Олон ааштай тэнгэрийн аяыг харсаар л... Маргааш би 24 нас хүрэх нь ээ. Төрсөн өдөр гэхээр хөөрөөд гүйдэг байсансан. Жигтэйхэн хөөргөн охин юм юмруу үсчээд л... Надад хийж чаддаг зүйл байгаагүй ч чаддаггүй юм бас л байгаагүй. Өнөөдөр урд урдынхаасаа илүү их зүйлийн талаар бодлоо. Ээж аав хоёртойгоо өглөө босуутаа утсаар ярьчихсан чинь сэтгэл жигтэйхэн хөнгөхөн байна. Төрсөн өдрийн бэлгийг жил болгон ээж ааваасаа нэхдэг байсан. Одоо болихоор шийдсэн. Намайг өдий зэрэгт хүргэсэн ачийг нь хариулъя гээд л... Гэсэн ч ээж аав хоёр минь намайг эрхлүүлэх дуртай. Хаа байсан газраас чихэр шоколад хүнээ...
Сэтгэгдэл
Бичсэн: Tji 2008-04-02 10:59
Өнгөрсөн сард www.news.mn сайтад тавигдсан нэг нийтлэлийн маань дор ийм нэгэн сэтгэгдэл "Ярьсаар л байна уу?" гэсэн гарчигтай бичигдсэн байлаа.
Болохгүй бүтэхгүй байгааг нь бүгд л мэдэж байгаашдээ. Яах ёстой талаар ч өчнөөн жил ярилаа. Одоо бодитой дорвитой ажил хийхгүй юм бол элдэв шалдав юм бичиж цаг үрхээ болимоор юм. 2007 оны 10 сарын 19
Энэ сэтгэгдэлд хариу болгож бас нэг зочин:
Тэр бодитой доривтой ажлыг чинь хийгээд өгий гэж эрх мэдэл авсан хүмүүсээс наадахаа нэхээч ээ. Судлаачдын ажил чинь бичиж, хэлэх л байдаг юм биш үү. Шаардах юм аа шаардах хүнээс нь шаардаж чадахгүй, албан ту...
Сэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
Монголын сэтгvvл зvйн нэрт төлөөлөгч, яруу найрагч С.Батмөнхийн нэрэмжит хайрын шvлгийн Аморе “наадмыг “Их Монгол” дээд сургууль, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутгийн зөвлөл, Монголын Зохиолчдын эвлэлээс хамтран хоёр жилд нэг удаа зохион явуулдаг уламжлалтай.
Тус наадам энэ 2008 онд 5 дахь удаагаа зохиогдох гэж байна.
Наадмын зорилго:
Яруу найргийн авъяас сонирхолтой, уран vгийн ертөнцөд өөрийн билэг оюуныг сорих чин хvсэлтэй Ерөнхий Боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын ирээдvйн хvсэл эрмэлзлэлийг дэмжих, Залуу авъяастныг нээн илрvvлэх, хvvхэд залуусын ёс зvйн зөв төлө...
Зогсолт
Бичсэн: Tji 2008-03-23 09:15
Байз даа...
Түр хүлээ!
Би өөртөө зогсолт өгмөөр байна
Санаж байна
Сэтгэл яг ингэж анирдахад
Цаг ямагт намайг живүүлэх
Царцанги сүнстэй саарал хүмүүс урсч байсан
Тэдний хөггүй инээмсэглэл,
харц
бас царай
Энэ бүхэн урьд нь
Этгээд мөртөө зүүд шиг
Заавал өрнөж байсныг
... Тийм ээ
Дүр эсгэх хуурамч харцнууд
Дотроо халхалсан хиймэл үзэмжүүд
Тэнгэр минь хүлээ л дээ
Хэмжээс бүхэн цаг хугацаатайгаа зогсог
Хэрхэхийн тухай утга ч хийсэн одог
Бид нэг л замыг давтаад байна
Бийр будаггүй амьдралын цаг хугацаа
Бүгдийг "хүн" гэдэг хүүхэлдэй болгон наадаж бай...
Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг
Buh erchuuddee tsergiin bayariin mend hurgeye.
Билэгсайхан : Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ
Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөөж бай
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.
Хэл нь тагнайгаа олохгүй тульдчиж
Хөл нь дэлхийгээ онохгүй тэмтчиж
Хааяа нэг халамцуухан ирэхэд нь
Хараалын үг урсгаж халаасыг нь битгтй хоосол оо
Янагын захиа л лав гарах...
Зүүднээсээ сэрцэгээе л дээ
Сая "Өлрийн сонин" дээр гэрсан "Эвий хонгор үрс минь" нийтлэлийг уншлаа. Үнэхээр аймшигтай юм. Ганцаадана гэдэг тэдэнд хамгийн том шийтгэл. Хэн ч өөрийг нь сонсохгүй, хэн ч түүнийг тоохгүй, хэн ч түүнийг гэхгүй байна гэдэг... Бодохоос ч аймаар юм. Амиа хорлохыг арван настай хүү хүсч байна гэдэг өнөөгийн бидний амьдарч байгаа нийгэм ямар хатуу, хэцүү өрөвдөх сэтгэлгүй юм бэ гэдэг бодлыг өөрийн эрхгүй төрүүлж байна. Мөр бүтэн, гэдэс цатгалан явуулж байгаагаа их хайр гээд бодчихсон бидний ахархан бодол 10-хан настай хүүг хорвоог орхиход хүргэж байгаа. Ээж, аавтайгаа ширээ тойрон суугаад хооллохы...
Мартсанаас дадлага
Дадлага хийх гэж будилж байна аа. Гэхдээ санасныг бодвол бас ч гайгүй. Цайнд гүйхгүй гээд онгироод байсан чинь очуутаа бэлэн гоймонд хоёронтоо гүйлээ. Гэсэн ч яах вэ. Хэд хоног хуруугаа цэврүүтэж нүдээ эрээлжилтэл цаас цоохорлолоо. Номыг нь үзэх, ногоотой шөлнөөс нь хүртэх хоёр чшал ондоо юм байнаа. Гэхдээ л ажиллаж болмоор хүнд хэлэх юмаа чангахан хашгираад хуулгачих бололцоо байгаа юм байна гэдгийг ойлголоо. Улс төрчид хэвлэл мэдээллийн хэрэгсэлд яагаад ач холбогдол өгдгийг бүрэн утгаар нь ойлголоо. Тэгж байгаад завтай болохоороо нэг сайн бичнээ. ...
Цэрэг
Эрчүүд баярлах гээд л сэтгэл нь тогтохгүй догдлоод байх шиг. Зарим нь аль хэдийн баяраа тэмдэглээд эхэлчихэж. Гэсэн ч харамсалтай санагдаад байна. Эрчүүд хундага тулган баярын ширээ тойрон суухад эхнэрүүд үрсээ тэдрэн гэртээ хүлээнэ. Магадгүй Мартын 8-ыг мартагдахааргүй тэмдэглэсэн байж болно. Гэхдээ ухаантайхан баймаар санагдах юм. Гадуур алхаж яваад эмгэнэлтэй нэгэн дүр зургийг харлаа. Тэгээд л уурлаад, дургүй хүрээд л... Би чамайг яаж баярлууллаа, харин чи гэж ирээд л нэг залуу нудрага зангидан хажуудаа яваа бүсгүйг чичих юм. Бүсгүй хүүгээ хөтөлчихсөн чичлүүлээд л... Хүн амьтнаас санаа зов ...
