхаарах сэдэв

Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн байдал:

Монголийн нийт өрх айлын 87% нь буюу 535,3 мянган өрх айл нэн ядуу, олон хүүхэдтэй амьдарч байгаа гэсэн статистикийн баримт бий.

Энэ бол 2 сая гаруйхан хүн амтай улсад маш их тоо. Бараг нийгмийн гамшиг гэж хэлж болно. Эдгээр нэн ядуу өрх айлуудын олонхи нь өрх толгойлсон эхчvvд байгаа. Тэд туйлийн ядуу амьдралаар амьдарч байгаа тул хүүхдийн эрхийн асуудал маш доогуур түвшинд байгаа юм.

Зөвхөн УБ -т өнчин тэнэмэл 3000 гаруй хүүхэд бий. Тэд хэрхэн яаж хоног төөрүүлж байгааг нь төсөөлөхөд ч бэрхтэй. Тэднээс гадна УБ –т 74 000 гэр бүл буюу Улаанбаата...

АНХААР АШИГТАЙ САНАЛ БАЙНА!!!

-Нэгэн ашигтай санаа шийдэл олсон залуу надад хандав. Би тvvнд туслахаар шийдэв! Бас танд туслахаар шийдэв! Гайхалтай амжилт...

АШИГТАЙ САНАА ШИЙдЭЛ ОЛЛОО!

Интернэтийг хэдэн жилийн тэртээд Ирж яваа цаг гэж нэрлэж байсан бол өнөөдөр Ирж яваа биш бvр биднээс тасран нисч яваа цаг болжээ. Өдөр ирэх тусам интенэтийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж хэрэглэгчдийн тоо өсөж байна. Гэхдээ Монголд өнөөдөр вэб сайт бvv хэл интенэт гэхээр юу байдаг юм бэ гэж асуудаг хvмvvс олон хэвээрээ л байна. Монголд өнөөдөр чамгvй олон вэб сайтууд vйл ажиллагаа явуулж хэрэндээ ашигтай ажиллаж байгаа нь vнэн. Гэхдээ нийтлэг ш...

haha

Vе vе нэг цадна
Vvний өмнө нэг цадна
Тэгж тэгж нэг цадна
Тэрний жил нэг цадна (Сонгууль)

Дугираглуулж зассан олбогтой
Дуулиан хэрvvлийн чойжин
Залж суулгасан эрхэм
Завилж суудаггvй мяндагтан (УИХ-ын гишvvн)

Со…-ийн өмнө бөхөн бөхөн гvйдэлтэй
Со…-ийн маргааш гэдэн гэдэн алхаатай (Нэр дэвшигч)

Цагаан талд хар vр тарина
Хар vрээс хамаг хэрvvл дэгдэнэ (Хуулийн төсөл)

...

Сумын төвийн долоон баз!

Бичсэн: bolodm 2007-06-07 16:57 Нийтлэл-Хvмvvс

Эхнэр авсан нэгэн нөхөртэй уулзлаа. Тэрээр хөдөөний малчин 8 охинтой айлын хамгийн багыг нь эхнэрээ болгосон юмсанж. Тэрээр дээрээ долоон базтай гэнэ. Ингээд тэрээр толгой сэгсрэн сумын төвийн долоон базынхаа тухай ярьсаныг энд сийрvvлье!

Сумын төвийн идэрхэн найз 7 эрчvvд нутаг орондоо ажил төрөлтэй анхиатайгаар алдартай хоёр хөгшиний 7 охиныг эргvvлж эхнэрээ болгоцгоожээ. Тэгээд л сумын төвдөө нэг нэг гэр бариад суучихаж. Сумын төвд ямар ажил олдох биш бас мал маллах биш. Ингээд л долоон баз уралдаад л хvvхэд vйлдвэрлэнэ. Эхнэрvvд нь жил бvр жирэмсэн. Сvvлийн vед хvvхдийн мөнгө энээ тэрээ г...

Элэг хөшлөө!!

