Бичиглэл

Урмын үг

Бичсэн: gereltuya 2008-08-29 15:57 Зүгээр л
Ёооё... Одоо л нэг хүн танихтайгаа боллоо гэхгүй юу... . Хэд хоног бичиг цаасныхаа доороос өндийж чадахгүй, хажуугаар нь сэтгэл санааны байнгын дарамт доор, захиралдаа загнуулж, найзууддаа зэмлүүлж, блогчид та нөхдөөсөө хүртэл найзуудыг ангилах муухайн энэ тэр гэсэн зөв шүүмж сонсоод өөрийгөө чадваргүй, чадалгүй, тэнэг, азгүй гэж баахан зүхсээр өнөөдрийг үзэв . Энэ хооронд уурлаж, бухимдаж, охиноо гомдоож, уйлуулж, өөрийнхөө ажлын бүтэмжгүй байдлыг өрөөлд гаргаж тэнэгтэв . Энэ бүхний эцэст өнөөдөр алдартай "Найз" сэдвээ бичиж дуусгалаа. Одоогийн байдлаар хоёр хүнд уншуулаад байгаа. Сайн болж, ...

Бичсэн: gereltuya 2008-08-29 09:32
Бороо орсоор л
Би алхсаар л
Бодол хөвөрсөөр л
Нулимс урссаар л...

Ээжийгээ уучлаарай...

Бичсэн: gereltuya 2008-08-29 09:26
Миний хөөрхөн охин ээжийгээ уучлаарай... Өлмийд чинь сөгдөж, өөрийнхөө хийсэн болчимгүй авир, бодлогогүй үг бүрийн төлөө уучлал эрж байна. "Миний хайртай аав хэзээ ирэхийн?" гэж асуух тоолонд чинь худал хэлж, уруулаа унжуулан уйлах бүрт чинь намайг зовоолоо хэмээн загнаж байгааг минь өршөө... Дахиж ингэхгүй... Одоо л амлая. Хайртай шүү хөөрхөн охиндоо. ...

Хэдэн насаар хөгширмөөр байна

Бичсэн: gereltuya 2008-08-26 14:17 Зүгээр л
Хэдэн насаар хөгширмөөр байна. Хүнд жаахан хүүхэд гэж хэлүүлэхээс залхаж байна. Өнөөдөр шинэ ажлын гэрээ хийхээр очсон чинь хэдэн хүн хүлээн авч уулзлаа. Зарим нь хэтэрхий жаахан хүүхэд байна гээд хоорондоо яриад байсан. Харин ганц хоёр хүн нас хамаагүй, чадвартай байх нь чухал гэсэн байр суурьтай байлаа. Ажлынхаа хажуугаар хийж болмоор аятайхан ажил гээд баярлаж байсан юмсан. Анх уулзахад хүмүүс нь хамтарч нэг баг болоход болохгүй гэх юм алга гээд л бичсэн, хэвлүүлсэн, засаж, залруулсан юмыг маань хараад хэлж байсансан. Гэхдээ яах вэ. Есөн сарын нэгнээс өмнө хариу өгнө гэсэн. Хүлээж л байхаас...

Нэг л гуниглангуй

Бичсэн: gereltuya 2008-08-26 14:01 Шүлэг

Нэг л гуниглангуй өдрүүд ар араасаа хөвөрч

Нэхэл хатуу хорвоод жиндэж явнаа, хань чинь

Намар намрын бороонд шүхэр ч үгүй алхахдаа

Нөмөр нөөлгийг чинь үгүйлж санааширч явнаа, би чинь

Та нөхдийн санал....

