Бичиглэл

Өөрийгөө хайрлахгүй бол...

Бичсэн: gereltuya 2008-06-19 15:19 Зөвлөгөө

Нүүдлийн соёлоос суурин иргэншилд шилжих явцад бид олон хүндрэлтэй учирч байгаа. Олон цагаар компъютер, телевиз харснаас болж нүдний хараа муудаж шил зүүдэг хүний тоо хэдэн мянгыг даваад байгаа. Харин харшил гэсэн энэ өвчин бас л их хотын амьдрал дагасан “балаг”. Байгалийн сайхан, агаарын цэвэрт, малаа хариулж, өвс ногоон дунд хөлбөрч явахдаа харшил гэдэг өвчнийг мэддэггүй байсан.

Үнэр, амт гэж салахын аргагүй сайхан чихэр, газтай ундаа, чипс нь химийн ямар нэг нэгдлийг өөртөө агуулж байдаг. Үүнээс болж бага насныхан арьсны харшилд ихээр өртдөг. Эрээн цаастай чихрээр энхрий үрсээ хуураад а...

Харшлын эмчилгээний сониноос

Бичсэн: gereltuya 2008-06-19 15:18 Зөвлөгөө


Биеийн эсэргүүцлийг дасгах эмчилгээ - Өндөр хөгжилтэй орнуудад харшлыг эмчлэхдээ өвчтөнд харшил үүсгэгч өвс ургамлын хандыг хамгийн бага тунгаас хэвийн өдөр тутмын амьдралд тохиолдох хэмжээ хүртэл тарьж дасгадаг байна. Нэгэн жишээ дурдъя. Өвс ногоотой газар хүү минь тоглоод ирэхээрээ хамар нь битүүрч, нүднээс нь нулимс гараад яг л ханиад хүрчихэв үү гэмээр шинж илэрдэг байлаа. Эмч үзэж  харшлын төрлийг нь тогтоогоод эмчилгээ хийсэн.  Харшил өгөөд байгаа тэр өвсний хандаар нь гурван тариулсан. Энэ хавар харшил нь илэрсэнгүй бодвол тэр харшил өгдөг өвсөндөө бие нь дасал болсон бололтой гэсэн я...

Гэрийн тоосны харшил нь хачигны ялгадасаас үүдэлтэй

Бичсэн: gereltuya 2008-06-19 15:17 Зөвлөгөө


Гэрийн тоосонд “тоосны хачиг” гэгч жижиг амьтан үй олноороо аж төрдөг.  Тэдгээр нь хүний арьсны хогжруу, үс ноос, бактери, мөөгөнцрийн үрээр хооллон  ихэнхдээ ор дэвсгэр, хивс зөөлөн, тоглоом хувцсанд  амьдардаг.   Тэдний ялгадас агаарт тархах үед хүнд харшил үүсгэхийг “тоосны аллерги” гэж нэрлэдэг байна.  Түүнээс биш хамраар тоос шороо ороод хүн найтааж ханиах нь  тоосны харшил бус ажээ.

Хачигны харшил нь таныг насан туршид “зовоож” ч магадгүй. Хачиг нь 420 микрон урттай маш жижиг учраас энгийн нүдэнд харагдахгүй.

 Нэг грамм тоосонд 10000 орчим хачиг үүрлэсэн байдаг. Гэвч хүн бүхэн үүнд ...

Хамгийн их тохиолддог нь ургамлын тоосонцрын харшил

Бичсэн: gereltuya 2008-06-19 15:15 Зөвлөгөө

Хавар, зуныг ирж яваа цаг хэмээн бэлгэшээдэг. Моддын дунд шувуудын жиргээ сонсож амарч тухлахыг эрүүл хүн юу юунаас илүүтэй чухалчилдаг. Харин харшлын өвчтэй, тэр тусмаа ургамлын тоосны харшилтай хүмүүс зуны дэлгэр цагт илүү их “зовдог”. Нүд улайж, зовхи нь хавагнаад хамраас шингэн нус чөлөө завгүй гоожих нь бүр ч тээртэй. Агаарт ургамал тоосоо гөвж эхлэх цагаар тоосны болон ургамлын төрлийн харшлын өвчин хөдөлдөг. Европын ихэнх орнуудад цаг агаар, ургамлын үрээ боловсруулах цагийг тооцон харшлын хуанли гаргадаг аж.  Энэ нь харшлын өвчнөөр өвчлөгсдөд ажил, амралтаа тохируулах боломжийг олгодог...