Зарим нь
Зарим нь уйтгартай, зарим нь уйтгартай, зарим нь бас уйтгартай өдрүүд яасан ч олон юм дээ. Полайт байх хэрэгтэй, би ер нь зөн билгийн тулаанд орход бараг дөхөөд байгаан биш үү? Өрөөнийхөө хаалгыг түгжээд суухад хаалга гаднаас нь татхаар тэр байх гэж бодонгуут бодсон хүн ирнэ.Уулзсан хүмүүсийн юу ярихыг нь бас мэдээд наачхын, жишээ нь -Юу байна? -Тайван дөө гэх мэт хахаха. Өнөөдөр бас нэг баагийд бөөр өвдөөд байна гэсэн чинь, ус их ууж байна уу? гэж асуухийн, ядаж байхад хэдэн сарын өмнө надад яг тэгж хэлж байсан удаатай. Ус уух бөөрөнд сайн гээд бат итгэчихсэн аятай. Сүүлийн үед таргалаад байх...
Япон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
Япон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
Монголд шингэн савлагаатай шууд хэрэглэж болох ногоо цайг Green Tea Mongolia ХХК оруулж ирсэн байна. Савлагаатай шингэн цай таны эрvvл мэндэд тустай төдийгvй, алтан цагийг тань хэмнэх болно.
Та Япон vндэсний ногоон цайг турах, vл таргалах зорилгоор хэрэглэх гэж байгаа бол та зөв сонголт хийж, илvv vр дvнд хvрэхэд тань тус болох зөвлөгөөг Ногоон цай-Эрvvл мэнд нийгэмлэг хvргvvлж байна.
Япон ногоон цай нь өөхийг хайлуулж, тураах vйлчилгээтэй болохыг Японы цай судлаач эрдэмтэд тогтоожээ. Хоол идэж байхдаа Япон ногоон цай хэрэглэвэл хvнсний ...
Чаддаг л байгаа даа
Надад амжилт хүсээрэй. Өнөөдрөөс дадлагат гарч байнаа. Сэтгүүлч болох гээд гүйгээд л байгаа ухаантай. Удахгүй төгслөө дөө. Харин дадлага ч хатуу самар бололтой юмаа. Гэхдээ дадлага хийж байгаа оюутан гар хөлийн үзүүрт зарагддаг, хэвлэлийн бага хурлаас мэдээ бэлтгэдэг гэсэн тогтсон ёс жаягийг өөрчилнө гэсэн бодолтой байгаа. Чаддаг л байгаа даа. Гэхдээ чадахын төлөө хичээнээ. Блогоо уншаад, юм бичээд та нартайгаа ярилцах ямар гоё юм бэ? Найзуудаа хэдхэн хоногийн дараа миний бичсэн зүйл сонин дээр гарна. Тэр өдрийг тэсэн ядан хүлээгээд л . Яагаад ч юм догдлоод байна. Би хүмүүси хэрэгтэй зүйлийнх ...
Сэргээш
Л.Өлзийтөгс Гэм Модод юу ч хараагүй царайлж Навчис юу ч сонсоогүй дүр үзүүлж Тэнгэр юу ч анзаарамүй мэт аашилж Тэгэхээс тэгэх гэсэн шиг бүгд чимээгүй Шувууд юу ч ойлгоогүй царайлавч Шуналт нүдээр хэрхэн харсаныг нь мэдэж байна Алив, салхи минь хэлээч, чи бас үзсэн шүү дээ Аймшигт эгшний гэрчүүд минь юунд үл дуугарцгаана Тэнгэрийн царай цэнхэртэвч цаанаа л нэг уласхийж Тэнүүчлэн давхигч үүлс нь догдолсон мэт бөөгнөрч Өвс хүртэл нүдээ аниад хачин нууцлаг инээвхийлэхэд Өндийн босоод би аяархан уйллаа. www.biirbeh.mn - сайтаас авлаа
...