Бичсэн: gereltuya 2008-08-25 13:29 Зүгээр л
Сэтгүүлийн есдүгээр сарын нэгний дугаарт найз нарын талаар нэг юм оруулах санаатай үзээд л байна. Харин сая хийсэн редакцийн хурлаар найз нөхдийг ангилаад үзвэл сонирхолтой юм биш үү гэсэн нэг хүний үг дэмжигдэв. Тэгээд л та нөхдийн саналыг авахаар хандаж байна.
Жинхэнэ Багын Арван жилийн Оюутан цагийн Айл хөршийн Архины, шоуны Гэр бүлийн  Ажлын гэх мэтчилэн ангилах юм. Санаа, оноо байвал хэлж өгөөрөй. Бодоод бодоод үүнээс өөр ангилал олж чаддаггүй ээ... ...

Сэргээш...

Бичсэн: gereltuya 2008-08-22 08:55
Бүрхэг, бүүдгэрхэн шинэ өдөр эхэллээ. Ойрдоо сэтгэл санаа гэж авах юмгүй хэцүү байгаа болохоор ганц нэг найзаа уруу татаад ээж хад руу явахаар зэхээд л байж байна.  Хүн аргаа барахаараа бурхан номонд шүжиглэж,  гандан хийд эргэж , ном судар уншуулдаг байхаа... Гэхдээ саяхан нэг лам дээр очоод нэлээд зүйл асуусан яагаад ч юм зөв хэлээд байх шиг санагдсан. Санагдсан бишээ... Би бүр жинхэнээсээ итгэсэн. Агаар салхи амьсгалангаа ээж хад яваад ирнээ. Өнөөдөр лусын буулттай сайн өдөр гэсэн. Ямар ч байсан навс унаад байгаа сэтгэлээ жаахан тордохгүй бол нэг л өдөр өндийж чадахгүй юм шиг сангдаад байна...

Яаж ч хичэгээд...

Бичсэн: gereltuya 2008-08-20 16:35
Яаж ч хичээгээд болохгүй байна... Жаргалтай царай гаргаж зөндөө инээлээ... Одоо хангалттай... Яаж ч хичээгээд ажил бүтэхгүй байна... Бас л хангалттай...  Тэвчээртэй хүн болох гэж байдгаараа гүрийлээ... Одоо дахиад чадахгүй... Ганцаардаж байна, гадаа бороо орсоор л байна... Сэмэрч барагдахгүй сэтгэлийнхээ талд чинийхээ хайраар гоёж явсанаа санаж байна... Уйлмаар байна, ууж идээд ухаан санаагаа алдмаар байна......

Зүүд

Бичсэн: gereltuya 2008-08-20 14:04 Шүлэг

 

Шөнийн талд солонго татуулан байж зүүдэллээ

Шүүдрийн дуслаар хөлөө норгон хамтдаа алхаж зүүдэллээ

Шүхэрлэн орох цасан дунд дуулж хамт зүүдэллээ

Шаналан энэлэх сэтгэлээ холоо үдэж зүүдэллээ

Нарны ханхүү болоод намайг авна гэж зүүдэллээ

Навчны шүүдрээр цай чанаж зүүдэллээ

Нэг л өдрийг хамдаа өнгөрөөе тэгэх үү гэж асууж зүүдэллээ

Нар тусч, гэгээ ороход ганцаар сэрж уйллаа...

 

Болор мөнгөн оддын дунд хамт аялж зүүдэллээ

Борхон хөөрхөн үрсээ хөтлөж явна гэж зүүдэллээ

Бодлын мананг хөөж гэртээ ирлээ гэж зүүдэллээ

Би чамдаа хайртай гэж дахиад хэлж байна гэж зүүдэллээ

            Өвгө...

Ийм байж

Бичсэн: gereltuya 2008-08-18 17:57 Шүлэг

Ийм байж

Үүлэн чөлөөний нар над дээр туссан нь чи минь байж

Үйл үйлийн хорвоод уйлж суух нь заяа байж

Үнэн худлын зааг дээр хайраар нөмөрсөн нь чи минь байж

Үхэж чадахгүй тарчлах нь миний хувь тавилан байж

            Саран наран хоёроос чи минь илүү гэрэлтэй байж

            Санаж бэтгэрэхийн заяанд сөгдөж суух нь тавилан байж

            Сэрүүн зүүд шиг амьдралд сэтгэлд ойр нь чи минь байж

            Сэлбийн голын урсгал шиг ширгэх хувь минийх байж

Найр наадмын хойморт ханисан суусан нь чи минь байж

Намрын хүйтэн салхинд жиндэж суух нь би байж

Насны энгээр дэлбээлсэн цэцэг нь гэв...

Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн статистикаар нэгдүгээрт орж байна

Бичсэн: gereltuya 2008-08-18 09:37 Зөвлөгөө

 ЭМШУИС-ийн хүүхдийн тэнхимийн эрхлэгч Г.Эрдэнэтуяа. Тэрээр хүүхдийн эмгэг тэр тусмаа дотоод шүүрэл судлалаар дагнасан судалгаа шинжилгээ явуулж байгаа хүн юм. Тархины даралт, өсөлт хоцрох, манин байх гээд сүүлийн үед нярайн төрөлхийн гажиг ихсэж байгаатай холбогдуулан энэ удаагийнхаа дугаарын зочиноор урилаа.

-         Хүүхдийн өвчлөл, тэр тусмаа төрөлхийн гажигтай байх тохиолдол хэр байгаа вэ?

-         Хүүхдийн эмч гэхээр бүхий л төрлийн эмгэгийг мэдэх юм шиг санадаг. Хүүхдийн эмч нар дотроо нярай, амьсгал, дотоод шүүрэл, хоол боловсруулах, уушги, зүрх судас гээд чиглэл чиглэлээрээ ажил...

Атаа хорсол, уур нь элэг цөсийг гэмтээдэг

Бичсэн: gereltuya 2008-08-18 09:36 Зөвлөгөө


“Цагаан тан” уламжлалт эмнэлгийн их эмч Д.Ганхуягтай уламжлалт анагаах ухаанд өвчин гэж юуг хэлдэг, эрүүл өөдрөг амьдрахын тулд амьдралдаа хэвшүүлэх энгийн хэм хэмжээний талаар ярилцлаа.  

 

-         Эрүүл байна гэдгийг уламжлалт анагаах ухаанд юу гэж тодорхойлсон байдаг вэ?

-         Өнөө үед дэлхийн эрүүл мэндийн байгуллага эрүүл байна гэдгийг өвчин эмгэггүй байх буюу эрхтэн бүрэн бүтэн байхыг хэлэх бус бие бялдар сэтгэл санаа, нийгэм ахуй эсэн мэнд байхыг хэлнэ гээд тодорхойлчихсон байгаа. Ер нь дэлхий нийтийн хандлага бол зөвхөн эрхтэн эрүүл байх биш нийгмээрээ эрүүл байх талаар яр...

Халдварт шараас эхлээд сүрьеэ хүртэл бэлгийн замаар халдарлах нь бий

Бичсэн: gereltuya 2008-08-18 09:35 Зөвлөгөө

Секс судлаач Н.Дан-Аажавтай бэлгийн замын халдварт өвчний талаар ярилцлаа.  Эмч нарын санааг зовоож байгаа асуудлуудын тоонд энэ төрлийн өвчин нэлээд дээгүүр “давхиж” байна. Сексийн харьцаанд хандах залуусын хандлаг төлөвшөөгүй байна гэсэн дүгнэлтийг мэргэжлийн хүмүүс хийж байгаа юм.

 

-         Хамгийн түгээмэл тохиолдож байгаа бэлгийн замын халдварт өвчнүүдийг нэрлэвэл...

-         Төрөх насны эмэгтэйчүүдийн хувийн болон улсын эмнэлэгт хандаж байгаа шалтгааны дийлэнхийг бэлгийн замын үрэвсэлт өвчин эзэлдэг. нэгээс нөгөөд халддаг, нэгээс нөгөөд халддаггүй энэ төрлийн үрэвсэлт өвчнийг анги...

