Бичиглэл

Байна ба байхгүй

Бичсэн: tungaamaa 2007-10-22 09:36
 

Байна ба байхгүй

Байшинд суудаг байжээ

Байшин нь гэнэт нурж гэнэ

Байна хаалгаар гарч гэнэ

Байхгүй цонхоор үсэрч гэнэ

Байшинд хэн дарагдсан бэ?

 Хариулт нь БА

 А гэхдэ, энэ миний гол ярих гэсэн үг биш. Миний амьдралыг үзэх үзлийг энэ хэдэн хүүхэд багачуудын хөгжөөнт тоглоомын мөртүүд тодорхойлоод байгаа юм байна. Байгаа байхгүй гэдэг чинь өөрөө хоёр туйл юм аль аль нь боломжит, надад бүх юм байгаа бас бүх юм байхгүй. Энэ миний тухайн өдрийн сэтгэлийн синдромоос шалтгаалдаг. За үүнээс урган сэтгэлийн синдром гээч нэг ойлголт гарч ирж байгаа юм. Сэтгэл гэдэг бол хүнд байгаа хамгийн дээ...

Намын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!

Бичсэн: bolodm 2007-10-18 14:55 Болод.М- Шvлэг

Итгэл алдрах сэтгэл хөрөх энд хамаагvй ээ

Ирээдvйгээ харах өөртөө итгэх хамгийн чухал

Иргэний vнэмлэхээсээ илvv эрхэмлэдэг тэр

Итгэл хvлээсэн намын батлахаа гаргаад ирцгээ

Их гал өрдөж цөмөөрөө баясан бvжье

Эргэлзэх хэрэгггvй галд өргөцгөө намын батлахаа

Сэтгэлийн хvлээс итгэлийн баглаанаас ангижирцгаая

Сайн цагийг бид өөрсөдөөн бvтээцгээе

Бусдыг шvтэж бурхан мэт дагах цаг өнгөрсөн

Бид өөртөө эзэн бурхан байх цаг ирсэн

Намын батлах гэдэг гав гинжийг тасдацгаая

Нэр хvнд албан тушаал эрх мэдэлд тvvнгvйгээр хvрч болно

Намын батлах хэмээх сохор зоосны vнэгvй гавьяа шагнал

Наса...

Хамаагvй ээ

Бичсэн: bolodm 2007-10-18 14:55 Болод.М- Шvлэг

Үзэгслэн гоод дурлах гэж

Үзэшгvй муухай төрсөн юм байж

Хамаагvй ээ

Харах нvдэнд

Хар өнгийг хэд хувиргаж ч болно оо

 

Тансаг дээдэд тэмvvлэх гэж

Тоолох хөрөнгөгvй яваа юм байж

Хамаагvй ээ

Хvний оюун бvтэн цагт

Хөрөнгө байтугай хорвоог бvтээж болно оо

 

Сайхан авьяасыг бишрэх гэж

Солгой хоолойтой төрсөн юм байж

Хамаагvй ээ

Сэтгэл зvрх өөдөө цагт

Суу билэгтэн болно оо

 

Мэргэдийн номд шvтэх гэж

Мунхаг боол төрөө юм байж

Хамаагvй

Энэ бие эрvvл энх цагт

Эрдмийн огилд гарч болно оо

2007 он

...

Хар

Бичсэн: bolodm 2007-10-18 14:53 Болод.М- Шvлэг

Хааяа хааяа

Хаа нэгтэй

Хэн нэгэн

Хэнтэй ч юм

Хачин сайхан байгаа даа

2007он

Арчаагvй төр

Бичсэн: bolodm 2007-10-18 14:52 Болод.М- Шvлэг

Ард тvмэн

Агуу гэнэ

Ард тvмний хvсэл

Хууль гэнэ

Ард тvмэн

Агуу гэнэ…

 

Ард тvмэн гэхээр

Ядуу ядуугийн туйл харагдана

Ард тvмэн гэхээр

Амьдарч vл чадах арчаагvй харагдана

Ард тvмэн гэхээр

Араа шvдээ ярзайлгасан  өлсгөлөн харагдана

Ард тvмэн гэхээр

Амьдрал гэр бvл ахан дvvс минь харагдана …

 