Харшил өдрөөс өдөрт нэмэгдсээр байна

Бичсэн: gereltuya 2008-06-19 15:05

Ажил хэрэгч, ялангуяа гадна дотны өндөр албан тушаалтнуудтай байнга харьцдаг хүмүүст аллерги толгойн өвчин болж байна. Толгой өвдөх, нус гоожих, нулимс асгарах гээд эрхэм зочдынхоо өмнө маш эвгүй байдалд орох тохиолдол цөөнгүй. Тухайн үедээ дур мэдэн эм ууж ганц нэг хоног санааширч байгаад л мартаж орхидог.

Монголчууд бид эрүүл мэнддээ тэр бүр анхаарал тавьж угаасаа сураагүй. Бага зэргийн өвчнийг бол бүр ч тоодоггүй. Өвчин нь хүндэрч болохоо байсан цагт нэг юм эмнэлгийн бараа харна.

Хавар болохоор шарилжны, ажил дээрээ тоосны, зун нь нарны аллерги гээд ер нь харшихгүй юм алга гэсэн хүн цөөн...

Хотынхны “толгойн өвчин”, харшил

Бичсэн: gereltuya 2008-06-19 13:41 Зөвлөгөө

Гаднаас орж ирэх бүхий л зүйлсийг хүний бие өөр өөрийнхөөрөө гэж  танин мэдэж хүлээн авдаг, эсвэл хариу үйлдэл үзүүлдэг.  Хүний  дархлалын систем биднийг хүрээлэн буй орчны хамгийн энгийн зүйлд эсрэг хариу өгч эхэлдгийн гол буруутнуудын нэг нь гестамин нэртэй бодис юм. Харшлын хариу урвал эхэлсэн үед гестамин болон түүнтэй ижил бодисууд цусанд их хэмжээгээр орж ирдэг. Ингэснээр биеийн янз бүрийн эд эс өөрчлөгдөн судас өргөсөх, нарийн судаснаас шингэн ялгарч арьс улайна. Хамар, залгиурын салслаг бүрхүүл цочрон хамар битүүрч, нус гоожин найтааж эхэлдэг байна. Үүнийг бид харшил гэж нэрлэдэг.    

...

Хүний сайхан хүү

Бичсэн: gereltuya 2008-06-19 12:03 Эргэцүүлэл
Би  бөх үздэггүй. Бөхчүүдийг бараг таньдаггүй.  Харин аавынхаа ярианаас зарим бөхийн талаар яриа сонсож байсан. Олон хүний хайр хүндлэлийг хүлээсэн, хүүхдэрхүү зантай, олонтойгоо явсан, туулсан амьдрал нь кино шиг гэж  хэлэгддэг Хадаа аваргын тухай олон зүйл сонсож байсан. Харин түүний хүү Даваажавтай өчигдөр уулзлаа. Олон сайхан зүйл хийж бүтээхээр зорьж яваа тэр  залуугаар их бахархалаа. Бид өнөөдрийн хоол, маргаашийн унааны мөнгөнд санаа зовж амьдрах ёсгүй юм байна. Хүнийг хүн ёсоор хайрлах, хүндлэх, өв соёлоо хадгалах, хамгаалах, өөрийн гэсэн  орон зайг бий болгох гээд түүний хийх ажил үрг...

Найз минь над руу ярьлаа

Бичсэн: gereltuya 2008-06-17 15:41 Эргэцүүлэл
Би олон биш ч цөөхөн сайн найзтай хүн. 10-аадхан минутын өмнө утас дугарлаа. Найз маань залгаж байна. Ойрд уулзсангүй шүү, чиний ажил сайн уу, хүүхдүүд чинь дажгүй юу гэхчлэн энгийн зүйлийг ярьж байсан ч надад нэг зүйлийг хэлэх гэж илт тэвдэж байгаа нь анзаарагдав. Яасан бэ миний хөгшин гэж би тайтгаруулахыг оролдлоо. Харин найз маань " Би Ууганаагаас салмаар байна. Надад хэцүү байна. Тэр чинь эхнэртэй хоёр хүүхэдтэй байсан юм байна ш дээ. Би гэж нэг тэнэг юм тэрнийг нь ч мэдээгүй жил гаруй болж байдаг" гэж ирээд уйллаа. надад хэлэх үг олдсонгүй.
    Найз охин маань нуруу туруу, бие хаа, мэдлэ...