“Чи хүнийг тоохгүй бол хэн ч чамайг тоохгүй”

Бичсэн: gereltuya 2008-08-18 08:19 Зүгээр л

 Наймдугаар сарын 11 Дуган хад.

Намрын налгар сайхан орой оюутан залуус, охид бүсгүйчүүдийн дуу тал хөндийн амар амгаланг эвдэн цуурайтна. Харин надтай хамт нэг өрөөнд орсон залуу, бүсгүй хоёр оюутан цагаасаа эхлээд найз нөхөд байсан болохоор хоорондоо ярилцаад, инээлдээд, бүр атаархмаар... Энүүхэндээ гэхэд нэг ч хүн таньдаггүй, зүгээр л сургалтад сууя гээд давхиад очсон хүн нь би байв. Оройжин гиюүрлээ... Хаашаа л харна хоёр, гурваараа, хэсэг бүлгээрээр залуус тоглож байгаа харагдна. Харамсалтай нь зүүлэгтэж яваад танилцах хичээлээс нь хоцорчихож. Ингээд л тэр орой ганцаардаад, бухимдаж, х...

Итгэл Ц.Хулан

Бичсэн: gereltuya 2008-08-08 15:52 Шүлэг

Цаашид юм бүхэнд итгэл алдарна
Цагаан дэнгийн гэрэлд эрвээхэй шунахаа болино
Цагтаа унадаг навч газарт итгэхээ болино
Цайлган хайлган сэтгэл минь хүнд итгэхээ болино
Дээлийн хормой салхинд дэрвэхээ болино
Дэмий юманд би хөл алдахаа болино
Дэгэн догон нулимстай орчлонгоос урьтаж
Дэндүү залуу насандаа би хашир сууна
Тэгвэл үүдэн тушаа салхинд зохиулж
Үнэнчээр чамайг хүлээх минь эцэс болно
Цөхөрлийн дундаас инээд алдан угтаж
Цөөхөн хэдэн үгэнд чинь хууртдаг минь өнгөрнө
Унахад чинь тосдог газар үгүй болно
Уруудхад чинь түших гар үгүй болно
Итгэлээр минь чи тоглосон байж гэмээн...

Шүхрээ яаж цэвэрлэх вэ ?

Бичсэн: gereltuya 2008-08-08 15:28 Зөвлөгөө

 

Шүхрээ яаж цэвэрлэх вэ ?

Энэ жилийн зун бороо хур элбэгтэй сайхан зун болж байна. Гэсэн ч бороотой өдрүүдэд шүхэр л “аминд” ордог. Даан ч олон дахин хэрэглэсний  дараа хиртэж, өнгөө алддаг. Ийм шүхэр дэлгээд явах нь мэдээж хэрэг эвгүй байх тул цэвэрлэх шаардлагатай болно. Харин хэрхэн цэвэрлэхээ бид тэр бүр мэддэггүй.

Хамгийн хялбар арга бол угаах. Халуун бүлээн усанд угаалгын нунтаг хийгээд сайтар хөөсрүүл. Дараа нь шүхэрээ хийж хиртсэн хэсгийг нь сойзоор эсвэл пролонон алчуураар сайтар үрэх хэрэгтэй. Үүний  дараа  шүршүүрийн доор барьж зайлж угаагаарай.  

Хэрвээ ингэж угаагаад хир тол...

Бүсгүй та ямар өнгийн дотуур хувцас өмсдөг вэ?

Бичсэн: gereltuya 2008-08-08 15:27 Зүгээр л

 

Бүсгүй та ямар өнгийн дотуур хувцас өмсдөг вэ?

Хүүхнүүдийн өмссөн дотуур хувцас сексийн бас нэгэн өвөрмөц хэл болсоор иржээ. Энэ талаар Италийн сэтгэлзүйчид удтал судалгаа явуулсны эцэст доорхи тестийг боловсруулжээ.