Хөдөлдөггүй үл хөдлөх
Эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэзэр. Бидний нэрлэж хэвшсэнээр Үл хөдлөх. Ажил, хүмүүсийн харьцаа, үйлчилгээ нь ёстой Өглөөний 9 цагтай уралдаад Үл хөдлөх хөрөнгийн газар руу гүйлээ. Бичиг баримт янзлах санаатай. Үйлчлүүлэгч бараг байхгүй байсан болохоор бүртгэгчээс нь зөвлөгөө авлаа. Зааврынх нь бүрдүүлсэн зүйлийг маань шалгаж шалгаж арай гэж авлаа. Шалгах зуураа утсаар ярьж, хажуудаа суугаа дадлагжигч оюутантай тав арван үг сольж, мессеж нисгээд л намайг хүлээж байгааг үл анзаарна. Хөөрхий аргыг нь олох гэж хэсэг хараад аргаа бараад уурлалаа. Уурлуулж байж гар хуруу нь хурдан хөдөлдөг болол...
Сайн байцгаана уу бүгдээрээ?
Блогоо нээлгүй намаржаад, өвөлжөөд хаваржих шахлаа. Өөрийгөө мартчих шиг. Нэг л гунигтай гундуухан өдрүүдийг үджээ. Яагаад ч юм санаа алдаад л, яагаад ч юм гуниад л... Хаашаа л харна өнөөдөр баярласан хүмүүс дүүрэн байлаа. Магадгүй би ганцаараа гуниж байгаа ч юм шиг. Хорвоод хөг нэмж, орчлонг чимж яваа олон сайхан хүүхнүүддээ, охидууддаа, хайртай ээжүүддээ, эмээ нартаа бүгдэд нь баяр хүргэе. Над шиг ганцаараа гуниж суугаа бүсгүй хэд байгааг мэдэхгүй. Гэхдээ олон биш байгаасай. Инээд хөөр гэдэг сэтгэлийн их эрч. Надад итгэл мөрөөдөл бий. Харин хүрэх зориг дутах шиг. Дөнгөж блогоо нээнгүүт л сэт...
"ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУУЛЬ"
Бичсэн: Tji 2008-02-29 17:15
/Үндсэн зарчмууд нь ганцхан хуудсанд багтахаар маш энгийн бөгөөд хүн бүрт ойлгомжтой байдгаараа эрх чөлөөний хууль гайхамшигтай/
Эзэнгүй амьдралын эхлэл
/Хүний эрхээр жаргахаар, өөрийн эрхээр зов/
Урьд хүмүүс хүний амьдралыг "бурхад" мэдэж, захирдаг гэж итгэдэг байв. Энэ итгэл харамсалтай нь хүмүүс "бидний амьдралыг өөр хэн нэгэн мэдэж, шийдэх ёстой, түүнд бурхан тийм эрхийг өгсөн, тэр бол язгуур, гарвал ариун эзэн, харин бид тэдэнд харьяалагдах дорд, барлаг боолууд" гэж үзэхэд хүргэж байв. Энэ үзэл үнэндээ "хүмүүсийн нэг хэсэг нь хөлдөө дарвиултай, нөгөө хэсэг нь нуруундаа эмээлтэй төрд...
Адал явдлууд гэвэл арай ахдчих байх даа
Ойрд надад болон миний эргэн тойрныход тохиолдсон хөгтэй явдлууд ч гэж зүгээр инээмэр аядсан зүйлүүд. 1. Хэд хоногийн өмнө. Манай ажил дээр нэг Солонгос нөхөр, нэг монгол залуу 2 ирээд явсан. Ёооё яг гоё юм бичмээр санагдхаар нэг бачка орж ирж үймүүлэх юм да хө. За яахав. Тэгээд тэр 2-ыг явах үед нь би коридорт дайралдаад хажуугаар нээх их гүйсэн юм. /Би ер нь нэг их гүйдэг юм коридороор энэ явдлаас хойш бараг гүйхээ болисон байхаа./Яг зөрөөд өмнө нь гараадахсан чинь бүдрээд уначдаг юм.Яджийхад манай ажлынхан байсан бол яахавдээ, нээх гадны хүмүүсийн урд орж гүйж байгаад уначихаад хичнээн ичив...
