Туслаарай, залуусаа
Өглөөгүүр бороотой зэрэгцээд ажлаасаа гарлаа. Гадуур гарч хүүхдийн эмчээс ярилцлага авах санаатай гарсан юмаа. Харамсалтай ЭХ НЯЛХАСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ дээгүүр очоод тусыг эс олов. Нэг нэг рүүгээ түлхээд ярилцлага өгөх хүн алга. Уул нь эмч нар урьдчилан сэргийлэлт муу байна гээд л гомдоллоод байдаг санагдах юм. Харин урьдчилан сэргийлэх арга хэмжээнийнх нь талаар асуухаар уурлаад завгүй байна гээд байхийн. Та нарт танидаг эмч байна уу? Танидаг эсвэл утсыг нь мэддэг хүн байвал дамжуулж холбоо барих арга бодохоос....
Найз нөхөр гэж хэн бэ?
Өнөөдөр ийм асуултад хариулах хэрэг гараад байна. Хүмүүсийн дунд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн чин сэтгэлээсээ нөхөрлөж чадахгүй, хэн нэгэнд нь далд санаа байдаг гэсэн яриа байдаг. Үнэхээр эрэгтэй эмэгтэй хүмүүс чин сэтгэлээсээ үерхэж нөхөрлөж чаддаг уу? Бас найз нөхрийн холбоо хэзээ тасардаг юм бол? Яагаад найзаа гэж нэг, эсвэл хэсэг хүмүүсийг тооцоод итгэл хүлээлгэдэг юм бэ? Үнэхээр сайн найз гэж хэн юм? гээд найз гэдэг хүний тухай, найз гэдэг үгийн тухай өөрийн бодож байгаа зүйлээ надтай хуваалцаарай....
Үр хөндөлт сэтгэлийн хамгийн том шаналгаа, стресс
Эх болох хvсэл нь биелж хүүхэд олсон эмэгтэй шиг жаргалтай хүн ховор байдаг. Харин хүсээгүй жирэмслэлт, төлөвлөөгүй хүүхдийг эх нь хаана, яаж, хямдхан үр хөндүүлж болох талаар боддог.
Аборт буюу vр хөндөлт гэдэг нь жирэмслэлтийг зориудаар таслахыг хэлдэг. Санхүүгийн бололцоогүй, ойрын үед хүүхэд гаргахаар төлөвлөөгүй, эсвэл залуу хосууд орох оронгүй гээд түмэн бэрхшээлийн өөдөөс хүүхэд тэврээд явахаас зүрхшээдэг. Жирэмслээд аборт хийлгэх бус төлөвлөж үр хүүхэдтэй болох учиртайсан. Залуучууд боловсролтой, мэдлэгтэй, биеэ аваад явах чадвартай болсон гэж ярьж байгаа боловч үр хөндүүлэх эмэ...
Би 37 насаараа бахархадаг
Шүрэн бугуйвч, И-мэйлээр илгээсэн ягаахан сарнай гээд түүнийг тодотгох олон зүйл бий. Сэтгүүлч, зохиолч Б.Шүүдэрцэцэгтэй уулзаж ярилцлаа.
- Шүүдэрцэцэг нэрийн тухайд?
- Ямар нэгэн бэлгэдлийн утгаар агуулаагүй. Шүүдэр гэдэг бол хатаж алга болдог зүйл. Монгол хүний оюун сэтгэлгээнд шүүдэр гэдэг бол ариун нандин зүйл гэсэн ойлголт байдаг. Эхийнхээ ачийг хариулахын тулд шүүдрийн усаар цай чанаж өгдөг гэдэг. Тэгээд ч сонсоход сонсголонтой. Би өөрийнхөө нэрээр сэтгүүлчийнхээ бүтээлүүдийг гаргаж байсан. Тэгэхэд хүмүүс намайг ихэвчлэн эрэгтэй хүн гэж ойлгодог байсан л даа. Тийм бо...
