Бичиглэл

Таван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!

Таван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!

 

Цогц Харилцаа Төв ТББ-ын дэргэдэх Цогц Судалгаа агентлаг *Таван толгойг төр 100% мэдэлдээ авах нь зөв vv, буруу юу?* гэсэн сэдвээр санал асуулга судалгааг бvтэн сарын турш явуулжээ.

 

Судалгаанд нийт 2848 хvн хамрагдсан байна.

Yvнээс 2634 хvнээс нь биечлэн болон бичгээр, vлдсэн 214 хvнээс нь интернэт  ашиглан судалгаа авсан байна.

Судалгаанд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Дорнод, Сvхбаатар, Хэнтий, Өмнөговь, Төв, Булган, Хөвсгөл, Ховд, Ар Хангай, Өвөр Хангай, Бор-Өндөр, Сэлэнгэ, Говь Алтай, Баянхонгор зэрэг аймаг хотын, с...

Шинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!

Шинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!

Ээж аавыгаа баярлуулж ачлал буяныг нь өргөж мөнхжvvлэхийг хvссэн хvн бvхэнд Цогц Харилцаа Төв төрийн бус байгууллага туслана. Тус төвөөс иргэдийн санал хvсэлтээр *Ачлалт Ээж*, *Ачлалт Аав* өргөмжлөл олгох арга хэмжээг явуулж байна.

Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд болон хот аймаг болон өөр бусад газарт сууж байгаа vр хvvхэд ач гуч нь Цогц Харилцаа Төв ТББ-т утас, и-мэйлээр дамжуулан өргөдөл хvсэлт гаргаснаар Монгол орны аль ч хот аймаг дvvрэг сум багт суугаа ээждээ Шинэ жилийн сэтгэлийн vгтэй захидал мэндчилгээний хамт  *Ачлалт ээж*, *Ачла...

“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*

Бичсэн: bolodm 2007-12-14 13:22 Ярилцлага

“Х НОМЫН САН” Клуб байгуулагдаад удаагvй аж. Тус клуб нь дэлхийн шилдэг ном бvтээлvvдийг монгол хэлнээ орчуулан гаргаж монголчуудынхаа оюунд хөрөнгө оруулалт хийх зорилготой аж. Мөн номныхоо орлогын тодорхой хувиар тодорхой шалгуур vзvvлэлт хангасан санхvvгийн хvндрэлтэй оюутан сурагчдын сургалтын төлбөрийг даах зэрэг ажлуудыг хийх гэнэ. Ингээд тус клубыг vvсгэн байгуулагч Ц.Наранбаттай уулзаж цөөн хором ярилцсанаа хvргэж байна!

-Ном орчуулан гаргах болсон талаараа яриагаа эхлэвэл ямар вэ?
-Анх өөрийн хvсэл сонирхолоор *CEO ХЭРХЭН БОЛОХ ВЭ?* номыг орчуулан гаргасан маань олон хvнд таалаг...

Санаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!

Санаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!

Дор бvрээ тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг залуучуудын vvсгэл санаачлагаар Санаачлагатай Нийгэм ТББ байгуулагджээ. Тус төрийн бус сайн дурын байгууллагыг байгуулах болсон шалтгаан нь *хvн бvр дор бvрээ ажлаа хийж амьдралаа болгоод явахаас гадна тухайн нийгмийнхээ сайн сайхны төлөө санаачлагатай байж өөрийн хувь нэмрийг оруулж байх хэрэгтэй* гэсэн vзэл санаан дээрээс vvджээ.

Ингээд залуус нийлж *Нэг нь нийтийнхээ төлөө, Нийт нь нэгийнхээ төлөө* гэсэн уриан дор нэгдэж, *Санаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!* уриалгыг гаргаж улс эх орныхоо нийгмийн с...

Дорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!

Дорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!