Эрүүл удаан амьдрахын нууц

Бичсэн: gereltuya 2008-06-16 14:19 Зөвлөгөө

Эрүүл удаан амьдрахын нууц

Урт наслахад нөлөөлдөг гол хүчин зүйл нь эрүүл аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр өөрийн биед зохицсон хоол хүнсийг бэлтгэн идэх явдал юм. Ер нь эмч мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар идэж байгаа хоол хүнсний калорийн хэмжээ ажил хөдөлмөр эрхлэх үед зарцуулагдах энергийн хэмжээтэй тэнцэж байх нь чухал гэж үздэг. Түүний зэрэгцээ өөрийн бие эрхтэй ямар зүйлийг хүлээн авч шингээх чадвартай байгаа вэ гэдгийг мэдэж болохгүй зүлсээс татгалзаж сурах нь өөрийн эрүүл мэнддээ оруулах том хөрөнгө оруулалт болно. Орчин үеийн хоолны онолоор өдөрт дөрвөн удаа бага хэмжээгээр хооллох...

Үдшийн бүрий, үүрийн гэгээнээр сексийн хамгийн торгон мэдрэмж төрдөг

Бичсэн: gereltuya 2008-06-16 14:18

Анагаах ухааны магистр, секс судлаач Т.Дан-Аажав:

Үдшийн бүрий, үүрийн гэгээнээр сексийн

хамгийн торгон мэдрэмж төрдөг

-         Сексийн олон янзын байрлалыг туршиж үзэхийгхүсэгчид олон байдаг гэсэн. Үүнийг зарим хүн гаж дон гэж үзэх тал ч бий?

-         Зарим тохиолдолд сексийн хамтрагчдын аль нэг нь өвөрмөц байрлалыг хүсэж байлаа ч нэгэндээ ойлгуулж чадахгүй тохиолдол гардаг. Эхлээд хоорондоо тохиролцож ярилцаад сонин, содон урьд өмнө нь туршиж байгаагүй байрлалаар сексдэх нь зөв. Энэ нь хэн хэнд нь таашаал өгч, харилцааг улам баяжуулж байдаг. Санаа зовох, ичих зүйл огт байхгүй. Энэ  та...

Цаана чинь Монгол хүн болохыг хүсдэг Америк залуу байна

Бичсэн: gereltuya 2008-06-16 14:17

Цаана чинь Монгол хүн

болохыг хүсдэг Америк залуу байна

Европын олон орноор аялж, Америкт нэлээд хугацаагаар амьдарсан ч Монголыг хамгийн сайхан гэж өгүүлэх энэ Польш залууг Мацейк гэдэг. Англи, польш хэлний багш тэрээр эхнэрийнхээ хамт Монголд ирээд 10 сар болж байна. Би өөрийнхөөрөө байх дуртай, Монгол ч өөрийнхөөрөө хөгжөөсэй гэж хүсдэг гэснээр яриагаа эхэллээ. 

-         Яагаад Монголд ажиллаж амьдрахаар шийдсэн бэ?

-         Эхнэр бид хоёр өнгөрсөн жил Польшийн их сургуулийг төгссөн. Тэгээд ямар ажил хийх талаар нэлээд зөвлөлдсөн. Манай улсын засгийн газраас азийн орнуудад хэрэгжүүл...

Хуучин машин худалдаж авахдаа анхаарвал зохих 11 зарчим

Бичсэн: gereltuya 2008-06-06 15:46
            Нийтийн тээврийн асуудлаа бүрэн шийдвэрлэж чадаагүй болоод ч тэр үү манайхан бүгд л яаж ийж байгаа “хөл дүүжлэх” унаатай болохыг мөрөөсдөг. Халаасныхаа хэр хэмжээнд тохируулаад таалагдсан машинаа сонгоход ч амар болсон. Үйлдвэрээсээ дөнгөж гарсан будаг нь хатаагүй шахам машиныг санасныхаа зоргоор хэн бүхэн аваад байдаггүй. Танил найзаасаа, эсвэл техникийн зах гарч машин авах гэж байгаа бол түр азнаад үүнийг уншаарай.