Хар өнгө:
Хар өнгийн хөхний даруулга, дотоожинд дуртай хүүхнүүд эрчүүдийн элдэв секс туршилтанд нэн дуртай, бэлгийн таашаал амсах нь хамгийн дээд жаргал гэж тооцдог аж. Тэд секст эрх тэгш байхыг хүсдэг гэнэ.

Хөх өнгө:
Хөх өнгийн дотуур хувцас өмсөх дуртай хүүхнүүд хавьтагч эрийнхээ идэвхи, бэлгийн чадавхид ихэд найдаж буйг илтгэж байгаа хэрэг аж. Ийм дотуур хувцас өмсдө...

Дэлхийн гайхамшигт хүмүүс

Бичсэн: gereltuya 2008-08-08 15:17 Зүгээр л

Дэлхийн гайхамшигт хүмүүс

Ингрид Бетанкурт

       Колумба улсад зургаан жилийн өмнө ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаад зэвсэгт босогчдод барьцаалагдсан улс төрч эмэгтэй Ингрид Бетанкурт долдугаар сарын 2-нд суллагдсан юм. Сүүлийн арван хэдэн жил Колумбад иргэний дайн дотоодын зөрчил тэмцэлээс болж жилд 3000 гаруй хүн барьцаалагдаж байна. Тэд ихэвчлэн газрын тосны компаний ерөнхийлөгчид, группын эздүүд, улс төрчид гэх мэт өндөр албан тушаалтнууд байна. Босогчдын бүлгүүд хар тамхиний наймаагаар санхүүждэг ба засгийн газраасаа шоронд хоригдож байгаа өөрсдийнх дайчдыг суллах, эсвэл нам...

Сайныг сийлж үлдээ

Бичсэн: gereltuya 2008-08-08 08:26 Би уншлаа

Сайныг сийлж үлдээ

Энэ түүх хоёр дотно найзын тухай өгүүлдэг юм.

            Хоёр найз аян замд явахдаа нэг удаа ам муруйж муудалцаж нэг нь нөгөөгөө алгаджээ. Алгадуулсан найзынх нь хацар тун их өвдсөн боловч тэрээр юу ч хэлэлгүй элсэн дээ “Өнөөдөр миний хамгийн сайн найз намайг алгадсан” гэж бичжээ.

            Хоёр найз явсаар цөлийн дундах нэгэн баян бүрд дээр иржээ. Тэгээд усанд орж амрахаар шийдэв. Усанд сэлж байтал алгадуулсан найз нь гэнэт намагт шигджээ. Намаг түүнийг хүчтэй сорон доошлуулж байлаа. Үүнийг харсан найз нь хамаг хурднаараа ирж түүнийг гарган авсан ажээ.

           ...

Сарнайн цэцэрлэг

Бичсэн: gereltuya 2008-08-08 08:16 Би уншлаа

Гоо үзэсгэлэнгээрээ алдартай нэгэн эмэгтэйн тухай сонсоод түүнийг олж уулзахаар холын замд гарлаа. Хотод нь очоод харвал үнэхээр үгээр хэлж үзгээр бичишгүй үзэсгэлэнтэй нэгэн ажээ. Хүмүүсээс гэрлэсэн эсэхийг нь асуувал түүний нөхөр нь үзэшгүй муухай хүн байдаг гэлцэнэ.

Сониуч зан минь хөдөлж түүнтэй уулзаад:

-         Та ийм хөөрхөн, дур булаам нэгэн атлаа яагаад заавал ийм хүнтэй гэрлэсэн юм бэ? Гэж асуувал:

-         Та миний сарнай цэцгийн хүлэмжинд зочлооч. Дараа нь би танд учрыг нь хэлье гэлээ.

Хэдийгээр гайхсан боловч араас нь даган цэцэрлэгт орлоо. Харвал хорвоогийн хамаг сайхан...


Өмнөх хуудас | 11 -р хуудас Нийт 36 хуудас| Дараагийн хуудас

Миний Найзууд

- gereltuya
- tungaamaa
- Tji
- bolodm
-