 

Домогт Монголын алтан тал

Дорнод сайхан нутаг мину

Дээдэс өвгөдийн гэгээн тvvх оршсон

Дэлхийд нэртэй өсөж төрсөн газар мину

 

Дорнодчууддаа ирж буй шинэ оны мэндийг хvргэж урин залж байна. Дорнодчуудын шинэ жил энэ сарын 17-нд UB Palace Royal танхимд 18.00 цагаас болно. Дорнод аймгийн нутгийн зөвлөл, Дорнод хөгжил сан, Дорнод аймгийн оюутан залуучуудын холбоо, Оюутан залуучуудыг дэмжих сан хамтран зохион байгуулж буй уламжлалт шинэ жилийн баяртаа Улаанбаатар хотод ажиллаж суралцаж амьдарч байгаа дорнод нутгийнхаа зон олныг урьж байна.

...

Yндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна

Yндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна

Vндэсний Соёмбо хөдөлгөөн нь газрын маргаанаас болж эрх ашиг нь зөрчигдөөд байгаа олон мянган иргэдийн эрхийг хамгаалах зорилготойгоор vйл ажиллагаа явуулж тэдний шударга тэмцлийг дэмжсэн олон талт ажил өрнvvлсээр ирсэн билээ.
Энэ ажлынхаа хvрээнд газрын маргааныг нэг мөр таслан зогсоох зорилготойгоор Стратегийн өмгөөлөл хийхээр төлөвлөж байгаа аж.

Энэхvv vйл ажиллагаагаа угтан 2007.12.06 – ны өдөр 14 цагаас Vйлдвэрчний эвлэлийн Соёлын ордонд бvх нийтэд нээлттэй хуралдаан зохион байгуулах гэж байна.

Мөн тэд э...

Төрийн саад биш төрийн сайд тодроосой!!!

Бичсэн: bolodm 2007-12-03 17:40 Нийтлэл- Улс тєр

Шинэ ЗГ-ын бvрэлдэхvvний нэрс тодорлоо

Удахгvй шинээр байгуулагдах Засгийн газрын бvрэлдэхvvний нэрс албан ёсоор тодорлоо.

Өөрийн кабинетийг бvрдvvлж буй Монгол улсын шинэ ерөнхий сайд С.Баяр өмнөх буюу М.Энхболдын Засгийн газрын сайд болон дэд сайд нараас 5 хvнийг өөрийн багтаа авч vлдэхээр шийджээ.

Yvнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын асуудал эрхэлсэн сайдаар  өөрийн намын гишvvн Гадаад хэргийн сайд байсан Н.Энхболдыг, Зам тээвэр, Аялал жуулчлалын сайдаар, өөрийн намын гишvvн, Сангийн яамны дэд сайд байсан Ч.Ганзоригийг, Байгаль орчны сайдаар БНН-ын гишvvн, YХ-ны дэд сайд байсан Ц.Дав...

Зулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно

Энэ жилийн 12 сарын 4-нд  Зулын-25-н буюу Богд Зонховагийн таалал төгссөн өдрийн их дvйчин тохиож байгаа бөгөөд энэ өдрийг бурханы шашинтанууд уламжлал болгон тэмдэглэсээр ирсэн.

Богд Зонхова бурхан багшийн гаргасан сургаалд шинэчлэлт хийсэн бөгөөд тvvхэнд 2 дахь бурхан багш гэж тэмдэглэгдсэн байдаг бөгөөд Өвлийн тэргvvн сарын шинийн 25 нд таалал төгссөнийг нь их хөлгөний шашинт орнуудад тэмдэглэсээр иржээ.

Буддын шашинд дvйчин өдрvvд олон байдаг ба сар болгон хийдэг дvчингээс өгсvvлээд жилд ганц удаа тохидог дvйчин өдөр ч байдаг байна. Тэгвэл Богд Зонховагийн таалал төгссөн өдөр нь Бурхан...