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд:
Засгийн газар ард тvмнийхээ эрvvл мэнд, амьдралын тvвшинд илvv ихээр санаа зовох болсонд гайхах зvйлгvй. Өмнөх хэдэн жилийн дотор өөрсдөө энэ хоёр асуудлаа 100% ок шийдчихсэн юм чинь аргагvй л дээ.

Мобикомын vйлчилгээ

Зоригтой, цөстэй, эрэмгий залуучуудыг vргэлж дэмждэг манай оператор нь энэ сараас эхлэн «Зоригтон» нэртэй бэлэгтэй урамшууллын аян зарлаж байна. Аянд оролцохыг хvсэгчид нь Засгийн газар, ЦЕГ, ТТГ руу утасдан «Би танайд байранд бөмбөг байрлуулсан» чанга дуугаар, зоригтой мэдэгдээд, утасныхаа дугаарыг vлдээх ёстой. Ингэж чадсан хэрэглэгч бv...

АПУ компанийг ард тvмнээ доромжилж хуулийг уландаа гишгэхээ болихыг ард тvмэн шаардаж байна!

Архи согтууруулах ундаа сурталчилахыг хориглосон хууль батлагдаад нэлээд жилийг ардаа орхилоо. Гэтэл манайд Монголын хууль гурав хоног гэдэгчлэн архи пивоны реклам сурталчилгаа хэвийн vзэгдэл болж өдгөө бvр хэрээс хэтэрлээ.

Анхандаа архины хууль бус сурталчилгааг нууцханаар, тэгсэн атлаа хэнд ч ойлгомжтой илэрхийлэх чадвараараа архины vйлдвэр компаниуд өрсөлддөг байсан бол одоо бvр ил цагаандаа гарч шууд л ил цагаан рекламддаг болов.

Ингэж Монголын хууль гууль болж архины компаниуд уландаа гишгэж төр тvмэн олныг доромжлосоор байна. Энэхvv хууль бус vйлдэлээрээ манай алдарт зууны манлай гэг...

Зарын сонинуудад заазуур хэрэгтэй байна!

 Зар мэдээ, Шуурхай зар хэмээх хоёр зарын сонин манайд vйл ажиллагаа явуулж олон тvмний хэрэгцэээг хангадаг. Өдгөө бараг тус хоёр сонин монопол болсон гэхэд ч болно. Тус хоёр сонинтой ижил төрлийн vйл ажиллагаа бvхий зарын сонин мэндлээд нэг их удалгvй шахагдаж хаалгаа барин дампуурдаг нь нууц биш. Харин мань хоёр сонин бол өдөр ирэх бvр хvчээ авч, өнгөт гадартай болж хуудасных нь тоо нэмэгдэн зузаарч байгаа. Энэ ч утгаараа зар мэдээний сонины эрэлт хэрэгцээ их, мөн төдий чинээ ашигтай бизнес гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Хувь хvн байгууллагаас зар мэдээлэл рекламыг нь vнэтэй авч мөн эргээд хvмv...

Нэгэн залуу надад захидал илгээжээ

bolod01@chinggis.com мэйл хаягаар маань огт танихгvй ч гэлээ энэ асуудлаар тодруулж өгөөч олон нийтэд миний дуу хоолойг хvргэж өгөөч зөвлөгөө өгөөч туслаач гэх мэтээр хандсан захидал сэтгэгдэл өдөрт дунджаар 5-10 ирдэг. Би аль болох тэр бvхнийг анхааралдаа авч нийтлэл бичлэгтээ оруулах холбогдох байгууллага хувь хvнд нь хvргэх тодруулах зэрэг арга хэмжээ авахыг боддог. Өнөөдөр нэгэн залуугаас нэгэн захидал иржээ. Yvнийг би тэр чигээр нь та бvхэнд анхааруулага сэрэмжлvvлэг болгох vvднээс блог дээрээ тавьж байна!

                  Hi.ajil hiij hudulmurluj tsaashin dald hiij hiij neg yum bodson...


Өмнөх хуудас | 24 -р хуудас Нийт 36 хуудас| Дараагийн хуудас

Миний Найзууд

- gereltuya
- tungaamaa
- Tji
- bolodm
-