Орох оронтойн бас оронгүйн зовлон
Бид хөгжиж байгаа юу? Хүн бүр өөр өөрийнхөөрөө хариулна. Хөгжил гэдэг өндөр барилга, шил толь болсон гудамжаар хэмжигдэх тал бий. Гэсэн ч энэ бүхнээс илүү иргэдийн амгалан тайван, тохь тухтай амьдрал хамгийнм чухал. Гантиган байшинд нурж унах вий гэсэн сэтгэлийн дарамттай амьдрахыг хэн хүсэх билээ. Залуусын дотроос байнга түгшүүрийн харанга дэлдэж байгаа асуудал бол орох оронгүйн зовлон. Хадмындаа, халаасны өрөөнд, хүний байр хөлсөлж суухын зовлон заримдаа уур бухимдлын эх үүсвэр байдаг. олон олон байшин баригдаж, өрх бүлүүд орох орнтой болж байна. Харамсалтай тэр бүр сэтгэл хангалуун...
Үр хөндөлт сэтгэлийн хамгийн том шаналгаа, стресс
Эх болох хvсэл нь биелж хүүхэд олсон эмэгтэй шиг жаргалтай хүн ховор байдаг. Харин хүсээгүй жирэмслэлт, төлөвлөөгүй хүүхдийг эх нь хаана, яаж, хямдхан үр хөндүүлж болох талаар боддог.
Аборт буюу vр хөндөлт гэдэг нь жирэмслэлтийг зориудаар таслахыг хэлдэг. Санхүүгийн бололцоогүй, ойрын үед хүүхэд гаргахаар төлөвлөөгүй, эсвэл залуу хосууд орох оронгүй гээд түмэн бэрхшээлийн өөдөөс хүүхэд тэврээд явахаас зүрхшээдэг. Жирэмслээд аборт хийлгэх бус төлөвлөж үр хүүхэдтэй болох учиртайсан. Залуучууд боловсролтой, мэдлэгтэй, биеэ аваад явах чадвартай болсон гэж ярьж байгаа боловч үр хөндүүлэх эмэгтэ...
Секс сайхан зүйл боловч зовлон бэрхшээлийг ч бас дагуулдаг
Ээж аавууд хүүхэддээ сексийн харьцааны талаар юу хэлж өгдөг вэ? Ихэнх нь юу ч ярьдаггүй. Бид үр хүүхдийнхээ нөхөн үржихүйн боловсролд ямар зүйл хэлж өгөх ёстой болон бэлгийн замын халдварт өвчин, үргүйдэл гээд олон сэдвээр анагаах ухааны магистр, секс судлаач Т.Дан-Аажавтай ярилцлаа.
- Сексийн харилцааны талаарх ойлголтыг хэдийнээс хүүхдэд өгөх ёстой вэ?
- Хүүхэд гэдэг бол жижигхэн хүн юм. Эхийн хэвлийд бүрэлдсэн үеэсээ хүн төрөхийг олдог. Хүүхэд гэхээр томчууд тусдаа юм шиг ойлгодог. Бага насанд бол хүн болох, ертөнцийг танин мэдэх бүх үйл явц эрчимтэй хөгжиж байдаг. С...
Шоронд орох гэж байж юугаар ч идсэн яадаг юм бэ гэж загнасан
Шоронд орох гэж байж юугаар ч
идсэн яадаг юм бэ гэж загнасан
Энэ сарын 1-ний өдрийн үймээн самуунтай холбогдуулан олон хүнийг саатуулсан. Ингэж саатуулахдаа гэм зэмгүй олон хүнийг хомроголон авч яваад, зодож дарамтласан байх юм. Тэдний нэлээд хувийг насанд хүрээгүй хүүхэд эзэлж байгаа юм. Гэрийнхээ гадаа тоглож байсан хүүг хүртэл аваад явсан гэхээр цагдаагийн байгууллагын ямар арчаагүй дорой байгаа нь харагдах бизээ.
- Хэзээ баригдаж, саатуулагдсан бэ?
- Үймээн болсны маргааш орой буюу долдугаар сарын 2-ны 18 цагийн үед ажлынхаа ойролцоох ТҮЦ орчихоод эргэтэл хойноос нэг...
БИД АЙСААР, АМАА БАРИУЛАХ ЮМ УУ?