ПОПУЛИСТУУДЫН "ТАХИЛЫН ЯМАА" БА МОНГОЛЫН ЦӨӨН БИЗНЕСМЕНҮҮД

Бичсэн: Tji 2007-11-30 09:14

Сүүлийн саруудад үнийн өсөлтөөс болоод олон нийт бухимдалтай байна. Ажиглаж байхад нийгмийн энэ бухимдал, уур уцаар дээр дөрөөлөн нэр хүнд горилогсод ч олширч байна. Тэр бүү хэл төрийн зарим байгууллага, нийгмийн зарим хөдөлгөөн "ардын баатар"-ын дүрд хувиран, бизнесменүүдээ хагалж идэхээр улайрч байна. Тэдний хашгичах үг нь шударга бөгөөд үнэн мэт сонсогдоно. Өнгөц сонсоход үнэхээр таатай гээч. "Муусайн шуналтай бизнесменүүдийн шударга бусаар олсон ашгийг хурааж авна", "Гурилын үнийг 500 төгрөг болгоно", "Төр үйл ажиллагаа явуулахыг нь зөвшөөрч болсон юм хураагаад авч бас чадна" гэх зэрэг нь ...

Орон нутгийн телевизүүд улс төрчдийн халаасанд орсон

Бичсэн: gereltuya 2007-11-28 18:24
  Багануур дүүрэгт анхны телевизийг байгуулан, түүнийгээ хөл дээр нь босгох гэж хэдэн сараар цалингүй гүйж, мэдээлэл олж аваад батлах гэж гүйж явсан залуу бол Х. Баттулга гэдгийг дүүргийнхэн нь андахгүй. Түүнтэй орон нутгийн телевизийн өнөөгийн байдлын талаар ярилцлаа.

-               Багануур дүүрэгт ажилладаг телевизээс нэг нь одоогоор ажиллахгүй байгаа гэж сонслоо. Үүнд орон нутгийн засаг захиргааны дарамт нөлөөлсөн гэдэгтэй та санал нийлэх үү?

-               Зарим талаар санал нийлнэ. Гэвч Багануур дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж байгаа гурван телевиз нэг нэгээрээ улс төрийн намын шуу...

Бяцхан хүүгийн мөрөөдөл ойр байгаасай

Бичсэн: gereltuya 2007-11-28 18:17
 

Бяцхан хүүгийн мөрөөдөл... Аав, ээжтэйгээ морин дээр сундлан авахуулсан гэрэл зураг, доор нь дараа жил заавал ганцаараа морь унаж сурна гэсэн бичээс...

Өнөөх хүү тэргэнцэр дээр суун, ямар нэгэн зүйлрүү гөлийсөөр суух аж. Ангийнх нь хүүхдүүд ихэвчлэн тэргэнцэр дээр суух бөгөөд ганц нэг нь өвчиндөө шаналан өрөвдөлтэйгөөр уйлна.

Энэ бол тархины саажилттай хүүхдийн цэцэрлэг, сувиллын аравдугаар цогцолборын сархан бүлэг. Уг цогцолбор “Солонгохон”, “Цасхан”, “нархан”, “Сархан”, “Одхон” гэсэн бүлгүүдтэй бөгөөд тархины саажилттай хүүхдүүдийг өвчнийх нь явц, хүнд хөнгөнийх нь хэлбэрээс нь хамаар...

Хүсэл

Бичсэн: tungaamaa 2007-11-20 17:05

Яагаад? "+"," -" тэмдэгнүүд зэрэгцэн оршиж байдаг юм бол?? Сайн, муу, хүсэл, хясал, хөөрхөн, муухай, г.м. Бяд буюу хүн төрөлхтөн 2 хязгаараас ангижирч чадахгүй байгаа учир өөрсөндөө зориулж гаргасан бяцхан тайлбар гэсэн үгсийг бурхан багшийн сургааль номон дээрээс уншсан.  Тэгвэл дөнгөж өчигдөр орсон цас халтиргаа үүсгээд, халтиргааг багасгах элс, шороо дутмаг байгаа тухай мэдээг авч үзье. Дүүргүүдэд жилийн төсөвт багтаагаад их хэмжээний ?? мөнгийг уг ажилд зориулж хувиарладаг. Анхны цас орсон өдөр уг мэдээг цацуулж байгаа нь толгой нь эвтэйхэн ажилладаг дүүргүүдийн засаг дарга нарын ажил гэжу...