Ард тvмэн

Төр засгаа зvхэж байна

Ард тvмэн

Албан тушаалтнуудыг харааж байна

Ард тvмэн

Тоотой хэдэн хөрөнгөтнөө хялайж байна

Ард тvмэн

Тэтгэвэр тэтгэлэг хvсэж байна

Ард тvмэн

Төрөөс мөнгөн бороо талхан мөндөр буулгахыг хvсэж байна

Ард тvмэн

Эх орноосоо өөр дива...

Мөртvvд!

Бичсэн: bolodm 2007-10-18 14:51 Болод.М- Шvлэг

 Инээнэм

Дотроо уйлж инээнэм

Элгээ хөштөл инээнэм

Элэг эмтрэн инээнэм

Нулимсаа гартал инээнэм

Нулимсаа залгин инээнэм

Инээнэм

Ичиж инээнэм

Инээнэм

Уйлж инээнэм

Инээнэм

Дуулж инээнэм

Инээнэм

Ухаарч инээнэм

Инээнэм

Уярч инээнэм

Инээнэм

Өөрийгөө шоолж

Инээнэм

2007он

 

Анхны цас орсон өглөө

Алхахаасаа айнам

Аргагvй дээ

Аймар хөр мөр минь

Амьтан хvний нvдэнд

Ингэж ил гарахаас

Илvv айдас хаа байна

2007он

...

WOW

Бичсэн: bolodm 2007-10-18 14:50 Болод.М- Шvлэг

Эр биеийг минь хvсэж болно

Энэ ертөнцийнх болохоор харамлаж би vл чадна

Сэтгэл зvрхийг минь хvсэж болохгvй ээ

Сав шимээс хальсан болохоор зvрхэлж vл болно

2007он

 

Хааяа хааяа би чамайг дурсах юм

Хайрлаж чадаагvй өөрийгөө зэмлэх юм

Үе vехэн чамайгаа бодох юм

Үгvйлээд байгаа өөрийгөө зvхэх юм

2007он

 

Солиотон гэгээрч

Гэгээнтэн солиордог

Сонин энэ хорвоод

Сохор юм шиг амьдрах хэцvv яа

2007он

 

Харахад цэвэрхэн

Харьцахад номхон

Ханилахад янаг

Хамгийн дотно мэт атлаа

Хажуу хийгээд хойноос

Хазахын цагтаа

Харанхуй vхлийн шарх өгөх

Хvмvvнийг найз гэдэг аж

200...

Хип хоп шvлэг

Бичсэн: bolodm 2007-10-18 14:49 Болод.М- Шvлэг

Төрийн гацаа

 

Төр төр төр л гэнэ

Төрийн араа эргэнэ л гэнэ

Төр төр л гэнэ

Төрийн араа гацна л гэнэ

Төр төр гэнэ

Төмөр араа будаа будаа

Төрийн гацаа удаа дараа

 

Нам дор төр оршино

Нямдорж хууль засна

Нисдэг тэрэг газарт унана

Намын бvлэг хурал хаяна

Төрийн гацаа

 

Их хурлын ирц дутна

Энхбаяртан ууланд авирна

Сангийн яамны төсөв хэтрэнэ

Суудалдаа сайдууд наалдан пад

Төрийн гацаа

Ерөнхий сайд шийдвэрээсээ буцна

Ерөөсөө сайдууд суудлаасаа зуурна

Намын бvлэг бvхнийг шийднэ

Нарийн ярьвал хуулиа зөрчинө

Төрийн гацаа

 

Гишvvд өөрсөддөө мөнгө төсөвлөнө

Гадаадруу зу...