СҮҮЛИЙН ӨДРҮҮДЭД ХӨӨРХИЙ АРД ТҮМНИЙХЭЭ ТАРХИЙГ ГАНЦ ТЕЛЕВИЗ, НЭГ РАДИОГООР УГААХ ГЭЖ БИШГҮЙДЭЭ Л ОРОЛДЛОО. ХАРИН ТҮҮНИЙХ НЬ ҮР ДҮН ЭСРЭГЭЭРЭЭ ҮЙЛЧИЛНЭ БИЗ ДЭЭ. ЯАГААД АРД ТҮМНЭЭ ЭЛЭГЛЭЭД, ШОГ ГАРАА ТАВИАД БАЙГАА ЮМ БОЛ? МАНАЙ АРД ТҮМЭН УХААНТАЙ ЭНЭ ТЭР ГЭЭД ОЛОН ЮМ ЯРЬДАГГҮЙ БИЛҮҮ? ТЭГСЭН ӨНӨӨДӨР ЭРХЭМ ДЭЭДСҮҮД ЭНЭ ҮГ БОЛ ТА НАРЫН ХУЛХИН ДЭЭР ЦЭЦЭГ УРГУУЛАХ ГЭЖ, ХОШГИРУУЛСАН Л ҮГ ГЭЖ ҮГЭЭР БУС Ч ҮЙЛДЛЭЭРЭЭ ҮЗҮҮЛЭЭД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ? НЭГ ҮЗЭЛ СУРТАЛ, НЭГ НАМЫН ДАРАНГУЙЛАЛ, НЭГ ТЕЛЕВИЗ, НЭГ РАДИО...ОДОО БҮГД НЭГТИЙН СИСТЕМ РҮҮ... ГЭХДЭЭ ХҮМҮҮС ТЭНЭГ БИШ. БУУНААС АЙГААД ЖАГСАХГҮЙ БАЙНА ГЭЖ БОДОЖ ...
УДИРДЛАГА
Яруу найрагч Бархасын Дорж
УДИРДЛАГА
Алив удирдлага өгөөч зурагтаа асаая
Аниргүй нам гүмд дуртай ч харанхуйд дургүй гэрлээ асаая
Хүчит удирдлагаар цайгаа чанаад
Хөлөө ачин сууж, номоо уншъя
Дохиж нарны гэрлийг ихэсгэж багасгаад
Дохиж оддын тоог нэмээд
Дохиж салхи исгэчүүлж эсвэл намдааж
Дохиж бороо оруулж, бас солонго хатгая
Цаг хугацааг удирдлагаар эргүүлье
Санжаасүрэнгийн Зоригийг
Согтоож унагаад тэр шөнө
Гэрт нь үл хариулъя
Далласт Ерөнхийлөгч Кеннедийг сумнаас бултуулж
Дараа нь бас Бобийг ч аваръя
Гитлерийн ээжийг ааваас нь төөрүүлж
Гэмгүй далан сая х...
Аминаас илүү албан тушаал
Би сонгох эрхтэй... Тэгээд л саналаа өгсөн. Үр дүнд нь сэтгэл дундуур байгаа ч галдан шатааж, буу шийдэмдээ тулахыг хүсэгүй. Нулимс дусч, зүрх базалж байна. Уулгалан дайрч, уурлан бухимдах хүмүүсийн өмнөөс төрийн цагдаа тушаал аваад зогсож байгаа. Сүнсээ хүртэл чөтгөрт арилжаад, сүүлчийн амьсгалаа эх орныхоо төлөө зориулсан өвгөдийн эцэг дээдсийн хүсэл цалгардаж байна.
Эцсийн дүнд их хурлын гишүүний суудал бурхны сэнтий юм гэж үү? Ард иргэд уурлан үймхэл ардын илч, ерөнхий сайд С.Баяр хаачсан бэ? Гүрийж, гүрдийж олон түмнийг уландаа гишгэсэн нь эрх барих хүсэл шуналаас нь доо...
Хөгжил бол эмх цэгц, тав тухын цогц
Хөгжил бол эмх цэгц, тав тухын цогц
Монгол Улсаас Польшт суугаа элчин сайдын яамны зөвлөх Б.Дорж өөрийн уран бүтээлийн дөрөвдэхь номоо хэвлүүлэхээр явж байхтай тааран дараах ярилцлагыг авлаа. Тэрээр олон жил Европын орнуудад дипломат алба хашиж байгаагаас гадна эх нутаг, байгал дэлхий, хүн зоны амьдрал, ахуйн тухай олон шүлэг бичжээ. Харь нутагт ажиллаж, амьдарч байгаа монголчуудын сүлд дуу гэж болох “Чингис хаан” хамтлагийн “Харийн нутаг давчдаад байна” дууны үгийг бичжээ.