1.      Худалдан авах гэж байгаа машины тань засварладаг дагнасан засварын газар, сэлбэг хэрэгслийн дэлгүүр байгаа юу гэдэг их чухал. Улаанбаатар хотод борооны дараа...

"БИД ХАМТДАА - ГЭРЭЛ ЗУРГИЙН АГШИН"

Бичсэн: Tji 2008-06-05 23:00

Монголд анх удаа нэгэн зорилгын дор нэгдсэн олон хүний дүр төрхийг гэрэл зурагт мөнхлөх торгон агшинд та бүхнийг урьж байна. 

Нэг дор олон хүнийг цуглуулан гэрэл зургийн нэг агшинд багтааж, үзэл бодлоо илэрхийлж, бүтээл туурвидаг урлагийн чиглэл олон улсад байдаг. Монголд анх удаа ийм бүтээл туурвихаар гэрэл зургийн Гамма агентлагын захирал, нэрт гэрэл зурагчин С.Цацралт шийдвэрлэжээ. 

Ардчилсан намаас УИХ-ын сонгуулийн 25-р тойрогт нэр дэвшиж байгаа Хишигдэмбэрэлийн ТЭМҮҮЖИН-г дэмжигчид энэхүү өвөрмөц арга хэмжээг зохион байгуулна. Хэрэв Та хуульч Х.Тэмүүжин, түүний үзэл бодол, зарчим, ...

Сонгуулийн зардлын "Хандивын данс"

Бичсэн: Tji 2008-06-02 21:49

Ардчилсан намаас УИХ-ын 2008 оны сонгуулийн 25 дугаар тойрогт нэр дэвшигч Хишигдэмбэрэлийн ТЭМҮҮЖИН би эрхэм сонгогч олон болон намайг дэмждэг нийт хүмүүст хандан сонгуулийн хандив хүсч байна. УИХ-ын сонгуулийн тойрог томорсноор нэр дэвшигчийн зардлын хэмжээ их болж, Баянгол дүүрэгт нэг нэр дэвшигчийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг СЕХ-ноос 133 сая 600 мянган төгрөгөөр тогтоосон. 

Сонгуульд хэн их мөнгө зарна тэр сонгуулийн дараа эрх мэдлээ арилжиж, авилга авах нь их гэдэг. Сонгуулийн өмнөх мөнгө улс төрчийг хэн нэгний халаасанд оруулдаг гэлцэх нь бас бий. 

Тиймээс Хишигдэмбэрэ...

ПАРКИНСОНЫ ХУУЛЬ БОЛОН МОНГОЛ ПАРАДОКС

Бичсэн: Tji 2008-04-18 07:24

Сүүлийн үед үнийн өсөлтөөс болоод хүмүүс бухимдаж, олон талаар өөр хоорондоо маргаж, мэтгэж байна. Маргааны гол сэдэв нь: -"Төр оролцож зах зээл дээр нийтэд нь үнийг тогтоон барих ёстой. Тэгэхгүй бол энэ хэдэн шуналтай бизнесменүүд ашгаа бодоод иргэдийг бодохгүй байна". -"Үгүй ээ зах зээлд өөрт нь итгэж төр зөвхөн орлого багатай ядуучуудад хандан тухайлан тэдэнд л зориулсан халамжийн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Төрөөс нийтэд нь үнэ зохицуулах гэвэл эсрэг үр дүн гарч орлого багатай иргэд хамгийн түрүүн хэлмэгдэх аюултай" гэх мэтчилэн.

Өнөөдөр сонгууль дөхсөнийг ч хэлэх үү, зарим нэг популис...

Олон улсын эрдэмтэд Монголд чуулна

Бичсэн: gereltuya 2008-04-11 01:51
 

МУБИС, Токио Гакугей ИС, МУИС-ийн сургалт, судалгааны хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй “Шинэ нийгэмд хандсан багш боловсролын шинэчлэл, тулгамдсан асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар хурал 5-р сарын 1-2нд зохион байгуулагдах гэж байна.