Хvсэл минь миний амьдрал

Бичсэн: bolodm 2007-10-18 14:48 Болод.М- Шvлэг

Бороо шиг би асгарахыг хvснэ

Болор мөнгөн одод шиг гялалзахыг хvснэ

Газар ундааж унатлаа би гялалзана

Газарт бутран унахдаа улам гоёмсогоор гялалзана

Солир шиг би харвахыг хvснэ

Сондор мөнгөн сар шиг гэрэлтэхийг хvснэ

Дэлхийд татагдан унатлаа гэрэлтэнэ

Дэлхийд шингэн орохдоо улам хурцаар гэрэлтэнэ

Цэцэг шиг би ургахыг хvснэ

Цэв цэх тэнгэр өөд тэмvvлэхийг хvснэ

Тэнгэртээ хvрээд хугаран унатлаа ургана

Тасдуулж, хугарсан ч улам эрхэмсэгээр оршино

Булаг шиг би ундрахыг хvснэ

Бvр дотроосоо оргилохыг хvснэ

Боргилон урссаар амьсгал тасартлаа оргилно

Бvхий л амьсгал минь д...

Эр зоригт манай үеийнхэн

Бичсэн: tungaamaa 2007-10-18 11:38

Энэ нийгэмд иргэншиж яваа манай үеийнхэндээ зориулж дараахи өгүүллийг бичие. Үе болгонд өөрийн гэсэн хүсэл, зорилго, мөн дарамт байсан л биз. Би өөрийн амьдарч буй нийгмээ бичмээр байна. Өнөө өглөө би нэг удирдлагын өрөөнд явж ороход хувийнхаа нэг зүйлийг надаар хийлгэхийг хүсээд, хийлгэх бас биш юмаа, хүнээр захиалж хийлгэж байгаа зүйлээ  надаар хянуулахыг хүссэн бөгөөд хугацаа нь өнгөрчихсөн, нөгөө хүнээс би шаардах тоолонд гадаад, эсвэл хөдөө явсан гадэг шалтгаанаар надад олдохгүй тэгээд ч би хяналт тавихаар жижиг гар биш мундаг том хүн учраас би ч нэг их сүрхий шаардалгүй, /за за миний бур...

Монгол улсын Үндсэн хуулийн төсөл

Бичсэн: Tji 2007-10-17 20:14

Үндсэн хуулийг ард түмэн амьдралаараа бичдэг гэдэг. Цаасан дээр биш амьдралд үйлчлэх хууль байхын тулд хүч түрэх бус хүлээн зөвшөөрөгдөх хууль байх ёстой гэж хэлэх нь ч бас бий.

Уншигч авхай та бидний цөөн залуусын хэт ихийг санасан алдаа эндэгдлийг уучилж, засаг төрийн увайгүй, арчаагүй байдлаас гарч, алсыг харан, хөгжлийг хурдасгая хэмээн сэдсэн Үндсэн хуулийн төслийг ухаалгаар шүүн тунгааж, энэхүү хэлэлцүүлэгт санаа бодлоо нэмэрлэнэ гэдэгт гүнээ найдна.

Таны шүүмж бидний хувьд үнэ цэнтэй.

Үндсэн хуулийн төсөл www.news.mn дээр хэлэлцүүлэг байдлаар байгаа. Та news.mn-ээс төслийг ...

Багшийн тухай базаахгvй vгс!

Нарт хорвоод олдомгvй нандин сайхан алба гагцхvv багш хvнд заяаж ээ!

Энэ vг олон ч хvнийг багш болоход нөлөөлсөн байх даа гэж би хааяа боддог юм. Мөн нөгөө талаар маш сайн пи ар хошигруулалт болсон доо гэж. Гэхдээ багш гэдэг vнэхээр хорвоод хосгvй сайхан буянтай мэргэжил гэдэгтэй хэн ч зуун хувь санал нийлнэ буйзаа.

Гэтэл саяхан Ардчилсан хvмvvнлэг нийгэмтэй манай оронд Ардын багш хvн шавь нараа нvvр нvдгvй удаа дараа зодож танхайрдаг тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээр хөвөрч олон хvний нvдийг бөлтийлгөж чихийг дэлдийлгэв. Нvvр нь ам нь хөхөрч шархалж хvн харах аргагvй болсон ш...