Мэдрэмжийг мэдэрсэн нь
Би ёстой нэг шижигнэсэн нийтлэл бичих эрэлд хатаж байнаа. Цаанаа хөх инээд хүргэсэн, дотор маажсан тийм бичлэг. Бодхоос л инээд алдмаар . Даанч тийм юм бичих сачий хүрэхгүй байгаа тул, өчдрийн үзсн коногоо бичие. Корей. Хүмүүс үзсэн л байх нэг холливуд стайльтай кино. Бөөн хар хувцастай баагий нар банк хулхидаж дээрэмдээд, дараа нь дотроо бутарч нэг нэгнээ хулхидаж алга болцгоодог тиймэрдүү. Киноны нэг нь- Чинийхээр амьдрал гэж юу вэ гээд асуусан чинь, нөгөөх нь бодох ч юмгүй шууд л Зовлон гэж наадийн. Бас нэг кинон дээр амьдрал бол сонголт, сонголт хийх эрхтэй амьдралд чиний хийсэн сонголт эн...
Зарц байхаас уйдчихлаа
Зарц гэдэг маань хүн юу хий гэнэ тэрийг нь хийдэг хүн. Би лав өчнөөн жил зарц хийжийн. 2-3 ажил сольснийг хэлэх үү? Орсон ажил болгондоо залууд нь ордогийг хэлэхүү, тэгээч миний хөө, ингээч миний дөө гэсэн үгнүүдэд хошгороод гүйж өгнө шүү дээ. Ер нь л хэлэхийн аргагүй лайтай. залхчихлаа. Болдогсон бол -Чадахгүйэ, өөрөө хий гэж хэлчихээд царайнууд нь ямархуу болхийг нь харах юмсан. Энэ нэг сэмбэлзсэн юм муухай ааштай, их зантай, бүдүүн бөгстэй гээд ярьж өгөх байх даа. Би чинь одоо тэгж хэлэгдхээс айгаад л зарцлагдаад гүйгээд байгаам шүү дээ. Тэгхээр надад энэ залхуутай байдлыг давах 3 арга ба...
Ираны нэг хүн архи уусан учир цаазаар авхуулах болж гэнээ. Тэгээд тэр улсад хичнээн ч их архи уугаад хөл гараа тасдуулсан хүн байдаг гэнэв дээ. Үнэн худал нь бүү мэд ийм мэдээ. Хэрвээ тэр Шариатын хууль гээч нь Монголд байдаг байсан бол манай улс иргэдгүй, эсвэл бөөн хөл гаргүй хүмүүстэй байх байсан юм уу хаашаа юм. Аймар юм.
Өчигдөр орой аеробект явав. Шаал дэмий цаг нөгцөөсөн юм болов. Ядаж хөлс ч гаргахгүй, урамгүй, бие чилээхгүй ч чигшиг. Урьд нь нэг аеробект явдаг байлаа. Тэнд явдаг байхад дасгалыг нь хийж байхдаа ингэж зовжийхоор үхчих юмсан гэж бодоод харин хийж дууссаны дараа бие, сэт...
Шороон мауз жилийн шороотой бичлэг
Удахгүй Валентины өдөр болох гэж байгааг тохиолдуулан Блогийн дэвсгэр өнгийг Хайр болн ягаанаар солилоо. хэхэ. Валентины өдрийг хүн болж, хөөрхөн царайтай төрснөөс хойш тэмдэглэж үзээгүйм байна. Бусад баярыг яаж ийгээд архи дарс уугаад тэмдэглээд байдаг, Валентины өдөр л байдгүйэ./шогшров/.Нэгэнт баяр ёслол ярьсных, цагаан сарын тухай ярилгүй өнгөрч боломгүй, баяраар их унтаж амарлаа, хүн ирэнгүүт сэрээд, явангуут унтаад нэг иймэрхүү, ямар байснаар энэ жилийн өнгө тодорхойлогдоно гэвэл энэ жилжингээ унтаж өнгөрөөх бололтой.Бас зүгээ гаргахдаа баахан ичингүйрэн балайрав. Эртхэн босоод зүгээ гар...
Өмнөх хуудас
| 15 -р хуудас Нийт 36 хуудас| Дараагийн хуудас
|
|
|