- Сүүлийн үед туурвиж байгаа уран бүтээлийнхээ сониноос манай уншигчидтай хуваалцахгүй юу?
- Уран бү...
Наадмын бэлтгэл юу болов?
Наадмын бэлтгэл юу болов?
Хойтон жилийн наадам хол байна даа гэсэн гэгээн гунигаар бид наадмыг үддэг. Наадмын маргааш яагаад ч юм бүхэлдээ шарлаад намрын дохио орчихдогсон.
Сонгуулийн сүрд дарагдсан наадмын тухай бодол өнөөдрөөс сэргэж эхэллээ. Хэд хоног тасралтгүй орсон бороо хотын өнгийг засаад сайхан болох шинжтэй. Уул нь жилийн жилд яг өдийд төв цэнгэлдэхийн засвар, зүлэг ногоо, зам засварын талаар ид ярьцгааж байдагсан. Гэтэл энэ жил арай хожуу энэ талаар иргэд мэдэх болоод байна.
Нөгөө хэдэн бөх нь цолоо наймаалцаж, морь нь гараандаа хүрэлгүй эргээд, сурынхан талбайгүй боллоо гэж го...
Нууц амраг
Нууц амраг
Та нууц амрагтай юу? Айдас, Хайр, Аз жаргал гээд хүмүүсийн хоорондын харилцааны чиглэлээр бичсэн нийтлэлүүдийн дараа нууц амрагийн талаар бичиж өгөөч гэсэн хэд хэдэн санал сэтгүүлийн хаягаар ирлээ. Энэ сэдвээр манай редакцид бөөн яриа болж, яах аргагүй хөндөх ёстой, нийгмийн өргөн хүрээг хамарсан асуудал гэж үзэн уншигч тантай санал бодлоо хуваалцахаар шийдлээ.
Хаалттай бүхэн сонирхол татна
Та хүүхэдтэйгээ сексийн харилцааны тухай ярьдаг уу? Ийм асуултаар энэ сэдвийг ярьж эхлэх нь зөв байх. Энэ асуултад олон эцэг, эх “Ярьдаггүйгээр барахгүй тас нуухыг хичээдэг” гэж хариулах б...
Чингис хаан минь өршөө
Соёлын гавьяат зүтгэлтэн Ш. Гүрбазар
Чингис хаан минь өршөө
Мөнх хөх тэнгэрийн доор
Мөргөн байж хүлцэл өчье
Гурван гурвын есөн шөнө
Гуйлгын үгээр үнэнийг учирлая
Эзэн богд Чингисийхээ сүлд хийморийг
Энэ цагийн буулган дор дээдэлж чадлаа гэж үү
Шагай шиг тарсан Монгол их гүрэн
Шарын шашинд хүлүүлсэн номхон доройд хувилж
Тэнгэрийн шүтлэгтэй их ард түмэн
Тэрлэгэндээ өтөлтлөө доройтсон доо, Миний Монгол
Цагийн салхи эргэж
Тусгаар тогтнолоо зарласан ч
Эзэн богд Чингисийнхээ нэрийн дуудах эрхгүйгээр
Эртний их түүхээн
Нууж уншихын дайтай төөрөлдсөндөө
Хорьдугаар зууны давалгаанаар
...
Чацаргана тариалахаар зэхэж байгаа бол..
Хөрсөө хэрхэн бэлдэх вэ?
Аливаа ургамал тарих хамгийн сайн хөрс бол ус, агаар, дулааны тохиромжтой харьцааг өөртөө агуулж байх ёстой. Хөрсийг эрүүлжүүлэхийн тулд элдэв хогийг цэвэрлэж, том хэсгийг нь бутлана. Хөрсний бичил биетнийг тэтгэхийн тулд багсармал тэжээл болон бууцаар бордоно.
Хэзээ тариалбал хамгийн сайн ургац авах вэ?