Эрдэнийн сан Субашидаас

Бичсэн: tungaamaa 2007-10-16 14:26

Үгүй ядууд өглөг өгөх нь баялагын дээд

Үнэхээр санаа амар нь жаргалангийн дээд

Үнэн эрдэм сурсан нь чимгийн дээд

Үргэлж хуурмаггүй хүн нөхрийн дээд

Эд малгүй атлаа дэмий сайн идээ, хувцасанд дурлах

Эгнэгт бусдаас гуйх атал дэмий дээгүүр сажлах

Эрдэм билэггүй атлаа дэмий ном булаалдах

Энэ гурвуулаас хамаг будын инээдмийн орон

Үнэн сайн эрдэмтэнд олон хүн дурлах

Үнэхээр сайн эрдэм сурах нь өөрийн хичээлээс болох

Өөрөө хичээж эрдэм суралгүйгээр

Өөр бусдад дэмий атаархавч юуны тус

Идэр залуу гуа үзэсгэлэнтэй эрхэмсэг боловч

Илэрхий эрдэмгүй бол олны дотор үзэмжгүй

Яруу ду...

Бичсэн: tungaamaa 2007-10-16 09:48

Найз болоход олон жил хугацаа шаардлагатай

Найзаа алдахад цаг хугацаа хэрэгггүй /Хятад ардын үг /

Газар- орон байр буюу Мөрөөдөл!

Нэг.

*Газар бол улсын vндэс* хэмээн тэртээ МТӨ 3-р зуунд Хvннv гvрний их хаан Модун Шанью айлджээ. Юутай vнэн vг вэ. Өдгөө ч гэсэн бид тvvний энэ vгийг ямар vнэн vг хэлээ вэ хэмээн шагшисаар.

Улс гэдэг ард тvмэн гэсэн vг ард тvмэн гэдэг айл гэр бvл гэсэн vг айл гэр бvл гэдэг иргэн гэсэн vг. Энэ бvхний туйлын зорилго бол оршин тогтнох амьдрах билээ.

Өнөөдөр Монголчууд бид амьдран суух газартай болох /газар өмчлөх/ гэж өөр хоорондоо өрсөлдөн уралдаж бvр тэмцэлдэж байна. Тиймээ өнөөдөр хvн бvр иргэн бvр *Газар бол амьдралын vндэс* гэдгийг яс махандаа шингэтэл ойлгодог болжээ.

Хvй нэгдлийн ...

Монголын төр хамгийн муу менежер!

Төр засаг vнэндээ тун муу менежер гэдгээ алхам тутамдаа харуулсаар. Ард иргэд итгэл алдарсаар. Одоо бvр хараад байх нь ээ ард иргэдийн алдарсан итгэл vзэн ядалт болж хувирч байх шиг. Төр гэдэг тvмний хараалын бай юм гэж vv. Эсвэл ард тvмэн гэдэг ядуу зvдvv амьдрах чадваргvй төр засагтаа гомдоллосон амьтад байх ёстой юм гэж vv?! Аль аль нь хаа хаанаа бодох л хэрэгтэй байх.

Төр хэмээх улаан нойл менежерийн балаг ард иргэд болоод аж ахуйн нэгж компани байгууллагуудад улам их мэдрэгдэх болсон. Монголд бизнес хийх их хэцvv гэж ярьдаг. Монголдоо монгол хvн бизнес хийх бvр их хэцvv гэнэ. Төрийн дар...

Зам+Том оврын автобус

Бичсэн: tungaamaa 2007-10-10 14:36 Эмзэглэл

Замын бөглөрөл түгжрэл их байгаад бухимдсан нэгэн блогчны тэмдэглэлийг уншаад, энд өөрийн бодлоо бичие. Юунаас эхлэх үү? Энэбиш агсан /УИХ-ын дарга/ "Мянганы зам"-ыг эхлүүлсэн гэлцдэг. Зам дагаж амьдрал явдаг. Улаанбаатар хотын зам засварын энэ зуны тендерт 7 компанид эрх олгож хотын замыг шинэчлэн сайжруулхаар 1 тэрбум?? төгрөг төсөвлөсөн. Эдгээр компаниудаас 25-р эмийн сангаас хороолол руу өгсдөг болон 5 шарын Баянхошуу руу явдаг Зүүнсалаа? -ийн зам 2-ийг засах компаниуд техник тоног төхөөрөмжийн гачигдлаас шалтгаалан зам биш там тавьсан байсан." Нарны зам "  шиг аятайхан зам тавьчихдаггүй ю...