Сар шиг холын газар

Бичсэн: tungaamaa 2007-11-20 16:36

Яагаад гэвэл тэр бүргэд гэдэг чинь хэзээ ч тагтаа шиг амьдраагүй

Яагаад гэвэл тэр бүргэд гэдэг чинь хэзээ ч хэрээ шиг үхэхгүй

Бүргэд гэж хаанах үг юм бэ? Хэл шинжээч биш болхоор хэлж мэдэхгүй юм. Хаха би уул нь шүлэг ч л дээ. Гэхдээ бүргэд гэдэг үгийг сонсхоор хүчирхэг эрэмгий хамгийн гэсэн утгатай юм шиг санагддийн. Ингэж нэрлэгдсэн шувуу өндөр тэнгэрт дүүлэн нисэж, хүссэн амттанаа шүүрэн авч зооглодоггүй байсан сан бол энэ үг дээрх утгатай сонсогдохгүй ч байсан байж болох. Тахиа болох гэсэн бүргэд гэдэг нэгэн жижиг өгүүллэг санаанд орж байна. Энд тахиан дунд төрсөн бүргэд сэлж чадахгүй дэ...

Орондоо....

Бичсэн: tungaamaa 2007-11-20 12:28

Ойрд зүгээр орондоо орох завгүй ололдон булаалдсаар байтал өөртэйгээ ч ярьж амжихгүй юм. Өөртэйгээ юу ч ярилтай нь билээ. Цаг хугацааны үнэ цэнэ хэд байдаг юм бол? Амжвал тэр л биз амжихгүй бол тэр л биз гэж болдгүйн болуу. Гэхдээ цаг хугацаа гэдэг үнэхээр  өчүүхэн богинохон юмаа, сая 25 хүрчээд нээх удаан амьдарцан юм шиг санагдаад байсан чинь, 25 жил гэдэг байтугай 2 дахин их амьдарсан байлаа ч асар богино гэдгийг мэдрэх шиг . Аймар завгүй, асар завгүй амьдрахиймсан. Завгүй гэдэг чинь их өрөөсгөл юу хийгээд завгүй гэдэг нь гол байх л даа. Сая мессенжерээр үнэн тэнэг асуулт сонссдог байшд. -М...

Олон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд

Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж Хувьсгалт намын XV их хурлынханыг "авилгалчид хуралдаж байна" хэмээн цоллоод авсан. Энэ нь ч Ху намынханыг ихэд эмзэглvvлж, уучлалт гуйхыг шаардсан бичиг хvртэл чулуудаж байсан. Харин энэ удаа Ардчилсан нам авилгалын хэргийн дийлэнхийг МАХН-ын эрхтэн дархтанууд хийдэг гэдгийг батлан гаргаж тавина гэсэн амлалтаа хэрэгжvvлж эхэллээ. Энэ удаа олон нийтэд ил болсон авилгалын хэрэг, хууль бус vйлдлvvдийн талаар дэлгэрvvлэн хvргэж байгааг Та бvхэнд хvргье. Энэ урт цуваа цаашаа улам vргэлжилэх болно гэж тэд мэдэгдэж байна. Өмнө нь нийтэлж байсан 47 авилгалын хэргийн ...

Хамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо

Хамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо

МАХН - дахин сонгогдов.