Хурал хамтран зохион байгуулж байгаа гурван их сургууль Монгол, Япон улсын багш боловсролыг хөгжүүлэх үйлст тэргүүлэх байр суурь эзлэдэг бөгөөд 2006 оноос МУ-ын БСШУЯ болон Японы ЖАЙКА байгууллагатай хамтран дөрвөн жилийн хугацаатай “Суралцагчдын суралцахуйг дэмжих арга зүйн хөгжил” төслийг хамтран хэрэгжүүлж байна. Үүний...

Гурилын үнэ мянгын босгыг алхсан ч дахин нэмэгдэхийг үгүйсгэхгүй

Бичсэн: gereltuya 2008-04-11 01:43 Үзэл бодол
                 Гурилын vнийг тогтворжуулах ажлын хvрээнд ОХУ-аас 85 мянган тонн улаан буудайг хөнгөлөлттэй vнээр оруулж ирэхээр õî¸ð îðíû õîîðîíäûí õýëýëöýýðýýð øèäâýðëýñýí . ОХУ-ын Засгийн газрын тогтоол гарч энэ асуудлыг шийдвэрлэнэ гэсэн ч сар шахам хvлээгдэж байгаа. Улаан буудайг нэмэгдсэн өртгийн болон гаалийн татвараас чөлөөлснөөр гурилын vнэ энэ оны нэг, хоёрдугаар сард 600 төгрөг байсан. Харин өчигдрийн байдлаар бөөний vнэ 880 жижиглэнгийнх нь 1050 төгрөг болсон байна. “Хөнгөлөлттэй vнээр оруулж ирсэн буудайн нөөц дуусч, ОХУ-ын экспортын 40 хувийн татвартай буудайгаар гурил vйлдвэрлэ...

Эхийн сэтгэл |Ээждээ хайртай хүн бүхэнд|

Бичсэн: gereltuya 2008-04-10 23:36 Би уншлаа

              Бяцхан охин мэдээ орсон цагаасаа эхлэн эхийн халамж хайранд умбаж өссөн бөгөөд ээж нь түүнийг Цасангоог гүнжээс ч илүү хөөрхөн гэж хэлдэгт итгэж байжээ. Охин цав цагаан царайтай, мойл хар нүдтэй гэнэ. 
             Харин сургуульд ороход бүх зүйл өөрөөр эргэжээ. Хүүхдүүд түүнийг хөөрхөн байтугай харин ч хамгийн царай муутай гэж хэлдэг болов. 
             Охин эхлээд тэр ярианд итгэсэнгүй. Учир нь бүгд л бие биендээ атаархадаг шүү дээ. Гэвч он эил өнгөрөхөд бодит байдалтай тулгарчээ. Нялх хүүхдийнх шиг гэдэг байсан нүүрний арьс нь хөгшин хүнийх шиг үрчлээгээр дүүрэн, мойл хар н...

Гоё ч юмуу, гэхдээ өмсөөд явна гэхээр...

Бичсэн: gereltuya 2008-04-09 23:47 Зүгээр л


Ачааны машины эзэн 100000 төгрөгийн татвар төлнө

Бичсэн: gereltuya 2008-04-09 23:22 Зөвлөгөө
                   

                    Авто тээврийн хэрэгслийн улсын үзлэг дөрөвдүгээр сарын 1-ээс тавдугаар сарын 30-ныг хүртэл хоёр сарын хугацаатай явагдаж байна.  Замын цагдаагийн газрын мэдээлснээр Сүхбаатар дүүрэгт харъяалалтай тээврийн хэрэгсэл эзэмшигч СБД-ийн 1-дүгээр хороонд байрлах замын цагдаагийн газар болон “Электрон техник машин судлалын төв”-ийн байр анд очиж үзлэгт орох юм байна. 
                   Татварын хувьд суудлын тэрэгт цилиндрийн багтаамжаас нь хамаарч 16,000 төгрөгөөс дээш , ачааны машинд даацнаас нь хамааруулан 100, 000 төгрөг хүртэл ногдуулж байна. Өөрөөр хэ...

Өмнөх хуудас | 14 -р хуудас Нийт 36 хуудас| Дараагийн хуудас

Миний Найзууд

- gereltuya
- tungaamaa
- Tji
- bolodm
-