Чацаргана 2-5 м өндөр, олон салаалж мөчирлөсөн, мөнгөлөг цайвар ногоон өнгийн урь навчтай буйлст хэлбэрийн мод юм. Жимс нь тос, каротин, А, В,С,Е витамин идээлэгч ба будагч бодис, чихэр нэлээд хэмжээгээр агуулдаг, дэлхийн зах зээлд эрэлт ихтэй хvнсний болон эмчи...
Эхнэр нөхөр хоёрын мэдэх ёстой 15 зөвлөгөө
Бие биедээ хайртай, чин сэтгэлээсээ ойлголцдог хосууд харцаараа нэгийгээ ойлгодог гэлцдэг. Гэсэн ч тэдний хоорондын нарийн нандин харьцааг сонирхолтой, идэвхитэй байлгаж гэмээнэ бат бөх, аз жаргалтай байна хэмээн секс судлаачид үздэг аж. Энд өгүүлэх хамгийн энгийн зөвлөгөөг эрхэм уншигч та ч бас амьдралдаа хэрэгжүүлээд үзээрэй. Танд амжилт хүсье.
1. Сексийн харилцааны талаар энгийн зүйлээ ярьдаг шигээ илэн далангүй ярилц. Эхэндээ эвгүй байлаа ч аажимдаа та хоёр улам дотносож буйгаа мэдэрнэ. Орой салхинд гарахдаа нандин зүйлээ сэтгэлийнхээ угаас гарган чин сэтгэлээсээ ярилцаарай
2. ...
Начин цол авна гэдэг тийм ч амархан боорцог биш
800 гаруй зангианы арвин цуглуулгатай залуу байна гэж сонсоод уулзахаар очлоо. Өрөөнд нь оруутаа л зорилгоо мартаж орхисон.Ард түмнийхээ зүрх сэтгэлд гэнэн, цайлган, хүүхдэрхүү, олонтойгоо явсан аварга хэмээн хүндлэгддэг Хадаа аваргын хүү Х.Даваажав сонин содон хобби цуглуулга ихтэй нэгэн аж. Гэсэн ч энэ бүгдийг хойш тавьж сонгуулийн дуулианд дарагдсан наадмын тухай, бөхчүүдийн талаар ярилцъя гэж шийдлээ.
Тэрээр “Аварга Хадбаатар” санг байгуулж начны найраа, бөхчүүдийн ёс жудаг гээд олон зүйлд санааширч, түүнийгээ шийдвэрлэх гэж зорьж яваа. Мөн Үндэсний бөхөөр барилддаг хүүхэд залуусыг дэ...
Өдөржин бороо ороосой
Ойрын хэд хоног борлл ороосой гэж өдрийн бодол, шөнийн зүүд болоод байсан юм. Харин өглөө сэрүүтээ бороо дусалж байгааг хараад Ура хашгирав. Гэрээсээ гарахдаа хэргээр шүхрээ орхиж, ангаж сэтгэлээ тайтгарууллаа. Гадуур гарах ажлаа өнөөдөр бүгдийг нь амжуулнаа гэсэн манай ажлынхан гайхаж байна. Хар усан борооноор хаагуур явдаг юм? гэж ирээд л... Гэсэн ч удтал хүлээсэн бороонд өөрийн эрхгүй сэтгэл хөөрөөд, гадуур гүйгээд баймаар сайхан байна. Зуслан дээр нэг өрөвдөлтэй цэцэг харсан. Шуурсаар байгаад хамаг хөрс нь алга болчихсон. Тэгээд бүр үндэс нь гараад хэзээ сөдгүй үхэх гэж байгаа. Өнөөдөр тэр...
Нууц амрагийн тухай
Энэ сэдвээр та бүхэнтэй ярилцаж "Цаг төр Хүмүүс" сэтгүүлийн дараагийн дугаар дээр томоохон хэмжээний нийтлэл бичихээр шийдлээ. Үнэхээр нууц амраг амьдралд байх ёстой юу? Яагаад байдаг юм бол? Хэд орчим насны хүмүүс ийм амьдрал сонгодог бол гээд эрхэм та бүхнээс асуух, энэ талаар мэдэхийг хүсч буй зүйлүүдийг тань нэгтгэн нийлүүлэхийг хүсч байна. Надад туслаарай найзуудаа...
Өмнөх хуудас
| 13 -р хуудас Нийт 36 хуудас| Дараагийн хуудас
|
|
|