,,,

Эрэлийн Эрдэнэбатыг гадагшаа бизнесийнхээ ажлаар явсан хойгуур нь Эх орон намаас нь гаргасан мэдэгдэл: “Манай намыг гадаадад явж байхад ийм асуудал шийдсэн нь буруу”

Монголын улс төрын онцлог: Нэг намын дарга нь нөгөө намынхаа орлогч дарга болчихсон цохиж явдаг.

БННамын дарга, Буянгийн Жаргалсайханы ойн баярын илтгэлийн өгvvлбэр: “Манай намд итгэл хvлээлгэж Монгол улсын уул уурхайн салбарыг даатгасан ард тvмэндээ баярлалаа”...

Миний дуртай

Бичсэн: bolodm 2007-11-14 11:19
Миний дуртай шvлэг, мөртvvд танд ч гэсэн таалагдах байхаа гэж бодоод бичлээ!

Бvсгvй таны гоо vзэгслэнг
Бусдаас илvv мэдрэх гэж
Би зорид царай муутай төрсөн
...
Гоё юмаа нvд цавчламгvй
Гоо vзэгслэнг би олж харлаа
Хар шилээ зvvдэг байж
...
Уруулын будаг ялимгvй хvрсэн самрын ясыг
Удаан ажиглавал би өөрөө байлаа
...
Эгэл хvн та vхлээс бvv ай
Энэ өдрийн тавилангаас зугтаж бvv зайл
Өнгөрсөн мөч ирээдvйн мөчид бvv хоосон итгэ
Энэ өдрийнхөө хоромд л жаргаж цэнгэж ав
Айж тvгшиж итгэж найдаж байсан ч
Амьдралынхаа өдөр тутмын төлөө тэмцэж сур
Харамсахгvйгээр өнгөрvvлсэн цаг мө...

Бодоод л байх нь ээ!

Бичсэн: bolodm 2007-11-14 10:02 Миний афоризм

Миний афоризм

Хамгийн сайн хариулт бол хамгийн сайн асуулт!

Өөрийгөө хайрлаж байгаа чинь бусдыг хайрлаж байна гэсэн vг шvv!

...

Найз нөхөдтэй байна гэдэг маш их тэвчээр бас уужуу тайван сэтгэл, уучлал хайр энэрэл, шаардсан зvйл.

...

Бусдын төлөө өөрийгөө золиослох, Өөрийнхөө төлөө бусдыг золиослох энэ хоёрын аль нэгийг сонгохыг амьдрал танд байнга тулгадаг.

...

/Болод.М/

...

Либертари лекц

Бичсэн: Tji 2007-11-13 18:31

"Хүмүүс өөр хоорондоо хэл яриа, ашиг сонирхолоороо ойлголцохоос гадна үнэт зүйлс, эрхэмлэх зарчмаараа ярилцаж, нэгддэг" гэдэг. "Либертари лекц" эрх чөлөө, хувийн өмч, зах зээл, иргэний нийгэм, эрх зүйт ёс, хязгаарлагдмал засаг гэх мэт зарчим, үнэт зүйлээр ярилцаж-ойлголцох залуусыг урьж байна.

Монголын либертари сан, Нээлттэй Академиас хамтран жил бүр уламжлал болгон зохион явуулдаг "Либертари лекц" 2007.11.15-наас 2007.12.20-ны хооронд, долоо хоног бүрийн Пүрэв гарагт 17.00 цагаас МУИС-ын хичээлийн I байрны "дугуй танхим"-д болно.

Нийт 6 удаагийн цуврал лекцээр Нээлттэй Академийн судлаачид...

эмгэнэл

Бичсэн: tungaamaa 2007-11-13 15:11

Ум мани бадми хум. Ж.Наранцацралт жолоочийн хамт аян замд явж байгаа осолд орж таалал төгсөв.Эх дэлхийдээ эргэж төрөөрэй.  


Өмнөх хуудас | 17 -р хуудас Нийт 36 хуудас| Дараагийн хуудас

Миний Найзууд

- gereltuya
- tungaamaa
- Tji
- bolodm
-