Хайрын тухай

Бичсэн: tungaamaa 2007-10-10 11:10

Өнөөдөр нэг найз маань мессенжертээ Хайр гэж юу юм бэ гэдэг статус тавьчихаж. Хайр гэдэг чинь Ойлголцол шд найзаа гэтэл чинийхээр тийм гэжүү, минийхээр хүндлэх, итгэх энэ тэр гээд баахан юм хэллээ. Манай нэг найз саяхан найз охиндоо хаягдсан, экс герлфрэнд -Хайргүй, чиний хайр гэж юу байдаг юм, шижгийн юм энэ тэр гэж хүртэл найзыг маань хэлээд хаяад явжээ. Найзыгаа сэтгэлээр өргөх гэж бид цаад охин чинь даварсан байнаа, бүх юман дээр чи буулт хийсээр байгаад бүүр давраачихаж энэ тэр гээд баахан л сургамжлав. Зөөлөн зант найз маань бүх юмыг нь хүлээн зөвшөөрсөөр байгаад нөгөөх нь толгой дээр нь...

Монгол Эхнэр?

Бичсэн: tungaamaa 2007-10-08 10:14

Зээ, Баахан баримтгүй юм ярьж байгаадаа хүлцэл өчсү. Сайн эхнэрийн 9 шинжид 1. Үйлэнд уран 2.Үгэнд мэргэн 3. Хоол сайн хийдэг 4. Ханьдаа түшигтэй, халамжтай,5. Үр хүүхдээ сайн өсгөдөг ..... гэх мэтчилэн ч билүү хэдэн шинж уншиж байснаа саналаа. Муу нь бодуул эсрэг нь юм байгааз. Бяд нөхөд чинь Азийн бусад орны бүсгүйчүүлийн азгүй тавилангүйг гайхасхийж, Со кино үзэв үү хөлийн угааж байгаа биз, эн тэр гэж хоорондоо шивэр авир хийж, ээж минь намайг япон явхад япон хүнтэй сууж болкү шүү. Ээжийнх нь найзын охин нь япон залуутай суугаад хадамдаа дарамтлуулдаг тухай, эр нөхөр нь хүүхдээ ч тэврэх ёсг...

Киви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!

Бичсэн: bolodm 2007-10-05 17:25 Нийтлэл-Урлаг соёл
S music телевизийн захирал, ая зохиогч, дуучин Б.Ангирмаа гэх урлагийн тогоонд чамгvй хэдэн жил чанагдаж, хал vзэж халуун чулуу долоосон гэх бvсгvйн ёстой нөгөө нэг vсдэж гаргаж ирсэн гэж хэлж болох нэгэн хамтлагийн булхай илэрч хэл ам тасрахаа болив. Энэ бол Киви хамтлаг тойрсон хэл ам юм.

Тэдний гайгvй гэх дуунууд нь дандаа гаднаас хулгайлсан дуу гэсэн яриа ид тарж жирийн сонсогч фэнvvдийнх нь сонорт хvрч эгдvvцэн толгой сэгсэрч итгэж ядаж байна гэнэ...

 

Pussycat dolls хамтлагийг дуурайсан эрос имиж бvхий охидын хамтлаг янаг хоолой, ялдам инээмсэглэл, эротик хөдөлгөөнөөр залуусын сэтгэл...


Өмнөх хуудас | 19 -р хуудас Нийт 36 хуудас| Дараагийн хуудас

Миний Найзууд

- gereltuya
- tungaamaa
- Tji
- bolodm
-